Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид сургалтад хамрагдлаа

 

Төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хамтран ажиллая–Харилцан дэмжье” нөлөөллийн аяныг  11 дүгээр сарын 03-30-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

6af5603822dfb32b15f75b39

6af5603f22dfb32b15f75b3a

Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, хүний их эмч, эрх зүйч доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбат багш удирдан явууллаа. Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хувь хүний ёс зүй, харилцаа хандлага нь хүний ажил, амьдралын бүтээмж, эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн талаар ярилцаж, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.