Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэргээр З.Мадинад шүүхээс 100 мянгаар торгох шийтгэл оногдууллаа

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэргээр З.Мадинад шүүхээс 100 мянгаар торгох шийтгэл оногдууллаа

"10 саяын гэх" бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн иргэн З.Мадинад холбогдох хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т зааснаар хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл дөнгөж сая Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хэлэлцээд, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэг буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Ташрамд өгүүлэхэд, З.Мандинад холбогдох хэрэг нь бичлэг цацагдахаас өмнө хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.