Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь нийслэлээс хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хувийн хэвшилд мэдээлэл өгөх, хамтран ажиллах боломжийг хэлэлцэх, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

6af5507322dfb32b15f75b2e

Уулзалтаар “Хүүхэд хөгжлийн төв” болон “Хүннү логистикийн төв” төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын хөнгөлөлт, эрх зүйн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.

6af550c422dfb32b15f75b2f

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхлоо тогтмол илэрхийлдэг. Тиймээс нийслэлээс ямар боломж, нөхцөл бүрдүүлэх, хувийн хэвшлийнхэн яаж оролцох, хамтын ажиллагааг бодит ажил болгох талаар санал солилцохоор энэ уулзалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Хүүхэд хөгжлийн төв” төслийн хүрээнд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль, дотуур байр, мөн 700 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд ажиллах олон улсын зуслан байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төвийг байгуулснаар хүүхдүүд олон улсын боловсрол эзэмших, монгол хэл, түүх, үндэсний өв соёлоо танин мэдэж, спорт, урлаг, технологийн чиглэлээр хөгжих цогц орчин бүрдэнэ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхдээ нийслэлээс газар, зам, инженерийн дэд бүтцийн холболт болон шаардлагатай шийдвэр, зөвшөөрөлд дэмжлэг үзүүлнэ. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, дэмжлэгийг тусгай санд төвлөрүүлэх санхүүжилтийн загварыг санал болгож байгаа. Хүүхдийн хөгжил, боловсролд чиглэсэн ийм төсөлд аж ахуйн нэгжүүд идэвх, санаачилгатай оролцож байгаад талархалтай байна” гэв.

6af550e322dfb32b15f75b30

Уулзалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, нутгийн захиргааны холбогдох байгууллагууд болон төсөл хариуцсан нэгжүүдийн төлөөлөл оролцож, төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж буйг онцоллоо.

6af550f622dfb32b15f75b31

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.