Ирэх сараас эхлэн нэг удаад олгох шахмал түлшний хэмжээг 14 шуудай болгох хувилбарыг судалж байна гэв

Ирэх сараас эхлэн нэг удаад олгох шахмал түлшний хэмжээг 14 шуудай болгох хувилбарыг судалж байна гэв

Тавантолгой түлш” компани 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хагас коксон түлшний татан авалт, тээвэрлэлт, борлуулалт, чанарын хяналтыг нэмэгдүүлж байгаа аж.

Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөсөн. Нийслэлийн 182.5 мянган өрхийг түлшээр хангах 26 агуулах, 448 борлуулалтын цэг, 38 компанийн 239 тээврийн хэрэгслийг ажиллуулж байна. Энэ сарын 15-ны байдлаар нийт 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс 51145 тонн нь хагас коксон түлш аж. Төвийн долоон дүүргийн бүх хороонд 448 гэрээт цэг ажилладгаас хамгийн алс цэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 6, 7 дугаар хэсгийнх юм. Дээрх цэгүүд нь Улаанбаатар хотоос 70 гаруй км зайд байрладаг. 

Тус компаниас ирэх сараас эхлэн нэг удаад олгох шахмал түлшний хэмжээг 14 шуудай болгох хувилбарыг судалж байгааг албаныхан хэллээ. Иргэд одоогоор долоо хоногт долоон шуудай түлш авч байгаа бол шинэ зохицуулалтаар 14 хоногийн нөөцийг буюу нэг удаад 14 шуудайг бөөнөөр нь авах боломжтой болно. Үүнийг эхлээд хотын даргад танилцуулсны дараа шийдвэр нь албан ёсоор баталгаажна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.