Өнөөдөр Ши Жиньпин , В.Путин, Д.Трамп нар гурван талт уулзалт хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Шэньжэнь хотноо өчигдөр газардаж, APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн.
Өнөөдөр Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа гурван талт уулзалт хийх гэж байна.
Хятадын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчийг Шэньжэнь Баоань олон улсын нисэх буудалд биечлэн тосон авсан нь дипломат хүрээнд онцгой дохио гэж үзэж байна. Бээжин үүнийг өнгөрсөн есдүгээр сард Вашингтонд айлчлах үеэр Трампын үзүүлсэн хүндэтгэлийн хариу хэмээн тайлбарлажээ.
ОХУ-ын талын мэдээлснээр, өнөөдөр болох гурван талт уулзалтад уулзалт "60 минутаас илүүгүй" үргэлжилнэ гэжээ.
Д.Трамп, В.Путин нар тусдаа хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ
Мөн Д.Трамп, В.Путин нар тусдаа хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ нь хоёр орны удирдагчийн хувьд 2025 оноос хойших анхны нүүр тулсан уулзалт болох юм байна.
Албан ёсны хөтөлбөр нийтлэгдээгүй байгаа ч хэвлэлүүдийн мэдээлснээр талууд Украины дайн, Ираны асуудал, Худалдааны харилцаа, Хиймэл оюун ухаан (AI), Цөмийн зэвсэг, АНУ-Хятадын технологийн өрсөлдөөн зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй.
Энэхүү уулзалт нь АНУ, Хятад, Орос гэсэн дэлхийн хамгийн том цэрэг, эдийн засгийн нөлөө бүхий гурван улсын удирдагчид анх удаа албан ёсоор ширээний ард сууж буй үйл явдал гэдгээрээ онцлогтой.
Бээжин уулзалтыг дэлхийн тогтвортой байдал, стратегийн харилцааны хүрээнд тайлбарлаж байна.
Эх сурвалж: Reuters, Yahoo
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.