Танилц: “Олигархын” охин Б.Бадамханд

Танилц: “Олигархын” охин Б.Бадамханд

Амандаа алтан халбага зууж өссөн, хөлнөөсөө толгой хүртэл брэндээр гоёж, гүнж шиг амьдардаг энэ бүсгүйг Б.Бадамханд гэнэ. Б.Бадамханд монголын тэргүүн баян, бүр монголоос хальж, Азид гарсан их хөрөнгөний эзэн Сү.Батболдын амин хайртай охин. Оросоор бол жинхэнэ олигархийн охин доо.

Гэр бүлийнхээ эзэмшил болох Стар телевизийг удирддаг тэрбээр Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, "The New School"-д медиа менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Нам гүм боловч тансаг амьдралдаа умбаж байдаг Б.Бадамханд жинхэнэ утгаараа дээдсийн хүрээлэлдээ алдартай нэгэн. Аль үнэтэй брэнд трэндийг эгнүүлдэг, элит угсаатай ч гэгддэг тэрбээр мөн л чамгүй хөрөнгөтэй айлын хүүтэй үерхсээр 10 гаруй жилийг үдэж буй. Гэвчиг өдий хүртэл хуримын зар дуулгаагүй хэвээр. Хөрөнгөнийхөө хэмжээгээр Азидаа гарсан аавын охин магад удалгүй тансагаар зогсохгүй дээд зэрэглэлийн элитүүд чуулсан түүхэнд үлдэх хуримын эзэн болох вий.  

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.