Дэгжин монголжингоо Г.Эрдэнэчимэг амьд тоглолтоо хийнэ

Дэгжин монголжингоо Г.Эрдэнэчимэг амьд тоглолтоо хийнэ

Дэгжин төрх, донжтой хэв маягтай монголжингоо бүсгүй, дуучин Г.Эрдэнэчимэг ирэх сард бие даасан тоглолтоо хийх гэнэ. Тэрээр анх “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээр олонд танигдаж байсан бол сүүлийн үед ардын дууны өнгө аясыг орчин үетэй хослуулан, шинэлэг, содон хэв маягтай этник бүтээлүүд туурвиж буйгаараа алдарших болсон.

content 2026 Дэгжин монголжингоо

Г.Эрдэнэчимэг 2009 онд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлантай гэрлэж, нүүрээ ч буддаггүй, цэвэр ичэмтгий монгол бүсгүйн дүрээр олонтой уулздаг байв. Харин салалтынхаа дараа эрс өөрчлөгдөж, брэндүүдийн нүүр царай, фото моделиор ажиллан жинхэнэ жаргалтай хатны дүрд хувирсан. Удалгүй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, 2022 онд “Огторгуйн охин” бие даасан тоглолтоо хийн, 21 аймгаар тойрон аялж, “Алтангадас” одон хүртсэн юм. Ийнхүү богино хугацаанд карьераа өндөрт босгож чадсан Г.Эрдэнэчимэг live тоглолтоо дөрөвдүгээр сарын 26-нд Аса аренад хийхээр товлоод байна.  

content 2026 470159970 1126811175

content 2026 482112576 1839835838

content 2026 473621807 1148570869

content 2026 472170994 1138530097

content 2026 65841877 23633811404

content 2026 471103593 1132684648

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.