МАК-ийн хунтайж Н.Номтойбаярыг Тэргүүн Шадар сайд болгохын тулд АН-ыг тийрч, Засгийг унагах сценари бичигдсэн үү?

МАК-ийн хунтайж Н.Номтойбаярыг Тэргүүн Шадар сайд болгохын тулд АН-ыг тийрч, Засгийг унагах сценари бичигдсэн үү?

Ардын нам, ардын засаг мандтугай гэж цэрэг ёсолгоо хийгээд байдаг ах Ерөнхийлөгч болоод дөрвөн жил болж байна. Тэрбээр Ерөнхий сайдыг дуудаж уулзаад хоёр үг хэлээд л хамтарсан Засгийн газрыг нь хажуулдуулчихлаа.  Монголд угаасаа том ахын байнга хэлээд байдаг Ардын засаг, ард түмний Засгийн газар хэзээ ч байсангүй. Байх ч үгүй нь тодорхой харагдаж буй.

Ерөнхий сайд нар нь ч эрх дархтай юм шиг боловч эзэн мэдэлгүй л хүмүүс. Тэднийг УИХ биш улс төр, бизнесийн бүлэглэлүүд л томилж, чөлөөлдөг систем рүү нэгэнт шилжсэнийг сүүлийн өдрүүдэд өрнөж буй улс төр харуулж байна.

Залуус Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотло, чадахгүй бол огцор гэж шаардангуут шал өөр шалтаг гаргаж ирээд танхимаар нь татаж унагаж байгаа нь “эзэд” хоорондоо үг хэлээ нэгтгэн эвссэн бөгөөд эрх ашиг нь ноцтой хөндөгдсөнийх гэж уншиж болохоор.

Эзэд гэж хэн бэ гэдэг ч тодорхой. Улстөрчдийн хувьд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх+С.Баярцогт /маажвал Ажнай ч цухуйна/ нарын бүлэглэл, эдийн засаг, бизнесийн талаас MCS, МАК, АПУ, Монцемент тэргүүтэй хөрөнгөтөн олигархиуд.

Тэдний хоорондын зөрчил, тэмцэл, эвсэл, нэгдэл ямар байхаас Монголын улс төрийн бүрэн зураглал харагдана. Тэдний гараар Засгийн газрын хувь тавилан зурагдана. Өөрөөр хэлбэл мөнгө, эрх мэдэл хэн дор байна, түүн дор Засгийн эрх захирагдана. Улсаасаа баян болчихсон олигархиуд улс гэрээрээ тоглож байгаа нь энэ.

 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах төлөвлөгөөний цаад эзэн тэгвэл хэн бэ? Оюукт “Чадахгүй бол ажлаа өг” гэж Ерөнхийлөгчийн амаар хэлүүлсэн хүн нь Н.Номтойбаяр байж болох уу? Ингэж хардах үндэслэл бий юу?

УИХ-д сонгогдохын тулд бүхэл бүтэн нам худалдаж аваад, үхрийн бөөр шиг алаг цоог “Үндэсний эвсэл” гэгчийг байгуулан, дөрвөн суудал авчихсан МАК-ын хунтайжид зангирсан булчин шигээ зангирсан өс бий. АН-ын угшилтай Д.Пүрэвдаваа, түүний дагуул М.Сарнай, МАН тэр дундаа М.Энхболдын фракцаас угшилтай А.Ундраа нарыг хөтлөөд парламентад ороод ирчихсэн түүнд одоо улс төрийн эрх мэдэл /power/ л хэрэгтэй.    


Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд орохын тулд Ногоон намыг худалдаж авсан. Ингэхдээ тус намын дарга О.Бум-Ялагчид 2 тэрбумаас багагүй мөнгө төлсөн хэмээх барим тавим яриа хардлагын түвшинд явдаг. Учир нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн эрэмбээрээ сонгуулийн саналын хуудасны гуравдугаарт бичигддэг Ногоон намыг “худалдан авах” сонирхол Н.Номтайбаяраас ч өмнө гарч байсан гэдэг. Жишээ нь, Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа 1.5 тэрбум төгрөгөөр Ногоон намыг халаасандаа хийж, нэр дэвшигчдийг нь санхүүжүүлэх санал тавьж байсан аж. Арав гаруй жилийн өмнөх энэ ханш 2024 онд хэд нугарсан байхыг үгүйсгэхгүй. Юутай ч Ногоон нам ноднингийн сонгуулиар “Үндэсний эвсэл”-ийн халаасанд багтаж, худалдан авагчийг нь УИХ-ын гишүүн болгосон.      


Эргэн сануулахад Н.Номтойбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхад нь баривчлан саатуулж, улмаар анхан шатны шүүхээс 5,5 жилийн ял оноосон. Энэ өс хонзонгоо тэр өнөөдөр тайлж ядан, өшил өшин, хясал хясан буй. Тиймээс хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргаж, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох боломжийг нээх сценари Үндэсний эвслийн тэргүүний гараар зурагдсан байх өндөр магадлалтай. Ямартаа л түүний намынхан сарын өмнөөс дээр дооргүй хөдөлгөөнд орж, хаана очих албан тушаал тодорхой, костюм, туфлиэ зэхэж эхэлсэн байхав. Албан бус эх сурважлийн мэдээллээс үзвэл дараагийн засагт Н.Номтойбаяр Тэргүүн Шадар сайд бөгөөд Үндэсний эвсэлийн авах яамд ч тодорхой яригдсан аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн болохын тулд нам худалдаж авсан хунтайж энэ удаад Засагт орохын тулд Монголын хөрөнгөтнүүдийг багцлан хөдөлгөж, АН-ыг тийрч, Засгийн газрыг унагасан болж таарч байгаа юм. Гадаах жагсаалын ард MCS байгаа гэж байгаа ч ахиухан маажвал МАК бүр цааш ухвал АПУ, Монцемент, бидний эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг адаг сүүлдээ Эби гарч ирэх вий.        

Угаас хамтарсан Засгийн газар Үндэсний эвсэл төдийгүй дээр нэр дурдагдсан эздийн бизнесийн эрх ашгийг хамгийн ихээр хөндөж буй. Н.Нямтайширын гэр бүлийн эзэмшдэг 36 орд дунд Цагаан суварга, Нарийн сухайтын гэсэн стратегийн ордууд бий. MCS-д Ухаа худаг бий. Ард нь АПУ зогсож байгаа.

Эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа МАК-ын эзэмшдэг Цагаан суваргын ордыг төрд авна гэж мэдэгдэж байв. Харин хамтарсан Засгийн газар стратегийн ордуудын 34 хувийг төрд өөрөөр хэлбэл Баялгийн санд төвлөрүүлэхээр үзэлцэж буй. Чухам үүний эсрэг MCS, МАК хоёр эрх ашиг нь нэгдэж байгаа.

Мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг гэж л байдаг хойно. Ийн Оюукын Засгийн газрыг огцруулах хувьсгалын тохироо бүрдсэн. Энэ бүхний эцэст нэг талд өмч хөрөнгөө нийгэмчлүүлэхгүй гэсэн үндэсний хөрөнгөтнүүд, нөгөө талд эрх мэдэлд улайрсан улстөрчид нийлэхээрээ УИХ, Засгийн газрыг өөрсдийн хүслээр унагж, босгодог муу жишиг тогтох вий гэдэг айдас, болгоомжлол бидэнд байх ёстой.

 

Улсаасаа баян болчихсон үндэсний хөрөнгөтнүүдэд парламентын кноп 76 ч бай, 126 ч бай ялгаагүй. Ч.Лодойсамбуу гишүүн “Засгийн газрыг авч үлдэхийн тулд хоёр их наяд төгрөг тараасан гэж сонслоо” хэмээн мэдэгдсэнийг бодоход авч үлдэх ч бай, унагах ч бай, ямар ч байсан энэ хэмжээний мөнгөөр Засгийн газрын хувь заяаг шийдэж болдог байх нь гэсэн хар төрж байгаа юм.

 

Н.Номтойбаяр ба түүний нөхдийн ганц сул тал нь мөнгөтэй. Тиймээс энэ хэрийн мөнгийг тэд төрийн эрх мэдлийн төлөө цацсан байхаас сийхгүй.

Дараагийн хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайдын суудалд МАК-ын хунтайж суух магадлал өндөр байна.

Г.Ууганбаатар    

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

16 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 42 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 42 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 25 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа