Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Маргааш /2026.05.06/ АН-ын шинээр бүрэлдсэн ҮБХ-ны хурал төрийн ордонд болно. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж тэргүүтэй гишүүдийн удирдан явуулах тус хуралд ҮБХ-ны 378 гишүүн оролцоно. Хурлаар дараах гол, гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Намын ЕНБД-ын сонгууль.

Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод буй С.Баярцогтыг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ. Хурлын хэлэлцэх гол асуудал энэ бөгөөд С.Баярцогтын жинхлэх эсэхээс тус намын цаашдын чиг баримжаа болоод хувь заяа шалтгаална.

Өмнөх хурал 2026.04.10-ны өдөр болсон бөгөөд Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн ч 378 гишүүнээс 153 нь дэмжээгүй. Улмаар А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн боловч санал хураалт явуулалгүйгээр хурал завсарласан байдаг. Ингээд эл асуудлыг нэг сарын дотор дахин хуралдаж шийдвэрлэхээр тохирсон.

С.Баярцогт ба Гранд Монгол

Өдгөө АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Баярцогт нь МҮДН угшилтай бараг тус фракцийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо бол "Гранд Монгол" фракцийг толгойлж буй. “Гранд Монгол” нь намын дарга О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын толгойлдог “Нэг Монгол” фракцтай ана мана, ач тач үзэлцэж буй АН-ын гол, хүчтэй фракциудын нэг. Сүүлд болсон ҮБХ-ны сонгуулиар бараг “Нэг Монгол”-аа ардаа орхиж, хүчээ зузаатгаад буй.

"Гранд Монгол" нь АН-ын харьцангуй шинээр эмхлэгдсэн фракц бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 19-нд албан ёсоор байгуулагдсан гэж үздэг. Дотроо 1.Олуулаа клуб,

Од (OD) клуб, 3.МҮДН (Монголын Үндэсний Ардчилсан Нам) фракцийг нэгтгэсэн

Цаашилбал, Ардчилсан хүчний холбоо нь 2024 оны 4 дүгээр сарын 22-нд "Гранд Монгол" фракцтай нэгдэж, “Либертари” клуб мөн тус фракцтай нэгдсэн гээд үзвэл хүчирхэг фракци байхаас аргагүй. Тус фракцийн гол амбиц 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж болно.

Жагсаалтад бичигдэж гишүүн болсон Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, Б.Пунсалмаа, тойргоос сонгогдсон П.Мөнхтулга, Д.Ганбат, Д.Батбаяр, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Х.Болормаа нарын УИХ-ын гишүүд “Гранд Монгол”-д харьяалагдаж байна.

С.Баярцогт АН-ын ЕНБД-аар жинхлэх эсэхээс АН-ын дотоод сонгуульд гарсан эрх мэдлийн шинэ хуваарилалт буюу цаашид АН-д “Нэг Монгол” ноёрхох уу, “Гранд Монгол” ноёрхох уу гэдэг ерөнхий дүр зураг тодорхой болох юм.

УИХ дахь АН-ын Бүлгийн даргын томилгоо

Маргаашийн хурлаар хэлэлцэх дараагийн чухал асуудал бол АН-ын УИХ дахь Бүлгийн даргын сонгууль. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж буй тус сонгууль мөн л АН-ын хувь заяа, цаашдын чиг баримжаатай холбоотой ширүүн тулаан.

 

Х.Тэмүүжин VS Б.Түвшин

Мэргэжил. Х.Тэмүүжин Эрх зүйч мэргэжилтэй тэгэх тусмаа өөрийгөө Үндсэн хууль судлаач гэж дөвийлгөх дуртай бол Б.Түвшин нь Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй цэвэр санхүүгийн салбарын хүн.

Туршлага. Х.Тэмүүжин УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай парламентч бол Б.Түвшин 2024 оны сонгуулиар Баруун бүсэд нэр дэвшиж анх удаагаа УИХ-д сууж буй.

Фракц. Х.Тэмүүжин нь “Нэг ардчилал” клубийнх бөгөөд намын дарга О.Цогтгэрэлийн дэмжлэгтэй. Харин Б.Түвшин нь МҮДН угшилтай, С.Баярцогтын талын дэмжлэгтэй. Бүлгийн даргын тулаан мөн л С.Баярцогт, О.Цогтгэрэл хоёрын дунд өрөнж байгаа бөгөөд Х.Тэмүүжингийн талд О.Цогтгэрэлийн “Нэг Монгол”-оос гадна “женко” Х.Баттулгын МоАХ фракц хүч нэмж буй. Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан нарын 23 орчим гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд буй. Магадлал Х.Тэмүүжингийн талд илүү байгаа гэж болно. УИХ дахь гишүүдийн дэмжлэгээс гадна парламентад олон сонгогдсон туршлага, хашир хуульчийн фон, олонд илүү танигдсан зэргээрээ илүүрхэж буй. Сул тал гэвэл тэрээр эрх мэдэл, албан тушаалын төлөө аль ч фракц бүр чөтгөртэй ч нэгдэхэд бэлэн тууштай биш нэгэн гэх ерөнхий имиж нь гай болж мэднэ. Эцсийн эцэст фракц хоорондын тохирооноос их зүйл шалтгаална. Ухаа нь бүлгээ О.Цогтгэрэл /Х.Тэмүүжин/ авлаа гэхэд генсекээ С.Баярцогт авах ч юм уу. Гэх мэтээр. Гэхдээ өдгөө хамгийн хүчирхэг байгаа намын даргын “Нэг Монгол” фракцийн хүчийг сулруулахын тулд бусад фракциуд нь хүчээ нэгтгэж байгаа, ялангуяа УИХ-ын гишүүд нэлээн хүч хаяж байгаа гэх мэдээлэл бий.

Улс төрийн зөвлөлийн бүтцийг батална

Гурав дахь хэлэлцэх асуудал нь Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнийг сонгож, бүтцийг батлах асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам

Дараагийн чухал асуудал нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмыг танилцуулж, хэлэлцэх юм байна.

 Намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт

Түүнчлэн намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ нь сая болсон дотоод сонгуулв буюу ҮБХ-ны гишүүдийг шинээр сонгосон үр дүнтэй холбоотой.

Маргаашийн хурлын гол өрсөлдөөн ЕНБД-д С.Баярцогт VS бусад нэр дэвшигч, Бүлгийн дарга Х.Тэмүүжин VS Б.Түвшин нарын дунд өрнөх бөгөөд том зургаараа АН-ын фракциудын хүчний хуваарилалт хэний талд хэлбийхийг шийднэ. Товчхондоо АН-ын дотоод улс төрийн чиг баримжаа болон 2026 оны сүүлийн хагасын буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн угтал үеийн намын бодлого, чиг баримжааг тодорхойлох төлөвтэй байна. Ялангуяа С.Баярцогт уу, О.Цогтгэрэл үү АН-ын хувь заяаг цаашид “Нэг Монгол”, “Гранд Монгол” хоёрын хэн нь атгах асуудал шийдэгдэнэ.

 

М.Саян

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 36 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 49 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 9 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 39 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 6 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 17 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 39 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 6 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа