Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын 2024 оны "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 64-р тогтоолын 01-р хавсралтад заасан орон нутгийн хөгжлийн төвөөс төсөл хэрэгжих газар нь шийдэгдэх боломжтой, мөн инженерийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөний бэлэн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд 2025 оны 21-р тушаалаар төсөл хэрэгжих сумдын жагсаалтыг баталсан билээ.

Уг жагсаалтад багтсан сумдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар орон нутгийн хөгжлийн төв суурин газраар тогтоогдсон сумын төвд 15, бүсийн хөгжлийн төв суурин газарт таталцах сумдын төвд 8 айлын орон сууцыг барьж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 12 суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бол 19 сумын хөрөнгө оруулалт шийдэгдэж, гэрээний ажил явагдаж байгаа аж.

Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд говийн бүсэд ажиллав.

Энэ үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна" гэлээ. Эрдэнэдалай сум нь 5000 гаруй хүн амтай Дундговь аймгийн хамгийн том сумдын нэг аж. Уг суманд нэгдсэн эмнэлэг, сургууль цэцэрлэг гээд төрийн албанд нэн шаардлагатай орон тоо олон бий.

Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад суманд ирж ажиллах төрийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа учраас тэднийг орон сууцаар хангаж, тогтвортой ажлын байранд авч үлдэхийг зорьж байгаа талаар Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар хэллээ. Мөн багш, цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагч нарыг юун түрүүнд орон сууцанд оруулахаар төлөвлөжээ.

Тухайн алба хаагчдыг эхний гурван жилд түрээсийн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд түүнээс дээш жил орон нутагтаа үргэлжлүүлэн ажиллах бол тодорхой төлбөрийн шатлалтай байхаар зохицуулсан байна. Харин Гурвансайхан сумын тухайд 8 айлын орон сууцыг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ба орон нутгийн онцлогт тохируулан барьж буй уг орон сууцуудыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хамтаар Мандалговь сумын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм.

Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Төв халхын дуудлага жүжгийн театрын барилга, Улсын төсвийн 32.990 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гэрээ байгуулж, бэлтгэл ажлаа ханган барилгын ажил эхлэх шатандаа явж байна. Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, Улсын төсвийн 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гүйцэтгэж буй барилгын ажлын явц 70 хувьд хүрээд байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл болох “Хог хаягдал шатааж дулаан боловсруулах үйлдвэр” нь орон нутгийн төсвийн 8.649.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэсүжин Констракшн” ХХК-ий гүйцэтгэж буй барилгын ажлын явц 85 хувьд хүрч байна” гэх мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр санхүүжилт авсан ч барилга угсралтын ажил эхлээгүй, ажлын гэрээ дууссан газруудад шаардлага хүргүүлж, холбогдох шүүхийн байгууллагад хандах зэрэг ажлыг хийж байна гэсэн юм. Ийнхүү Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг хэрэгжиж буй төслүүдийн явц, чанар, цаг хугацааны биелэлттэй дэлгэрэнгүй танилцаж, барилгын ажлуудыг хугацаанд нь чанартай дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болголоо.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 24 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 37 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

14 цаг 57 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 27 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

16 цаг 54 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 4 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 27 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

16 цаг 54 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа