“Хонзон сэт” буюу Н.Номтойбаярын Үндэсний эвсэлийн хэн нь хэн бэ?

“Хонзон сэт” буюу Н.Номтойбаярын Үндэсний эвсэлийн хэн нь хэн бэ?

Ноёдын хонзон бидэнд хамаагүй, нохойн хэрүүл хүнд хамаагүй гэж үгтэй. Гэхдээ өнөөдрийн улс төр энгийн иргэдэд хамаатайгаас хамаатай бүр хамгийн хамаатай болж таараад байдаг.

 

Хамтарсан Засгийн газрыг түлхэн унагах “цахилгаан дайны төлөвлөгөө”-г зурсан булчинлаг шуу Үндэсний эвслийн тэргүүнийх гэх. Хэрвээ тийм бол Засагт хамтрах дараагийн партнёр Үндэсний эвсэл байх нь. Энэ хувилбар үнэн бол Хонзонгийн Засгийн газар бүрдэх нигууртай. Хонзон гэдэг бол өшөө хорсол, занал заналхийлэл өвөрлөх бодол, хорт сэтгэл. Атаа хорслоос үүдсэн муу сэтгэл хэмээн монгол хэлний тайлбар толиудад дурджээ.

Н.Номтойбаярын эвсэл бол үндэсний гэхээсээ илүү өс хонзонгийн эвсэл гэхэд хэтрүүлсэн болохгүй. Намдаа гомдогсод, жийгдэгсэд нийлж, өөр бусдын намыг худалдан авч эвсэл байгуулсан учраас ингэж хэлэх бүрэн үндэстэй.

Үндэсний эвсэлд О.Бум-Ялагчийн Монголын ногоон нам, Б.Цогтгэрэлийн Монголын Үндэсний ардчилсан нам, Д.Пүрэвдаваагийн Монголын либерал ардчилсан нам багтдаг. Эрээвэр хураавар ийм 3 намын нэгдэл Үндэсний эвсэл өнгөрсөн сонгуулиар Номтоороо туг хийж парламентад 4 суудалтай болсон нь Эсвэлийн тэргүүн Н.Номтойбаяр, МАН-ын экс гишүүн А.Ундраа, АН-ын экс гишүүн Д.Пүрэвдаваа, Д.Пүрэвдаваагийн дагуул М.Сарнай. 

Тэгвэл Үндэсний эвсэлийн гишүүд хэн нь хэн бэ, тус эвсэлээс парламентад сонгогдсон гишүүдийн хэн нь хэн бэ, тус эвсэлд багтаж буй намуудад лидер бий юү? Хамтдаа сонирхъё.    

 

Лидер биш лойдор

Ногоон намын дарга О.Бум-Ялагч намаа Н.Номтойбаярт үнэ  хүргэж “зарсан” ч өөрөө жагсаалтын тавдугаарт бичигдэж, хоншоороороо тасдуулсан. Түүний намын даргын хувьд хийж байгаа үйл ажиллагаа, улс төрийн алхмуудыг нь харахаар иргэний хөдөлгөөний идэвхтэн, жагсаал, цуглааны мэргэжилтэн гэлтэй. Дөрөв дөрвөн жилийн давтамжтайгаар УИХ-ын сонгуулийн үеэр идэвхждэг, сонгууль бүрд нэр дэвшдэг ч унадаг. Сүүлийн 26 жил буюу 1999 оноос хойш тэрбээр ийм улс төр “хийж” яваа.

Нөгөө нэг гишүүн Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл улс  төрд 20 гаруй жил хутгалдаж яваа боловч нэр шигээ цогтой, гэрэл гэгээтэй замнал маруухан. Анх Ерөнхий сайд асан М.Энхсайханыг дагаж Үндэсний шинэ намын тугийг барьж улс төрд хөл тавьсан. Намынхаа генсекээр ажилласан намтартай. Дараа нь М.Энхсайханыг Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох үеэр МҮАН-ын дарга болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, Шадар сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байснаараа Бумаагаасаа илүү. Бусдаар хоёулаа адилхан, нэг тэрэгний дугуйнууд. Намын  тамга цүнхэлсэн наймаачид. Тиймээс 2024 онд Н.Номтойбаяр дээр тамгаа бариад гүйж очсон. “Мөнгөтэй хүнийг “Аав аа” гэсэн ч яах вэ дээ” л гэдэг болсон.

 

Эвгүй асуудалд нэр холбогддог, М.Энхболдын хамаатан А.Ундраа

УИХ-д хоёр дахиа сууж буй А.Ундраа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэдгээрээ анх олны анхааралд орж ирсэн. Тэрбээр 2009-2011 онд уг албыг хашиж байхдаа цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудлыг идэвхийлэн хөөцөлдөж байсан гэдэг. Энэ талаар Японы сэтгүүлч Хараюүки Айкава бичиж, нэг ёсондоо шүгэл үлээж байв. Ийнхүү ноцтой асуудал нь “гэрэл цохигдсон”-ы дараа хүртэл Цөмийн энергийн газрын дарга болохоор зүтгэж байсан А.Ундраа цөмийн энерги, тэр тусмаа ураны салбарт ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй харагддаг. Хэд хэдэн лицензийг Хятадуудад хэдийнэ зарж амжсан ч гэлцдэг. Энэ талаарх мэдээлэл хайгаад үзвэл сошиал орчинд хангалттай бий. “Ардчилал таймс” сонин баримт дэлгэн бичиж  байсан нь ч бий.

Цаашилбал, 1999 онд АНУ-ын Хойд Каролайнагийн их сургуульд суралцахаар БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч байсан бараан түүх ч түүнд бий. Энэ нь одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүн юм. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр АНУ-д сурч, цөмийн физикийн чиглэлээр доктор хамгаалсан түүнийг боловсрол, ёс суртахуун хоёр нь урвуу хамааралтай гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Бүр цаашилбал, А.Ундраа нь УИХ-ын дарга асан М.Энхболдын авга ахынх нь охин. Өөрөөр хэлбэл тэд үеэлүүд. Тиймээс 2020 онд У.Хүрэлсүхээс УИХ-д дахин нэр дэвших мандат авч чадалгүй жийгдэн, тоглоомын гадна үлдсэн. Энэ өс хонзонгоороо Н.Номтойбаяртай яв цав нийцэж, Үндэсний эвсэлд нь нэгдэж, жагсаалтаар парламентад эргэн орж ирсэн.   

 

АН-д хонзонтой, ардчилалд халтай Д.Пүрэвдаваа

Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа 2024 оны гуравдугаар сарын 06-нд өөрийн хүсэлтээр АН-аас гарч байгаагаа сүр дуулиантай мэдэгдсэн нь Үндэсний эвслээс нэр дэвшихээр Н.Номтойбаяртай гар барьчихсных байв.

Намаасаа гарахаасаа өмнө буюу 2024 оны хоёрдугаар сарын 23-нд Улсын дээд шүүх түүнийг Монголын либерал ардчилсан намын даргаар баталсан нь санамсаргүй давхацал ч би. Гол нь энэ намыг хэнээс, хэдэн төгрөгөөр хэрхэн худалдаж авав гэдэг нь бас нэг сонирхолтой өнцөг.

Түүний улс төрийн замнал, намтрыг сөхвөл тэрбээр 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг  дарга, 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, 2020-2023 онд НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар тус тус ажилласан.

Хамгийн том карьер нь БЗД-ийн Засаг дарга. Дүүргээс төрсөн тэрбумтэн гэгддэг нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдсон, газрын бизнесээр хөлжсөн гэх мэт сөрөг баримтууд түүнд хаяглагддаг. Цаашилбал, Баянзүрхийн АН-ыг дотор нь задалж, хэл ам, хэрүүл тэмцэл өрнүүлж, намынхаа дарга С.Эрдэнэтэй зөрчилдөж, ана мана үзэлцэж явсан түүх ч бий. Тэр байтугай удирдлагадаа ажилладаг эмэгтэйд гар хүрсэн “хэрэг” нь ч олонд дэлгэгдэж байв.

 

Улмаар 2016, 2020 оны сонгуулиар УИХ-д нэр дэвших мандат авч чадаагүйдээ хорсож, өс зангидан 2024 онд Либерал ардчилсан намын даргын тамгыг худалдан авч, Үндэсний эвсэлд нэгдэж, УИХ-ын гишүүн болсон.   

 

Улс төрийн намтаргүй, удам залгасан хөрөнгөтөн М.Сарнай

Парламентын цоо шинэ дүр М.Сарнай хувцасны дизайнер мэргэжилтэй. 2017 онд “Мөнх Эс Эс” ХХК-ийг төрсөн дүү М.Анужинтайгаа хамтран байгуулж, удирдаж байгаад охиндоо шилжүүлсэн. Алдарт эх тэнгэр ээж холбоо” ТББ-ыг байгуулж тэргүүнээр нь ажиллаж байсан хэмээх товч намтартай. Бусдаар улс төрийн бүү хэл ажил хэргийн ч намтар, туршлага маруухан нэгэн.

Харин аав Б.Мягмардаш нь арай нэг гүүглд мөртэй. “Мөнх Халдун” ХХК-ийн захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мягмардаш Дарханы олон Дашуудын нэг, “Дархан нутаг” ТББ-ын УЗ-ийн дарга, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Дүрмийн хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаал хашиж явсан, бизнест ч, улс төрд ч дуулиан, шуугиантай нэгэн.

Чухамхүү аавынхаа түлхээсээр эр нөхрөө өөд болоогүй удаагүй байхад улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон биз ээ. Болоогүй 3 тэрбумын хөрөнгөтэй, шинэ парламентын толгой баячуудын нэг “гэжуга”. 

 

Нэг иймэрхүү, голцуу гомдсон, хаягдсан, гологдсон нөхдүүд МАК-ийн хунтайж мөн л ах намдаа хадруулж аавынд хүртэл морилсон Н.Номтойбаяртай нэгдэж Үндэсний эвсэл байгуулж парламентад /намын жагсаалтаар/ 4 суудалтай болсон нь хувь заяаны шоглоом ч гэмээр Монголын улс төрийн өнөөгийн өнгө төрх ч гэмээр. Эцэст нь тэд Номтоороо туг хийж дуншиж буй дараагийн Засагт орж ирэхээр санаархаж буй нь ёстой бидний байгаа царай гэлтэй.

 

Г.Ууганбаатар

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа