“Женко төсөл”, “Херо ажиллагаа” ба 126 кнопын ханш

“Женко төсөл”, “Херо ажиллагаа” ба 126 кнопын ханш

УИХ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр эцэслэн шийднэ. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг оруулж хэлэлцээд, үдээс хойш уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэнэ. Ямар шийдвэр гарах, олонхиороо Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх нь одоо бараг тодорхой болоод, сценари нь гарчихсан болов уу. Д.Амарбаясгалан дарга алх цохиж, тогтоолд гарын үсгээ зурах л үлдсэн байх.

Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч Ерөнхий сайдаар ажиллаад дөрвөн жил хагасын дараа, Хамтарсан Засгийн газраа байгуулаад жилийнхээ ойн босгон дээр огцрох эсэх дээрээ тулж, парламентын “шахаан” доогуур шургах гэж байгаа нь цаанаа олон шалтаг, шалтгаан, учир жанцантай, улс төрийн бохир заваан нүүдэл, хатуу ширүүн тоглоом, хор найруулга гэдгийг энд хэлэх нь илүүц. Чухам Л.Оюун-Эрдэнээс л болоод, түүний хүүгийн сүйт бүсгүйгээс болоод Монгол Улс хөгжиж дэвжихгүй байгаа юм биш.

Нэгт. Навчис унахад намар зөвхөн шалтаг байсан гэгчээр Л.Оюун-Эрдэнийг унагахад цүнх зөвхөн шалтаг. Шалтгаан нь харин өөр. Сүүлийн жилүүдэд Засгийн газруудыг ямар эрх ашгийн төлөө, ямар шалтгаанаар, ямар жижигхэн юмаар шалтаглан унагаж байсан бэ гэдгийг эргээд харахад ядах юмгүй ойлгогдоно.

2021 оны нэгдүгээр сард идэр есийн жавар дундуур дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтай нь эмнэлгээс гаргаснаас болж У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж байв. Энэ бол Хүүкийн уран нүүдэл байв. Мань эр ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон энэ тэр бол өнгөлөн далдлалт, заль мэх гэсэн үг. Хүүкийг ийм алхам хийхээс өөр аргагүй болох шалтаг, шалтгааныг тухайн үеийн Ерөнхийлөгч Женко Х.Баттулга тавьсан байдаг. Тодруулбал таавчигтай эмэгтэйн асуудлаас үүдсэн жагсаалыг Женко ба түүний нөхөд мөнгө өгч, санхүүжүүлэн зохион байгуулсан нь өдгөө нэгэнт түүх болон үлджээ. Хүүк харин мэдрэмжтэй тул асуудлыг өндөр авахуулж, өөрөө хэн ч биш болж буухгүйн тулд, ёс зүйн хариуцлага хүлээлээ хэмээгээд сайн дүү Л.Оюун-Эрдэнийг хөтөлж авчраад Засгаа өгөөд баатарлагаар явж одсон.

Өнөөдөр харин Ерөнхийлөгчийн сэнтийд залран буй У.Хүрэлсүх өгсөн засгаа буцаагаад авъя, өгч чадсан шигээ авч чадна хэмээн сүрийг үзүүлж сууна. Шалтгаан нь өнөөх гайхал Женко. Сайн дүү Оюук замын дундаас мөр буруулж, зүрхээ хувирган Женкотой нөхцсөн нь том ах Хүүк болон ах намынханд таалагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюуктай толхилцоод байгаа юм биш хэрэг дээрээ Женкотой үзэлцэж буй дайн. Женкод дарлуулж байдаг Монголын төр гэж байхгүй гэж байгаа хэрэг. Буруутгах ч аргагүй.

Бүр цаашилбал дараагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн болох уу, Х.Баттулгын хүн болох уу гэдгийг шийдэх тулаан хөшигний цаана явагдаж байна. Хэний хүн Ерөнхийлөгч болсноос шалтгаалан хэний оймсыг гозолзуулах вэ гэх мэт олон асуудал шийдэгдэх учраас энэ бол Аса аваргын хэлдгээр жинхэнэ “алаан” юм.   

Хоёрт. Л.Оюун-Эрдэнийн засгийг унагахын тулд ямар нэг ноцтой шалтаг хэрэгтэй. Идэр есийн хүйтэнд нялх биетэй эмэгтэйг дан таавчигтай эмнэлгээс гаргасан гэдэг шиг ноцтой шалтаг бодож олсон нь бэрийн цүнх, сүйн бөгж тэргүүтэн. Шулуухан хэлэхэд бэр Ө.Өгөөмөр болон түүний инстаграмдаа нийтэлсэн үнэтэй, тансаг эдлэл хэрэгслүүд цөм “төсөл” байсан байвал яах уу. Монголын улс төрд иймэрхүү төслийг оруулж ирсэн автор нь мөн л Женко. Үүнийгээ улстөрчид дээр туршиж хэрэгжүүлсэн гурав дахь кэйс нь Оюук ба түүний бэр. Анхных нь ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, удаагийнх нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга. Тухайн хүний сул талыг ашиглаж жижиг сажиг юмаар “явуулдаг” энэ технологийг энэ удаа Женкогийн өрсөлдөгчид, “дайснууд” нь түүний эсрэг ашиглажээ.

Гуравт: Л.Оюун-Эрдэнэ намынхантайгаа эв түнжинтэй, том ахынхаа сайн дүү хэвээрээ байсан бол ингэж өөр дээрээ бөмбөг тэсэлж, “Женко төсөл”-ийн туршилтын туулай болохгүй байж болох байв. Харин ч олон жил, он удаан Ерөнхий сайдаар суух байсан байж мэднэ.

Засгийн газрын тэргүүний хувьд муугүй ч ажилласан. Хийсэн юмтай, хэлэх үг, үлдээх өв буюу легаситай. Гагцхүү эх өөр төрсөн ах Х.Баатар, Х.Баатартай төрснөөс өөрцгүй дотно Женко Х.Баттулга бол Л.Оюун-Эрдэнэд ирж наалдсан нус. Эцсийн эцэст Монгол төрийн дайсан Женко Х.Баттулга ах дүү хоёрын хувьд арандаг болж буй нь хувь тавилангийн даажигнал гэлтэй. “Херо энтертайнмент”-ын Х.Баатар маргах юмгүй Монголын №1 авьяаслаг найруулагч. Улс төртэй, төргүй тэр “Тамгагүй төр”-өө хийж, алдарт Нью-Йоркийн Броадвэй хүртэл жүжгээ дэлхийн тайзнаа тавьж чадах байсан. Угаас урлагт арын хаалга байдаггүй. Харин түүний авьяасыг улс төр лүү чирж авчирч булингартуулсан хүн бол өнөөх гайхал Женко. Эцэстээ ахаар нь дамжуулж Л.Оюун-Эрдэнийн багалзуурт хутга тулгаж байгаа нь ч түүний лай ланчиг гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ ах Х.Баатар, Женко Х.Баттулгаас салж чадсан бол том улс төрч болж болох байв.

Эцэст нь. Ойрд кнопны мөнгөний тухай  яриа хаа сайгүй чих дэлсэх болсон. Энэхүү цуу яриаг “Оюун-Эрдэнийг дэмжвэл чамайг мөнгө авсан кнопчин гэнэ шүү!” гэж айлгаж, ичээх зорилгоор тарааж байх шиг.

Үнэндээ кноп ярих дээрээ тулбал урт түүх ярьж болно. Цагийн цагт алив Засгийг унагахад, мега төслийг гацаахад парламентын кнопны үнэ тэнгэрт хаддаг жамтай.. 

2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал хураалт явуулахад Боловсролын сайд Ц.Цогзолмаа ганцаараа танхимынхаа эсрэг кноп дарж түүх үлдээж байсныг эс тооцвол ямар нэг мөнгө, албан тушаалын хэлцэлгүйгээр цэвэр өөрийн зарчим, үзэл бодлоороо кноп дарж байсан түүх ховор. Ц.Цогзолмаа сайд үүгээрээ тухайн үедээ танхимаасаа “хөөгдөж” ажил, албан тушаалаа өгсөн ч гэлээ хожмоо үзэл баримтлал, үнэт зүйлдээ үнэнч улс төрч хэмээгдэн легасигээ үлдээсэн түүхтэй.

Өөр хоёр тохиолдол. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа, Женко Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа Засгийнхаа эсрэг кноп дарж байв. Гэхдээ энэ нь үзэл бодол, үнэт зүйл гэхээсээ илүүтэй тодорхой улс төрийн шалтаг, шалтаантай байсан нь хожим тодорхой болсон байдаг.

Кнопыг үнэлэх явдал үүнээс зарчмын хувьд өөр. М.Энхболдыг унагах асуудал парламентад орж ирэхэд кнопны үнэ тэрбум давж байсан гэдэг. Кноп дарахад, эсвэл дарахгүй байхад аль аль нь ингэж үнэлэгдсэн дуулддаг. Тиймээс уг санал асуулгад оролцохгүй бултаж зарим гишүүн Солонгос руу нисэж, зарим нь чуулганы хуралдаанд суулгүй зэсэрч, энэ дүйвээнээр дуучин С.Жавхлангийн кноп үнэд хүрч байсан түүх ч бий.

Тухайн үед Монголын улс төрөөс М.Энхболдыг л зайлуулчихвал манай улс цэнгэлийн манлайд хүрч, хөгжлийн замдаа шуудрах юм шиг дээр дооргүй улангасан дайрч байв. Харамсалтай нь тухайн үед ч, одоо ч цэнгэлийн манлайд хүрсэн нь үгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг л унгачихвал манай улс авилга хээл хахуулиас ангижирч, хөгжлийн манлайд хүрэх юм шиг ярьцгааж байна. Яг л М.Энхболдыг унагаж байсан сценарийн дагуу бүх зүйл явж байна гэсэн үг. Улс төрийн тархи угаалт, пропаганда гэдэг ийм хоржоонтой, хортой, хонзонтой байдаг ажгу.

Юутай ч өнөөдөр үдээс хойш Д.Амарбаясгалан дарга алхаа цохих хүртэл амаргүй л үйл явдал өрнөх байх. УИХ-ын 126 кноп тэрбум, тэрбумаар үнэлэгдэж байгаа эсэхийг өнөөдөр бүгдээрээ харна. Үзэл баримтлалаараа, зарчим, үнэт зүйлээрээ кноп дарах нь уу? Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн санаа зорилго, эрх ашиг, өс хонзон, өгөө аваан дээр хуруугаа хөдөлгөх нь үү?

Г.Ууганбаатар

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

16 цаг 10 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 23 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 41 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 41 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 23 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа