Ерөнхийлөгч одоо Засгийн газраа байгуулна

Ерөнхийлөгч одоо Засгийн газраа байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Хамтарсан Засгийн газар жилийн ойндоо хүрдгийн даваан дээр яг сарын өмнө замналдаа цэг тавив. Засаг огцрох шалтаг, шалтгаан хийгээд болж өнгөрсөн процесс олон нийтэд тодорхой тул зөвхөн урьд шөнө болсон үйл явдлын цаад тал руу өнгийх гээд үзье. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш эхэлж өнөөдөр үүрээр өндөрлөсөн. Харьцангуй аядуу зөөлөн үргэлжилж байсан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирж үг хэлснээр танхимын уур амьсгалыг орвонгоор нь эргүүлж, гаргах шийдвэрт нь шууд нөлөөлсөн гэж болохоор байна. Төрийн тэргүүний хэлсэн үг, биеийн хэлэмж зэрэг бол асар бухимдалтай, ууртай, сүрдүүлж, занасан (загнах цаашаа шүү) өнгө аястай байлаа. Тэгсэн атлаа эх орондоо хайртай, эхнэрээ солиогүй, анд нөхөддөө үнэнч гэх мэт сүү шиг үгсээ урсгахаа мартаагүй л дээ.

Огцорч байгаа Оюун-Эрдэнийн хувьд ярих юм алга. Аль эрт орлогоо нотлоод, олон нийтээс уучлал гуйгаад явчих байсан газар. Яагаад ингэж зууралдан зунгааралдаж, 20 гаруй хоног “новширсон” бэ гэдэгтээ өөрийнх нь өгч байгаа тайлбар бол Монголын парламентат ёсыг ганхуулахгүйн төлөө гэлээ. Олон нийтийн дүгнэж байгаагаар УИХ дээр орж ирж далан булчирхайгаа тоочиж байгаа нь нэг талаар хөшигний ард юу болсон, болж байгааг дэлгэх гэсэн санаа нь байсан байж болох. Юутай ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнээс онцлох санааг түүвэрлээд үзэхэд дээрх сэжиг таамаг, байр суурь, хандлага аяндаа тодорхой харагдах болов уу.  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

1. Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн, Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг энэ албанд ажилласан таван жилийн хугацаанд тултал дэмжиж ирлээ. Би нэг удаа Парламент дээр орж ирж, УИХ болон Засгийн газрын тухай буруу зөрүү ярьж байсангүй ээ. Ерөнхий сайдын зовлонг сайн мэднэ, энэ амархан ажил биш.

2. Олон жил энэ Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт ажиллаж, амьдарсан удирдагчийнхаа хувьд энд сууж байгаа хоёр даргыг хайрладаг, хүндэлдэг, өнөөдөр ч гэсэн хайрлаж байна, тиймээс хувь хүмүүсийн асуудлаар ярихгүй, зарчим ярья аа.

3. Хүн засаглахгүй ээ, хууль засаглана. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр би энэ үгийг хэлсэн. Энэ үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би улс төрд ороод 35 жил болж байна, миний итгэл үнэмшил бол Парламентын засаглал. Тиймээс Парламентийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө улс төрийн бүх амьдралаа зориулж ирсэн.

4. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт байна, Парламент 126 гишүүнтэй болсон асуудал байна, энэ бүхнийг би дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө бүх эрхээс татгалзсан, та бүхэн мэдэж байгаа, бүх эрх мэдэл Ерөнхий сайдад шилжсэн. Би өөрөө үүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа хийсэн.

5. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүх гишүүдийг өөрөө томилдог, огцруулдаг болсон, надад ямар ч оролцоо байхгүй. Би өөрийн мэдэлд байсан АТГ-ыг Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд АТГ-ыг байлгах нь шударга бус юм байна гэж үзэж, Гүйцэтгэх засаглалд өгсөн, энэ ажлыг би өөрөө хийсэн.

6. Монгол Улсын Ерөнхийлөгчид ганцхан юм л бий, тэр нь ард түмэн. Надад ард түмэн минь л бий.

7. Би өнгөрсөн жилийн, 2024 оны 12-р сард Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд дахин өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдсэн, энэ үг одоо ч хүчинтэй.

8. Манай ард түмний сонгосон сонголт бол Ардчилсан парламент. Энэ бол бидний үнэт зүйл, ардчиллын баталгаа бол парламент. Тийм учраас Парламентын засаглалд үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн, Парламентын засаглалыг байнга дэмжинэ.

9. Би дахин 6 жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй, тийм дабль стандарт байж болохгүй.  Энэ тухай би урд нь та бүхэнд хэлж байсан, одоо ч дахин хэлье.

10. Яагаад ард түмний толгой эргүүлээд, парламентын гишүүдийн анхаарлыг өөр тийш нь хандуулаад, ард түмнийг хагалаад, хариуцлагаас зугатах гээд байгаа юм бэ, би зарчим ярьж байна.

11. Би энэ хоёр даргад худлаа хэлүүзэй, хулгай хийвүүзэй, хуурч мэхлүүзэй гэж ах хүний хувьд, удирдагчийн хувьд захиж ирсэн, энэ захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэж одоо хүртэл найдаж байна. Тийм хүн чанаргүй, эр хүний жудаггүй ааш авир гаргахгүй гэж итгэж байна.

12. Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм аа, МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, эцэг хуульдаа Үндэсний баялгийн санг хуульчлан оруулсан, нөхөдтэйгээ хамт. Баялгийн сангийн хуультай болчихлоо, одоо зоригтой ажилла гэж та бүхэнд хэлж байсан, одоо ч хэлнэ.

13. Монголын газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой юм, энэ бол миний хүүхэд байхаас тогтсон үндсэн философи. Энэ газрын баялгийг чинь аль нэгэн компани бүтээчихээгүй юм, энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас ард түмэн тэнцүү хүртэх ёстой. Байгалийн баялгийг ямар нэгэн аргаар хулгайлж авсан этгээд буцааж өгөх ёстой, ард түмэн баялагтаа эзэн байх ёстой. Би 2018 онд Норвегийн баялгийн санг судлаад ир гэдэг үүрэг өгөөд, ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнийг томилоод явуулж байлаа. Ингэж Баялгийн сан бий болсон, цаашдаа ч би энэ тал дээр хатуу байр суурьтай байна, энэ миний философи.

14. Сүүлийн 20 хоног харлаа, гудамж талбайд юу болж байгааг бүгд харж байна. Та нар энэ ард түмнээ сонсооч ээ, энэ олон зуун залуу талбай дээр гарч ирээд 20 хоног жагслаа.

15. Залуу үеийнхэн чинь гарч ирээд зарчимтай байх тухай, шударга байх тухай маш тодорхой шаардлага тавьж байхад яагаад үүнийг сонсоогүй юм шиг, хараагүй юм шиг, энэ залуусын шаардлагаас анги юм энэ танхимд яриад байна аа?

16. Асуудлаа тодорхой яриач, олон түмэн чинь 20 хоног хүлээлээ, бид бүгд мэдэж байгаа, ард түмний мандаттай ардчилсан Парламент ард түмнийхээ шаардлагын хариуг өгөх ёстой

17. Би амьдралдаа дөрвөн албан тушаалаас татгалзаж явлаа. МАН-ын генсекийн ажлыг сайн дураараа өгч явлаа, УИХ-ын гишүүний албаа сайн дураар өгч байлаа, Шадар сайдын албан тушаалаас сайн дураараа татгалзаж байлаа, Ерөнхий сайдын эрхэм өндөр албан тушаалаас хариуцлагагүй ажилтнаасаа болоод огцорч байлаа.

18. Энэ бүхний цаана ганц л юм бий, ард түмнийхээ хүсэл зоригийг нэгт тавьж чаддаг байх ёстой, алдаа гаргасан бол уучлалт гуйж чаддаг байх ёстой, ухрах цагтаа ухарч, урагшлах цагтаа урагшилдаг чадвартай байх ёстой. Өөрийн өчүүхэн албан тушаалаас бүү зүүгд, алдаа гаргасан бол алдаагаа өөрөө үүрч гардаг байх ёстой, үнэнээ хэлдэг байх ёстой. Ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдалд гай болж болохгүй.

19. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон хүн, ард түмнийхээ талд бат хатуу зогсоно шүү гэдгээ хэлье. Энэ олон зуун залуу өдөр шөнөгүй талбай дээр ирж, хүсэл зоригоо илэрхийлж, шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ зорилгыг хангахын төлөө явна. Би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, ард түмнийхээ төлөө явна!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

  • Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.  Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.
  • Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотны олон сорилттой нүүр тулах болно.
  • Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог.
  • 100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан.
  • Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр хамтарсан Засгийн газар байгуулах үндэс, суурь бүрдсэн гэж үзэж болно.
  • Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг УИХ-ын чуулганд нэг бус удаа илэрхийлж байсныг минь Та бүхэн санаж байгаа биз ээ.
  • Сул талын хувьд хамтарсан Засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсэж, хардалт дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьд ч олонх, цөөнхийн хяналт тэнцэл алдагдаж байна гэх бодит шүүмжлэл өрнөснийг хүлээн зөвшөөрөх учиртай. Гэвч эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай.
  • Хамтарсан Засгийн газар Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байх үед, Ухаа худаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд долоо хоног болж байхад, есдүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед, Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад, хэлэлцэх эсэхийг шийдэх үед, Хөгжлийн мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаатай давхцан улс төрийн олон үйл явдал өрнөлөө.
  • Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газарт ирэх улс төрийн дайралт, энэ хүрээнд хийж буй кампанит ажил сонгуулийн өрсөлдөөний халуун өдрүүдээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том эрх ашиг нэгдсэнийг харуулсан тод илэрхийлэл гэдгийг саруул ухаант Монголын ард түмэн харж байгаа гэдэгт итгэж байна.
  • Өнөөдөр судалгаагаар Монголын ард түмний 65-аас дээш хувь нь тогтвортой байдлыг дэмжиж, Үндэсний Баялгийн сан иргэдэд шууд өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна.
  • Ил тод байдлын төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй, залуучууддаа, өөр өөрийн өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж байна. Харин үүнийг улс төрийн шалтаг болгож, улс төрийн тогтворгүй байдлын суурь шалтгааныг үүсгэж буйд харамсаж байна.
  • Миний бие төрийн өмчийн компаниудын нэг ч томилгоо, төрийн нэг ч тендер, Засгийн газрын тусгай сангийн болон төрийн санхүүжилттэй банкны нэг ч зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй ээ. Харин энэ бүхнийг илчилж, цахим засаглал, ил тод байдал, авлигын эсрэг, эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн.
  • Хэрэв би өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголт хийх боломж байсан.
  • “Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ.
  • Энэ бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдсэн зүйл бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чамгүй их хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ.
  • Алдаа оноо, чадсан чадаагүй олон зүйл бий. Буруу зөрүү ойлгогдсон олон асуудал байгааг ч хүлээн зөвшөөрч байна. Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна.
  • Баримтлах ёстой зарчим дээрээ хатуу зогссоноос болж, улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан зүйл ч бий. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, үндсэн хуулийн зарчмаасаа хазайсан асуудал ч бас байна.
  • Өнөөдөр ордонд хүчин мөхөсдөж байгаа ч ард түмний хүсэл сонирхол өөр байгаа гэдгийг би мэднэ. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны шүлс шиг сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг ялна гэж хэзээ ч байхгүй.
  • Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг улс. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаас сонгодог байх нь зөв. Тийм учраас парламентын засаглалтай байя гэвэл 2027 оны, цаашдын сонгууль дээр нэг талд нь гаргах ёстой. Замын голоор яваад байгаа юм шиг зүйл бүх л Ерөнхий сайд дээр гарч байгаа. Төгөлдөржүүлнэ гээд байгаа нь энэ л дээ.
  • Тогтворгүй байдалд орвол парламентын засаглал хүнд байдалд орно. Нуугаад яах вэ. Болзошгүй үр дагаврыг урьдчилан сануулах нь Ерөнхий сайдын үүрэг ээ.

 

 

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа