Танилц! Дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатар+Их Эвсэлийн ЗГ байгуулах хувилбар яригдаж байна

Танилц! Дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатар+Их Эвсэлийн ЗГ байгуулах хувилбар яригдаж байна

Улс төрийн ирэх өдрүүдийн халуун бөгөөд гол сэдэв дараагийн Ерөнхий сайд хэн байх, түүний кабинет хэрхэн бүрдэх вэ гэдэг асуудал. Хуулиараа 7-р сарын 3-наас өмнө дараагийн Ерөнхий сайдаа тодруулж, томилох ёстой. Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгч УИХ-д санал болгож, шинээр томилогдсон Ерөнхий сайд кабинетээ бүрдүүлнэ.

Өчигдөр үдээс хойш хуралдаж дараагийн Ерөнхий сайдаа тодруулах байсан МАН-ын УЗ хурлаа хойшлуулсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг эцсийн шийдвэрээ гаргаж чадахгүй байгаатай холбоотой гэв.

Прогноз, таамгаар бол дараагийн Ерөнхий сайдад хүчтэй яригдаж буй нэрс:

  • 1. Н.Учрал
  • 2. Г.Занданшатар
  • 3. Ж.Энхбаяр

Гурвуулаа У.Хүрэлсүхийн гарын хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Харин өчигдөр үдээс хойш Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар нарын нэрсийг энэ жагсаалт руу шидэж өгсөн нь ердөө тест, “гөлөг төөрүүлэх” ажиллагаа байсныг онцлох нь зүй. Өөрөөр хэлбэл Г.Тэмүүлэнг Н.Учралтай, Ч.Хүрэлбаатарыг Г.Занданшатартай жишин харьцуулах тактик гэсэн үг.

Хувилбар №1 Н.УЧРАЛ:

Хамгийн тохиромжтой best хувилбар бол мэдээж Н.Учрал. Насны хувьд Л.Оюун-Эрдэнээс залуу. Засгийн тогоог барьж байгаагийн хувьд мега төслүүдээ цааш түүртэх юмгүй аваад явчихна. Нөгөө талаас олон нийтэд хамгийн их таалагдах дүр. Хамгийн чухал нь дараагийн Ерөнхий сайд нэгдүгээр хүн, хоёрдугаар хүн хоёрын хэнтэй нь ч ойлголцчихдог, энэ хоёрыг холбон тоглогч байх ёстой. Энэ үзүүлэлтээрээ ч тэр, Женко Х.Баттулгатай үзэлцэж чадах цор ганц “хунтайж” гэдгээрээ ч тэр Н.Учрал Ерөнхийлөгчийн тамга хөзөр.

Харин Н.Учралын зүгээс чичрэхгүй гэхдээ урихын цагт хойш суухгүй байр суурьтай байгаа болов уу. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тогоог барьж байсан хүн түүнийг явуулчихаад орыг нь залгамжилж авах нь үзэгдэх ёс зүйн хувьд онцгүй. Тэгээд ч одоо дөнгөж 38-тай, улс төрийн карьер нь ид эхэлж буй Н.Учрал хэд наслах нь тодорхойгүй, хэл ам, хэрүүл тэмцэл дунд эмхлэгдэх Засгийн газарт орох нь маш том эрсдэл гэдгийг тооцно.

Хувилбар №2 Ж.ЭНХБАЯР:

Нас болоод туршлага ер нь аль ч талаасаа аятайхан сонголт. Гэвч Их хурлын дарга Д.Амарбаясгалантай хонь, чоно болчихсон байгаа учраас дэмжлэг авахгүй буюу нэг, хоёрыг холбогч байх гол шалгуураа хангаж чадахгүй учраас хашир улстөрчийн хувьд өөрийн сайн дураар нэрээ татсан.

Хувилбар №3 Г.ЗАНДАНШАТАР:

Ингээд гарах гарцгүйгээр Г.Занданшатар дараагийн Ерөнхий сайдад батны болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

ЕТГ-ын дарга Г.Занданшатарын тухайд У.Хүрэлсүхийн гарын хүн, итгэлт анд нөхөр. Том ахыг бодвол академик боловсролтой, насаараа төрд, төрийн бүх шатанд ажилласан туршлагатай гэдгээрээ илүүрхэнэ. Сул тал нь 2024 оны УИХ-ын сонгуульд томсгосон тойрогт ялагдал хүлээсэн, аймхай, улс төрчийн харизмгүй, хаанаас нь ч харсан У.Хүрэлсүхийн хүн гэдэг арилшгүй имижтэй. Улс төрийн сонгуульд ялагдал хүлээсэн этгээд ялалтын үр шимийг хүртэх нь хэр шударга вэ гэдэг асуудал ч үүсэх нь зүй ёсных.

Гэвч хүссэн, хүсээгүй Монголын улс төр, МАН Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гарт орсон нь үнэн. Хаан юу гэнэ, зарлиг тэрчлэн биелэгдэх логикоор бол Г.Занданшатар дарга дээр эцсийн бооцоогоо тавьсан аж.

Ерөнхийлөгчийн зурсан зургаар бол ирэх өдрүүдэд бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөөд удаж буй Дав.Цогтбаатарыг явуулж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдын статустайгаар нөхөн сонгуульд илгээж, парламентад оруулж ирнэ. 2027 онд Ерөнхий сайдын статустайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ.

Гэвч улс төр хоржоонтой. Алга урвуулахын төдийд хашаа ч эргэж мэдэх барьцгүй. Тэгэх тусмаа намын нөхөд хийгээд ард түмнийхээ санаа бодлыг ажил хэрэгтээ ихээхэн тусган хэрэгжүүлэх болсон нэгдүгээр хүн чадвал Г.Занданшатарыгаа зүтгүүлээд аргагүйдвэл тамга хөзөр Н.Учралаа гаргаж тавина гэсэн цээжний тооцоо хийсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Дараагийн чухал асуудал бол шинэ кабинетыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Зургаараа бол Ардчилсан нам ахиад засагт орно. Нэмээд Н.Номтойбаярын Үндэсний эвсэл, ИЗНН-д нэг, нэг суудал өгч Их Эвсэлийн Засгийн газар байгуулагдана, яамдаа цөөлж, нэгтгэнэ гэсэн хувилбар яригдаж байгаа аж. Үнэн байх магадлалтай. Эхэн үедээ Л.Оюун-Эрдэнийг огцруулахын эсрэг бат, цэх зогсож байсан Лу.Гантөмөр нэгдүгээр хүнтэй уулзаж гарч ирснийхээ дараа учиргүй талимаарч ирээд АН Засгаас гарна гэж мэдэгдсэнээс үзвэл шинэ засагт АН-ыг хоосон орхихгүй гэсэн тохироо хийсэн байх магадтай.

Яамдын тоо 9 орчимд яригдаж байгаа бөгөөд энэ нь дараагийн Засгийн газрын олон нийтийн зүгээс оноо авах гол “дэвшил” гэж тооцоолжээ. Харин цөөлсөн яамдын сайд, дарга нарыг дэд сайдуудын томилгоогоор цоорхойгоо нөхөх болов уу. 

Л.Оюун-Эрдэнийн кабинетээс үлдэх сайдууд байхгүй. Ерөнхийлөгчийн талын зарим сайдуудыг Байнгын хорооны дарга болгох замаар холио, сэлгээ хийх бөгөөд хэрэв дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатар зөвшөөрөгдчихвөл зөвхөн Н.Учрал л одоо эрхэлж буй албан тушаалдаа үлдэх магадлалтай байгаа аж.

Ахин хэлэхэд улс төрийн прогноз, таамаг болон хувилбар яг биеллээ олох хүртлээ прогноз, хувилбар л байдаг. Наадам хүртэл юу ч болоо билээ. Одоохондоо нийслэлийн МАН-аа атгасан хэвээр буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар (Д.Сумьяабазар) нарын зүгээс ямар тоглолт, тохироо ирэхийг таашгүй.

З.Жав  

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

16 цаг 10 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 23 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 41 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 41 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 23 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа