Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Саяхан засгийн эсрэг талбай дээр гарч эздийнхээ төлөө уйгагүй зүтгэсэн УИХ-ын гишүүд захаасаа шагналаа авч эхэлснээ зарлахгүй байж чадсангүй. Нэг нь түрээсийн байраа өөрийн болгосон бол нөгөө нь САН байгуулж эхэлжээ!
УИХ-ын М.Нарантуяа-Нара өөрийн нүүр номондоо “УИХ-ын гишүүд болон баячууд яагаад элдэв САН байгуулдаг вэ?!?
Монголд бол САН гэгч нь мөнгө угаах л хэрэгсэл юм!
Саяхан засгийн эсрэг талбай дээр гарч эздийнхээ төлөө уйгагүй зүтгэсэн УИХ-ын гишүүд захаасаа шагналаа авч эхэлснээ зарлахгүй байж чадсангүй. Нэг нь түрээсийн байраа өөрийн болгосон бол нөгөө нь САН байгуулж эхэлжээ.
Хэзээ ч хүүхдийн төлөө Х үсэг хэлж үзээгүй тэд гэнэт хүүхдэд хайртай болчихсон гэж үү… Нөү Нөү Нөү
Эздээсээ авсан шагналаа угаах арга хэрэгсэл нь юм” гэжээ.
Өчигдөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрсөн өдрөөрөө сан байгуулж байгаагаа мэдэгдсэн. Нара гишүүн далдуураа түүнийг ёжилсон бололтой. Түрээсийн байраа өөрийн болгосон нь харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бололтой. Тэрээр MCS-ийн Vella Vista хотхоны түрээсийн байранд амьдардаг нь олон нийтэд ил болж байсан билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
