Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр МАН-ын бага хурал 11 цагаас хуралдаж дараагийн Ерөнхий сайдын нэр тодорно. Олны хүлээлт өндөр байна. Эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын удирдах зөвлөл Дараагийн Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг томилохоор дэмжсэн байна.
МАН кабинет дотроо хоёр тийш хөлөө жийлцэж хэнд Засгийн тамгаа гардуулж өгөхөө эс мэдэн долоо хоногийг өнгөрүүллээ. Угтаа өнгөрсөн Баасан гарагт Ерөнхий сайдын нэр тодрох байсан юм. Энэ хугацаанд олон таамаг, хувилбарууд яригдсаар байна.
Угаас энэ удаагийн Засгийг удирдах хамгийн хүчтэй яригдаж байсан кандидат бол ЕТГ-ын дарга Г.Занданшатар. Удаах нь Ж.Энхбаяр.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх чуулганы хуралд урилгагүй орж ирж хэр хүчтэй хүн бэ гэдгээ харуулаад амжсан. Үүний үр дүнд тэрбээр өөрийн хүндээ Засгийн шидэт дохиурыг атгуулаад, дээрээс удирдаж суух нь тодорхой болов.
Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Тодруулбал, Эрх баригч МАН, УИХ дараагийн Ерөнхий сайдыг ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох юм.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
