ТААМАГ: ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТАХ САЙД НАР

ТААМАГ: ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТАХ САЙД НАР

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан. Улмаар намын бүлгүүд хуралдаж чуулганы хурал оройн 20:00 цагт товлогдсон хэдий ч Ардчилсан намын бүлгээс хойшлуулах санал гаргаснаар Пүрэв гарагт хуралдахаар боллоо.

Ийнхүү УИХ-ын чуулган маргааш буюу Пүрэв гарагийн 12 цагт хуралдаж, Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг шийдэж, төрийн халааг үргэлжлүүлнэ.

Ерөнхий сайдын хамгийн эхний нүүдэл бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ зурж, кабинетаа УИХ-д танилцуулах. Үүний дараа шинэ сайд нар тангарагаа өргөх дарааллаар үргэлжилнэ.

Одоо харин саарал ордон дотор Г.Занданшатарын засагт багтах шинэ сайд нар ширээ сандалаа зүлгээд эхэлж.

Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ихэнхи сайд нар суудлаасаа буух сурагтай байна. Одоо ёстой шийртэй хэд нь л үлдэнэ гэсэн үг юм. Жишээ нь,  Женкогийн эсрэг хамгийн зоригтой дугарсан У.Хүрэлсүхийн хайртай дүү Н.Учрал сайдын суудлаа авч үлдэх нь тодорхой. Үргэлжлээд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан нар тунаж үлдэх таамаг бий.

Тэгвэл, шинэ сайдад шигшигдэн сонгогдох өндөр магадлалтай эрхмүүдийг энд сийрүүлье.

Боловролын сайдаар Чинбатын Ундрам. Өсвөр насны охиндоо гар хүрч, гэр бүлийн асуудлаа цахим шүүхээр шүүлгэснийг эс тооцвол Ч.Ундрам МАН доторх өндөр боловсролтой гишүүдийн нэг. Өөрөө ч боловсролын салбарын хүн. Хэвлэлд өгсөн мэдээллээс нь харвал сайдын суудалд тухлах нууцхан бодолтой явж байгаа харагдана. Тэрбээр, Боловсролын сайд болох эсэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би боловсролын хүн гэжээ.

Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нарын нэг нь сонгогдоно. Тэд бол хоёулаа Ерөнхийлөгчийн хүн. Ж.Чинбүрэн сүүлийн үед Т.Мөнхсайхантай ил цагаан үзэлцэж олон нийтээс квотоо авчихсан. Тэгэхээр Ж.Чинбүрэн Эрүүл  мэндийн сайдаар томилогдвол иргэдийн эсэргүүцлээс бага ч болов ангид байх магадлалтай.  

Эрчим хүчний сайдаар Ц.Цэрэнпунцаг томилогдох магадлал өндөр байна. Тэрбээр, УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа олон ажлууд санаачилсан гэгддэг.  Тухайлбал Хувийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барьж ашиглалтанд бүрэн оруулсан. Мөн Завхан аймгийн гурван суманд 12 айлын орон сууц, Завхан-Говь-Алтай аймгуудыг холбосон замууд баригдаж буй. Гэвч Завханыхан түүнд итгэл үзүүлээгүй. Харин энэ Засгийн газарт эрчим хүчний сайдаар ажиллахыг олон нийт дэмжиж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байна.

Үргэлжлээд, Уул уурхайн сайдаар Г.Дамдинням, Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн оронд Б.Энхбаяр, Л.Мөнхбаатар нарын нэг нь томилогдох сурагтай.

Эдгээр дээр нэмээд энэ удаа Хамтарсан бус Их эвсэлийн засгийн газар байгуулагдах эсэх асуудал улс төрийн халуун сэдэв хэвээр байгаа. Хэрэв Их эвсэлийн засгийн газар байгуулагдвал Тэргүүн шадар сайдаар Үндэсний эсвэлийн тэргүүн Н.Номтойбаяр томилогдож, ИЗННамд  сайдын квот олдох нь санааных. Ардчилсан нам мөн ялгаагүй. Гэхдээ Ардчилсан намынхан өнгөн дээрээ үгүй гээд гэдийж буй.

МАН дангаараа засаглавал их эрсдэлтэй. Учир нь хэдий их хуралд олонхийн санал авсан ч хүчтэй сөрөг хүчин ихтэй. Дурьдвал, Ардчилсан нам, ХҮН, ИЗНН, Үндэсний эсвэл гээд хөвөрнө. Магадгүй ах намаас санаачилсан томоохон хуулийн төслүүд чуулган дээр таслуулж, дэмжигдэхгүй байх өндөр магадлалтай гэсэн үг юм.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

16 цаг 12 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 43 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 43 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 25 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа