Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг нэмэгдүүлсэн.
Тодруулбал, ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон юм. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан юм.
Үүнээс болж ахмад настнууд 2 сая төгрөг хүрэхгүй төгрөгийн зээл авдаг болсон билээ. Тэгвэл Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны Ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан.
Эдгээр шаардлагыг үндэслэн Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн юм.
Улмаар өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж гуравдугаар сард гаргасан шийдвэрээ эргэн хэлэлцэх аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
