Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Л.Оюун-Эрдэнийн кабинетэд ажиллаж байсан АН-ын сайд нар өнгөрсөн 8 сарын хугацаанд хийсэн чухал ажлуудаа танилцуулж, тайлагнацгаасан. Тэгвэл Хот, байгуулалт, барилга, орон суужуулалтын сайд Ж.Батсуурийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогоос хамгийн чухал, хамгийн иргэнлэг барилгын тусгай зөвшөөрлийг цахимжуулсан явдал.
Барилгын салбарын шүдний өвчин болж ирсэн тусгай зөвшөөрлийг www.license.mcis.gov.mn сайтаас хэн нэгэн дарга цэрэг, төрийн албан хаагчийн оролцоогүйгээр авдаг болсноор уг зөвшөөрлийг сүүдэр мэт дагалдаж ирсэн авилга, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангижирчихаж байгаа юм. Барилгын бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг маш ихээр хөнгөлсөн эл хууль тамхины хууль шиг үр шим нь хожим гарах чухал хуулиудын нэг гэдгийг онцлох нь зүй.
Та одоо www.license.mcis.gov.mn сайт руу хандаж тусгай зөвшөөрлөө хэн нэгэн дарга, цэрэг, төрийн албан хаагчийн оролцоогүйгээр авч болно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
