Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн саналаар Г.Занданшатар Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдож өнөөдөр тамгаа гардаж авсан. Түүний дараагийн алхам бол танхимын бүтцээ зурж, кабинетээ бүрдүүлэх. Хуулиараа бол Ерөнхий сайд нь хэнийг аль салбарын сайдаар томилохыг бие даан шийдвэрлэж, УИХ-д зөвхөн танилцуулах л үүрэгтэй.
Гэтэл жирийн гишүүдээсээ авахуулаад УИХ-ын дарга нь хүртэл байгуулагдаж ч амжаагүй засгаа бойкотолж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр шинэхэн Ерөнхий сайд Хууль зүйн сайдаар Б.Энхбаяр гишүүнийг томилох саналтай спикер Д.Амарбаясгалан зөрчилдөж, бойкот хийж байгаа аж. Энэ нь ч аргагүй. Б.Энхбаяр гишүүний зүгээс Д.Амарбаясгалан даргатай ил цагаан үзэлцдэг сэдэв нь Хөгжлийн банк, Админерал тэргүүтэн.
Тийм ч учраас Д.Амарбаясгалан даргын эсэргүүцэх нь аргагүй юм. Гэхдээ зарчмын үүднээс парламентын гишүүн нь хэдийгээр дарга ч гэлээ хууль тогтоох засаглалаас тусдаа, бие даасан статустай гүйцэтгэх засаглалын томилгоонд хувийн амбицаар хошуу дүрж, реакци үзүүлж байгаа нь том утгаараа Үндсэн хуулийн зөрчил юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
