С.Ганбаатар: Ухнаагийн Хүрэлсүх ээ! Чамаас Монголын парламентыг хамгаална!

С.Ганбаатар: Ухнаагийн Хүрэлсүх ээ! Чамаас Монголын парламентыг хамгаална!

Өчигдөр буюу /2025.06.25/-ны өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт хуулийн байгууллагаас нэгжлэг хийжээ. Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намын бүлэг шуурхай хуралдаж, мэдээлэл хийв.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Эсрэг байр суурь илэрхийлсэн хүнийг хууль хүчнийхнээр шалгуулдаг, тролл армиар дайруулдаг нэг жишээ боллоо. Магадгүй хуулийн байгууллагаас өнөөдөр юм уу маргааш гарч ирээд ямар нэг тайлбар хийх байх. Гэхдээ үүний цаана улс төр явж байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Ардчилсан намын бүлэг нэг гишүүнийхээ асуудлаас гадна Монголын парламент ёс, дархлаа алдагдах тал руу явж байгаа юм биш биз дээ гэж хардаж, хуралдан мэдэгдэл хийж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ухнаагийн Хүрэлсүх ээ! Чамаас Монголын парламентыг хамгаална. Монгол Улсын Их Хурал дээр үнэний төлөө үг хэлсэн хүмүүсийг хуулиар далайлгадаг байдлыг өнөөдрөөр зогсооно.

АН-ын ЕНБД Н.Ганибал:  Асуудал маш ярвигтай болж байна. Манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой УИХ-ын гишүүдийг улс төрийн учир шалтгаанаар хууль хүчний байгууллагаар шалгуулах явдал ихсэж байна. 2027 оны сонгууль ийм эрт эхлээд АН-ын нэр дэвшигчдийн боломжийг боомилж байгаа үйлдэл гэж харагдаж байна.

С.Ганбаатар гишүүн гурван асуудал дээр буюу Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, Газрын тосны үйлдвэрийн асуудал дээр анхаарлаа хандуул гэдэг дээр хатуу байр суурийг илэрхийлсэн. Үүнээс улбаатай С.Ганбаатар гишүүний эргэн тойрныхныг залхааж, түүнийг нухчин дарах гэсэн үйлдэл хийлээ.

Монголын парламентын дархлааг хамгаална. Төрийн эрх мэдэл УИХ-д байдаг атал хууль хяналтыг хувийн хамгаалалт шигээ ашиглаж болохгүй. Энэ бол засаглалын хямрал руу орно. У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан бол одоо дахин бүгдийнх нь хөлийг хугалж байгаад наадам зохиох гэж байна. Миний эргэн тойрныхныг, туслахыг хориод тамлаж байгаа нь яах вэ, тэрийг ярихгүй. Харин  Парламентын дархлааг ярих болно!

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

15 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

17 цаг 27 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

21 цаг 45 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

21 цаг 45 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

17 цаг 27 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа