Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл нэр бүхий УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах болзлоо хангасан талаар өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, П.Наранбаяр нарыг ашиг сонирхлын зөрчилтэй төдийгүй албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон талаар дурдав.
Тэрбээр хэлэхдээ, “УИХ-аас дараагийн татагдах болзлоо хангасан гишүүд нь Ж.Галбадрах, П.Наранбаяр нар болж байнg даа. Харамсалтай. Ийм өлөн ийм цоорхой гэж огт бодсонгүй. Бараг л Монгол Улсын боловсролын салбарыг өргөөд гаргаад ирэх юм бодсон худлаа байжээ.
1. "Шинэ Монгол" ТББ-д 1,2 тэрбумыг сургуулиудад хуваарилаад эгүүлэн татаж авсан 1 том асуудал. Өөрсдийн хамаарал бүхий байгууллагадаа авах маш ноцтой асуудал.
2. Ж.Галбадрахынхаа охины коллежийг дээд сургууль болгох шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унадаг өдөр сайдын Тушаал гаргажээ. Хуульд нийцсэн эсэх талаар томоохон шалгалт оруулахад юу болох болдоо.
Боловсролтой гэдэг нь бүхнийг чадна гэсэн үг биш бөгөөд хүнээ байсан хүмүүст 100 диплом байгаад ч хэрэггүй юм байнадаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
