УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Хэрэв намайг төслөө сонгох уу. Гишүүнээ сонгох уу гэвэл би төслөө сонгоно

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Хэрэв намайг төслөө сонгох уу. Гишүүнээ сонгох уу гэвэл би төслөө сонгоно

Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрахад давуу байдал олгосон гэх мэдээлэл гарч, МАН-ын зарим залуу гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлыг хөндөөд байгаа юм.

Мөн зарим гишүүд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг ч эргүүлэн татах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах цахим хуудастаа дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр "Монгол Улс хөгжих үү? Эс хөгжих үү?

Намайг нэг сургуулиас 10 сая төгрөгийн зардал авч 120 сургууль дээр 1.2 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлж, улсын мөнгө идлээ гэж шуугицгааж байна. Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, зохион байгуулалттай гүтгэж дайрдаг юм байна. Тийм учраас "мөнгө идсэн" гэх түүхээ 6 цувралаар бичиж үлдээе.

Намайг хүмүүс "Шинэ Монголын Галаа багш" гэнэ. Учир нь Шинэ Монгол сургуулийг хүн болгон мэднэ. Хүүхдээ оруулахыг хүснэ. Төгсөгчид нь өндөр боловсрол олж, салбар болгондоо манлайлж ажиллаж байгаа учраас тэр.

Энэ постны дор Шинэ монгол нэртэй сургуульд минь сурч буй сурагчид, төгсөгчид, тэдний эцэг эхчүүд, аль ангийн сурагч, эсвэл хэдэн онд төгссөн, дараа нь ямар их сургуульд сурсан, одоо ямар ажил хийж буй зэргээ комент бичиж, түүнийгээ пост болгон шэйрлэбэл их баярлах болно. Та бүхнээсээ дэмжлэг хүсэхгүй бол олон тролууд, хөлсний бичээч нартай тэмцэж чадахгүй нь, уучлаарай...

Цуврал Нэг. Төсөл эхлүүлэх болсон “шалтгаан”

2020 он. Тэр жил Шинэ монгол сургуулийн маань 20 жилийн ой тохиох тул ойдоо хэрхэн бэлэг барих тухайгаа бодож суусан үе. 2000 онд ахлах сургуулиа байгуулсанаас хойш маш их зовлон бэрхшээлийг туулж тасралтгүй зүтгэж өдий хүрсэнээ цэгнэн бодож суулаа.

Ихэнх хүн ойнхоо үеэр том хурал, хүлээн авалт боддог байх. Харин надад ойдоо зориулж бүтээлч ажил хийх, бүр тодруулбал, Төрийн өмчийн хэдэн сургуульд өөрийн туршлагаа нээлттэй хуваалцаж, ойдоо бэлэг барья гэсэн санаа төрсөн юм. Ингээд нийслэл, дүүрэг болон орон нутгийн Боловсролын газруудтай холбоо барьж энэхүү төсөлд оролцох сургууль байвал зар хүргэж өгөхийг хүслээ. Цөөхөн сургууль ирэх болов уу? Бараг бөглөхгүй ч байхдаа хэмээн бодож байлаа. Тэгтэл 117 сургууль гүүгл форумын анкет бөглөөд ороод ирэв. Баярлаад панект орсон би хэдийг нь сонгохоо мэдэхгүй сандарч байсан. Нэг хувь хүний чадах хамгийн дээд боломжоо шавхаад найман сургууль сонгохоор шийдэв. Ингэж төслийн 1-р үе шат эхэлсэн юм даа. Энэ тухай дараагийн цувралд бичих болно.

Би яагаад энэ төслийг эхлүүлэх болсоноо тайлбарлая. Би шавь нартаа нэг үгийг үргэлж хэлдэг юм. "Миний шавь нар амжилтын эзэн болж, ирээдүйд Монгол Улсыг нуруундаа үүрч явах торгон цэргүүд болоорой. Улсын хөгжил бол хүний хөгжил, Хүний хөгжил бол чанартай боловсролоос хамаардаг. Шинэ Монгол та нарт чанартай боловсрол олгосон шүү. Та хэд ирээдүйд улсаа хөгжүүлж ачийг нь хариулах учиртай шүү" хэмээн захина. Миний төгсөгчид багшийнхаа захиасыг маш сайн биелүүлж байгаа. Тэдний зарим нь Монголын бахархал болоод эхэлсэн байгаа шүү.

Би анх 2000 онд ахлах сургууль байгуулсанаас хойш, бүрэн дунд сургууль болгон хөгжүүлж, техникийн коллеж, технологийн дээд сургууль болон Шинэ монгол Харүмафүжи сургуулиар эгнээгээ өргөтгөж, дангаар болон бусадтай хамтран үүсгэн байгуулсан хүн. Эдгээр сургуулийн аль нь ч чанараа алдаагүй сайн сургалт явуулж байгааг сурагч, оюутан, төгсөгчид хэлэх байх.

Ойгоо тэмдэглэх гээд бодоод сууж байхдаа "Би ер нь юу чаддаг хүн вэ?" гэдгээ өөрөөсөө асуув. "Атлантын нуруу тэнийв" номонд гардагчлан хов хоосон газар очсон ч, тэнд сургууль байгуулах чадвар надад байж магадгүй юм гэсэн этгээд бодол төрсөн юм. Үнэхээр өөрийгөө сориод үзмээр санагдав. Үйл ажиллагаагаа явуулж буй төрийн сургууль дээр зорьж очоод, зааж зөвлөөд, туршлагаа хуваалцаад явбал тэр сургуулийг өөрчилж чадах ч юм шиг бодогдож билээ. Үнэхээр тийм болотж байгаа болов уу?

Энэ бодлоос үүдэн "Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах" төслөө эхлүүлсэн учиртай. Би төгсөгчиддөө эх орондоо ач хариулаарай гэж хэлдэгчлэн энэ төсөл бол миний хувьд ч гэсэн би өөрөө улс орондоо ачийг нь хариулж буй нэг илэрхийлэл болно гэж бодсон. Би Японд сурсан хүн. Японы хөгжлийн нууц боловсролдоо байдгийг мэдэж авч Монголынхоо боловсролыг тийм болгож, Монголоо хөгжүүлэх мөрөөдлөөр анх сургууль байгуулж энэ бүхнийг хийж ирсэн. Японы боловсролын хамгийн гол онцлог бол "зөв хандлагатай, ёс зүйтэй иргэд" гаргадаг. Шинэ монгол нэртэй манай сургуулиудыг хүмүүс өрсөлдөн сонгодогийн учир нь бид сурагчидаа зөв сайн хүүхэд болгон төгсгөж чадаж байгаа учраас тэр.

Би 20 гаруй жил сургуулиудаа удирдахдаа чамгүй туршлага хуримтлуулжээ. Япон боловсролыг монголд өвөрмөц байдлаар нутагшуулж чадсан гэж хэлж болно. Би өөрийн бүтээсэн тэр мэдлэг туршлага, оюуны өмч, патентаа үнэ төлбөргүй нээлттэйгээр төрийн өмчийн сургуулиудад өгье гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл монголын нийтийн боловсролын хөгжилд оруулж чадах миний хувь нэмэр бол энэ. Үүний төлөө бүх зүйлээ зориулах болно.

Одоо төсөлтэй холбоотой мэргэжлийн яриа руу орьё. Ер нь сургуулийн менежмент гэж яг юуг хэлээд байна? Яагаад чухал юм? Менежмент сайжрахаар юу өөрчлөгддөг вэ? Шинэ Монголын менежмент бусдаас юугаараа давуу вэ? зэргийг товчхон тайлбарлая.

Сургууль бол салангид бүтэцтэй байгууллага. Багш болгон нь тус тусдаа хичээл заадаг. "Миний хичээл бол миний хичээл, чиний хичээл бол чиний хичээл" гэдэг зарчмаар үйл ажиллагаа нь явагддаг. Хоорондоо хамааралгүй. Шат шатандаа хариуцлага тооцогддоггүй. Зөвхөн хувь хүний ур чадвар дээр тулгуурладаг. Үнэхээр сайн багштай учирвал аз, саар багштай учирвал хохь болдог. Ийм учраас багшийн чадварийг сайжруулахгүй бол сургууль үр дүнтэй байж чадахгүй.

Сургууль бол зөвхөн хичээл зааж хүүхдийг мэдлэгээр дүүргэдэг газар биш байх ёстой. Хичээлээс гадуурхи ажлыг маш сайн зохион байгуулж, хүүхдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох амьдрах ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг ёстой. Сургууль дээр эерэг соёл бүрдүүлбэл сурагчдын сахилга хариуцлага сайжирна. Эцэг эхтэйгээ нээлттэй хамтарч ажиллах, төгсөгчидтэйгээ эргэх холбоо сайтай байх зэрэг нь бүгд л сургуулийн менежментийн шийдэх асуудал юм.

Өөрөөр хэлбэл, Менежментэд бүх зүйл зангилагддаг. Ийм учраас л сургуулиуд менежментээ сайжруулах шаардлагатай байгаа юм. Энэ бүгдийг хэрхэн сургуульдаа нэвтрүүлэх вэ? гэдэг нь хэн дуртай хүн нь амархан хийчихдэг ажил бас биш. Тусгай жортой, аргачлалтай. Сайн сургуулийг, үр дүнтэй сургуулийг хэрхэн бий болгох вэ? гэдгийг энэ олон жилийн туршлагаараа миний бие сайн мэднэ. Ийм учраас өөрөө гардаж боловсруулсан Шинэ Монголынхоо энэ жорыг төрийн сургуульд оюуны өмчийн төлбөргүй, үнэ төлбөргүй өгье гээд байгаа юм.

Одоогоор 188 сургуульд хамтран ажиллаж, нэвтрүүлэхийг зорьсон бөгөөд эхнээсээ сайн үр дүнгүүд гараад өөрчлөгдөөд эхэлсэн байгаа. Хэдэн сургууль хамрагдсан, яаж ажилласан, юу өөрчлөгдсөн, ямар үр дүн гарсан зэргийг дараа дараагийн цувралд бичнэ. Өдөр бүр нэг нийтлэл оруулах болно.

Эцэст нь ийм төслийг яагаад хийж болохгүй гэж? Монголын хөгжилд энэ хэрэггүй гэж үү? Намайг үүнийг эхлүүлсэний төлөө их хурлын гишүүнээс эргүүлэн татуулах компанит ажил эхлүүлсэнээ зарим гишүүд зарлаж байна лээ.

Хэрэв намайг төслөө сонгох уу? Гишүүнээ сонгох уу? гэвэл би Төслөө сонгоно.

Үргэлжлэл бий...." гэжээ

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа