ТАНИЛЦ:

ТАНИЛЦ: "ЭРЭЛ"-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ДУУЛИАНУУД

Цагтаа Монгол Улсын Их Хурлын гишүүнээр төр түшилцэж явсан Б.Эрдэнэбатын гэр бүлийн харгис хэрцгий явдлууд сүүлийн хэд хоногт биш сүүлийн хэдэн жил чих халууцуулж буй. Гэнэт л гараад ирчихсэн гэмт хэрэгтнүүд биш шүү дээ.

УИХ-ын гишүүнээс илүү Эрэл-ээр овоглогдсон Б.Эрдэнэбат гурван хүүтэй. Том хүү нь Э.Жаргалан, удаах хүү  Э.Тэмүүжин харин бага хүүг нь Э.Тэмүүлэн гэдэг. Түүний том хүү Э.Жаргалан гадаадад мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн хэдий ч  Эрэл дунд сургуульд байхаасаа л аавынхаа чихийг халууцуулж байсан. Сургуулийн багш нараа дээрэлхдэг аятайхан байгаараа ажилгүй болгоно шүү гэж дарамталдаг ёстой л баавар нэгэн байсан гэгддэг.

Их сургуулиа Америкт төгсөж эх орондоо ирээд ч түүний дуулиан дуусаагүй.  Монголд ирсэн хойноо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто осол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаатай. Тухайн үед цагдаа нар Э.Жаргаланг эрэн сурвалжилж хайгаад олохгүй жил тойрсон нь мөн л олон нийтэд хардлага төрүүлээд байсан. Учир нь эрж хайгаад олохгүй байсан эрхэм нь хуучин хороо, дүүрэгтээ амьдарч байсан гэх дуулиан одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө дэгдэж байлаа.

Тэгвэл одоо Б.Эрдэнэбатын бага хүү Э.Тэмүүлэн ахаасаа дутахгүй аавынхаа чихийг халууцуулж аавын хаалга татах дээрээ тулаад байна. Хар тамхи хэрэглэж шөнийн цэнгээний газрын гадна бүлэглэн зодоон хийж  хоёр хоног хоригдсон. Хохирогч нь нүдээ нээж чадахгүй хүнд байдалтай байхад цонхны цаана хөхрөн инээж суух түүнд хүн чанарыг хэлтэрхий ч цухуйсангүй.

 Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэрэг нь түүний анхны хэрэг биш гэнэ. Э.Тэмүүлэн нь 10 гаруй удаа зөрчлийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан аж.

Эрэл-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийн хар түүх үүгээр зогсохгүй. Хоёр хоногийн өмнөөс тэдний гэрийн үйлчлэгч учир битүүлгээр нас барсан гэх хэрэг сошиал орчинд сөхөгдөж эхлэв. Цахим орчинд цацагдаад буй мэдээллээр,

Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн нь гэрийн үйлчлэгчтэйгээ ёс бус харилцдаг, гар утас болон нөүтбүүк ашиглаж арга гэртэйгээ холбогдохыг зөвшөөрдөггүй байсан тул тэрбээр нууцаар хааяахан л гэрийнхэнтэйгээ ярьдаг байж.

Хамгийн сүүлд Террил Атиэнза 2011 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр том охин Ниррельтэйгээ утсаар холбогдсон бөгөөд “Ээж нь ирэх ирэх сард нутагтаа буцаж очно. Манай гэрийн эзэгтэй сүүлийн 3 сарын цалинг минь олгосонгүй” гэж хэлээд ор сураггүй болжээ.

Тэрбээр дөрвөн сарын турш Эрэлийн Эрдэнэбатын гэрт боолчлогдсон хэрнээ ар гэрийнхэндээ ердөө 184.37 ам.доллар л шилжүүлээд ийнхүү амь эрсэдсэн байна.

Энэхүү ноцтой хэргийг тухайн үед Эрэлийн Эрдэнэбатын гэр бүлийнхэн хав дарсан тул хэн ч мэдээгүй бөгөөд Филиппинд байгаа эр гэрийнхэн нь эсэргүүцэл илэрхийлж, тус улсын сайтад ганц нэг мэдээ нийтлэгдсэний дараа л Монголын хэвлэлд жижигхэн мэдээ хэрэг гарснаас хойш бүр таван сарын дараа л гарчээ.

Монголын шүүх эмнэлэг Террилд задлан хиймэгцээ үл мэдэгдэх хорт бодист хордон нас барсан гэсэн дүгнэлт гаргаад дотор эрхтнүүдийг нь тонож, цогцсыг нь 2011 оны 12-р сарын 09-ний өдөр Филиппин рүү буцаажээ.

Учир битүүлгээр амь эрсэдсэн иргэнийхээ араас Филиппин Улсын цагдаагийн байгууллага идэвхийлэн ажиллах гэсэн боловч амжилт олсонгүй. Ямартай ч тус улсын шүүх эмнэлэг цогцост нэмэлт задланг хийхэд талийгаачийн биед олон тооны цохилтоос үүдсэн шарх, хөхрөлт, бүр түлэгдэлтийн шарх ч олджээ.

Талийгаачийн ар гэрийнхэн Монголын бизнесмений гэр бүлийнхэн Террилийг минь зэрлэгээр харгислан зодож, зүрхэнд нь хутгалж амь насыг хөнөөсөн байх. Тиймдээ ч зүрхийг нь монголд авч үлдсэн. Мөн хөндий цээж болон амны хөндийд нь цагаан даавуу чихэж илгээсэнд нь гомдолтой байгаагаа илэрхийлж байжээ

Эдгээр хэргүүдийнхээ төлөө Б.Эрдэнэбатын гэр бүлийн хэн нь ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Өнөөдөр хүртэл түүний хүү Э.Тэмүүлэн сул чөлөөтэй явж байна.

Монголын хууль эрх мэдэлтэй, баян хүнд үйлчилдэггүйн жишээнүүд зөвхөн эдгээр жишээнүүдээр тогтохгүй юм.

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

15 цаг 12 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

17 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

21 цаг 42 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

21 цаг 42 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

17 цаг 25 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа