Баячуудын хүүхдүүд бусдыг зодож, буу тулгаж танхайрсан хэргүүд-6

Баячуудын хүүхдүүд бусдыг зодож, буу тулгаж танхайрсан хэргүүд-6

Баян айлын эрх хүүхдүүд оролцсон, танхайрсан, бүр буу тулгаж бусдыг тахир дутуу болгож байсан дуулиант зодоонууд өнөөдрийг хүртэл олноор гарч байсан ч бүгд л эцэстээ ямар нэг ял, зэмгүй дуусаж байжээ. Энэ удаад харин баян айлын хүүхдүүд бүлэглэн нэг хүнийг зодсон учраас нөгөөтэйгүүр олон нийт сошиалаар дамжуулан өндөр хяналттай болж асуудалд шүүмжлэлтэй ханддаг болсон учир зодоон хийсэн залуус эхэндээ суллагдсанаа буцаж хоригдоод байна. Яаж дуусахыг ирэх өдрүүд харуулна.

Дээхнэ үед ноцтой хэргүүд дарагдаад өнгөрдөг байсан, мөнгөтэй хүмүүс аргалчихдаг байсан бол одоо тийм биш болсон гэсэн санаа. Тэгээд ч бид бүгдээрээ тэнгэрийн дор төрж, хуулийн дор үхнэ гэдгээ мартах учиргүй юм.

1. “Киви” Агий залуусыг өрсөлдүүлж хотод буун дуу гаргаж эцэст нь өөрөө Шархаданд хэвтсэн гунигт төгсгөл

2013.11.12-ны өдөр I loft бааранд буун дуу гарсан талаар шуугиант мэдээлэл тархсан. Буун дуу гарсан нь үнэн бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй. МИАТ-ын Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж гэж цуутай хархүү Н.Энхбаярын ойрын хамаатан н.Эрдэнэтэй гар зөрүүлж, буу гаргаж танхайрсан байв. Хэргийн үзүүр “Киви” хамтлагийн Агий руу чиглэдэг. Агий, Эрдэнэ гэх залуутай үерхэж энд тэнд хөтлөлцөн гүйж дотно байсан. Улмаар хэн нь Агийг авах вэ гэдэг дээр маргасан хэрэг.

Буу гаргасан Х.Мэгддорж тухайн үедээ 23 настай байв. Тухайн үед хутга шийдэм буундаа тулаад айхтар үйл явдал болсон ч тэгсгээд намжсан. Агий Асашёорюү Дагвадорж тэргүүтэй залуусын найз бүсгүйгээр удаа дараа нэрлэгдэж, болзож салаад явсан болж таарсан. Хамгийн тогтвортой болзсон нь Н.Номтойбаяр бөгөөд хосууд 3 жил хамт амьдарсны эцэст салж, Н.Номтойбаяр өөр бүсгүйгээс хүүхэдтэй болсон. Энэ бүхний дараа уран бүтээл, урлаг, карьер бүх зүйлээсээ хөндийрсөн Агий СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл гарсан.

Буу шийдэм агсдаг бэлтэй айлын хүү Х.Мэгддорж сольсон бүсгүй нь нэгээр тогтохгүй.

2. Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлосон болж, Н.Мөнгөншагай цагаадсан

2018.10.25-ны загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментын 11-р давхраас унаж, нас барсан. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү олон хүнийг дүүгийнхээ үхэлд буруутгаж, фэйсбүүкээр дамжуулан мэдээлэл хийж байсан. Гэвч цагдаагийн байгууллагаас “талийгаачийн үхлийн шалтгаан гадны нөлөөгүй” гэсэн дүгнэлт гарснаас хойш олон нийтийн сүлжээнд иргэд бухимдалаа илэрхийлж, гэмт хэрэгтэн гэх хэн нэгнийг илрүүлж, ял шийтгэж чадахгүй байгаа хуулийн байгууллагыг буруутгах болсон. Бухимдсан иргэд дан ганц хуулийн байгууллагыг буруутгаад зогсохгүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний хүү Н.Мөнгөншагай, талийгаачийн хамтран амьдрагч Н, “MNTM” шоуны оролцогч Э.Оюунтунгалаг болон түүний ээж, тухайн өдөр лифтээр зорчиж явсан энгийн иргэд гээд олон хүнийг буруутгаж байв.

Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагай нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэж улмаар цагаатсан. Тус хэрэгт холбогдуулан хэнийг ч сэжигтэнээр татаж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй. “Mongolia`s Next Top Model” тэмцээний финалд үлдээд байсан тухайн үеийн өндөр үнэлгээтэй, алдаршиж явсан модель бүсгүй амиа хорлоно гэдэг … Хачирхалтай нь хэргийн цор ганц гэрч мөн зуурдаар таалал төгссөн. Энэ хэрэг одоо ч олны анхаарлын төвд байсаар байгаа билээ.

3. “Киви” Укагийн дүү Д.Уранзаяагийн гэрт сагсчин залуус золгүйгээр амиа алдав

2021 он ковидын үед сар шинийн өмнөхөн Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид болох Т.Их-Уул, Х.Цогтсайхан нар харамсалтайгаар амиа алдсан. Тэд “Киви” хамтлагийн дуучин Укагийн төрсөн дүү Д.Уранзаяагийн гэрт муудалцан маргалдаж улмаар Т.Их-Уул нь Х.Цогтсайханыг хутгалж хөнөөгөөд өөрөө 15 давхрын цонхоор үсэрч амиа алдсан. Харамсалтай явдлын дараа Д.Уранзаяа хэсэг хугацаанд нам жим байж байгаад удалгүй байраа сольсон.

Д.Уранзаяа нь “Киви” Укагийн дүү бөгөөд анхны амьдралаа МУГТ боксчин Н.Төгсцогттой эхлүүлэн салаад байсан. Ганц бие ээж тухайн үедээ мөн л залуустай олон романс хэлхэж байв. Олонд ил болсон нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүүтэй нийлж хэсэг хугацаанд амьдарсан ч бас л төд удалгүй салсан.

Сүүлийн үерхэл нь “ZU” клубийн менежер Б.Билгүүн. Жил гаруй үерхэж, гурав дахь амрагтайгаа байхдаа хүүгээ дүүтэй болгоход ч бэлэн байгаагаа зарлаж байсан ч салсан. Залуусыг бохь шиг сольдог гэгдэн шүүмжлүүлж буй бүсгүй өдгөө ганц бие хэвээр.

4. “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү Г.Содбаяр нугараач найз бүсгүйгээ зодсоны төлбөр 50 сая төгрөг шидэв   

2020 оны 12 дугаар сарын 28, фитнес модель Ю.Кундыз “МТ группийн бага хүү болох Г.Содбаяр надад хүнд гэмтэл учруулж, нурууны ясыг маань хүнд гэмтээж, мөн ахар сүүл буюу сүүжний ясны 3 үеийг хугалсан болно. Хүн ийм араатан шиг байж болох уу. Архи, тамхи нь дэндээд, хуулийн байгууллага өнөөдөр хаана байна аа. Би дараагийн тэмцээн болох Улсын аваргадаа бэлдэж байсан. Цаашлаад дэлхийн тэмцээнд явах төлөвлөгөөтэй байсан. Энэ бүхэн үгүй боллоо. Миний дотор багтаж ядаж, одоог хүртэл итгэхгүй байна. Би дахиж хуучин шигээ нугарч чадахаа байлаа. Өөрийгөө ийм байдалд орсонд итгэж чадахгүй байна. Эцэг, эхээс минь заяасан эрүүл саруул бие, чадвар” гэж нийтэд мэдэгдсэн юм. "Магнай трейд" группийн Ерөнхийлөгч Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаяр хариуд нь “Жилийн өмнө л ахар сүүл нь гэмтэлтэй байсан, Энэ бүсгүй миний найз охин ч биш, хамтран амьдрагч ч биш. Гэрт ирээд, миний гэрийг гутаан доромжлоод, өөдөөс галзуу нүдтэй хүн дайраад байхаар ямар ч хүн түлхэж, холдуулна шүү дээ. Би алгадаж, цохиогүй, чимхээгүй, хуруу ч хүрээгүй. Би тэр хүнтэй ойлголцох гэж олон удаа оролдсон. Уучлал гуйсан, гэтэл тэр худлаа ярьж, гараад ирье гэж хэлээд, найзтайгаа зугтаасан. Надаас 50 сая төгрөг нэхэж, намайг сүрдүүлсэн. Миний зүгээс “Эмчилгээний бүх зардлыг төлнө” гэж хэлээд байхад ажлын хамт олон, гэр бүлийн маань нэр хүндэд халдаж, нийгэмд асар буруу ойлголт төрүүлж байна” гэсэн юм.

Эцэст нь Ю.Кундыз “Надаас эр хүн шиг уучлал гуйчихгүй дээ. Чамаас тэрийг л хүлээсэн шүү. Чамд хайртай байсан юм шүү, эргүү минь!!!” гэж хэлснээр хэрэг явдал намжсан. Өдгөө Г.Содбаяр “Парламент” ТВ-гийн захирлаар ажиллаж буй. Харин бүсгүй үрийн зулай үнэрлэсэн байна билээ. Хүүхдийнхээ аавыг одоогоор нийтэд ил болгоогүй.

5. Асашёорюү зодуулаад 10 сая ам.доллар нэхэмжилэв!

2013 оны арваннэгдүгээр сар. Японы мэргэжлийн сумо бө­хийн 68 дахь их аварга Д.Дагвадорж "Петровис" ком­­­­­­­панийн ТУЗ-ийн дарга Ж.Оюун­­­­­­­­гэ­рэ­л агсаны хүү Б.Дөлгөө­нөөс 10 сая ам.доллар нэ­хэм­­жилсэн мэдээлэл гарч байв. Болсон явдал гэвэл тухайн үед моодны клуб байсан  "VLVT" бааранд 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ий шө­нө Д.Даг­ва­дорж, Б.Дөл­гөөн нар мар­галдсан. Улмаар их аваргын биед Б.Дөлгөөн мэсээр гэмтэл учруулж хамрыг нь муруйлган, хацрыг нь зүссэн явдал олныг цочирдуулсан билээ.

Угаас Б.Дөлгөөн цуутай шоучин, танхай этгээд байв. Түүнд Монголын хууль үйлчлэхээ байсан, энд тэндхийн шөнийн цэнгээний газар хэсэн зугаацаж дургүйгээ хүргэсэн болгон руугаа хүйтэн мэс далайдаг гэж хэвлэлээр нэг гардаг байв. Энэ үйл явдлаас хэдхэн сарын өмнө “Метрополис” шөнийн цэнгээний газарт найзуудтайгаа наргиж байгаад зэргэлдээх ширээний залуустай маргалдаж, нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохиж, хүнд гэмтээсэн. Хохирогчийн нүдэнд нүдний шилнийх нь хэлтэрхий орж, хүнд гэмтэн Бээжинд эмчилгээ хийлгүүлэн нэгэн сайхан аавын хүүг тахир дутуу болсон байдаг.

Эл хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, Б.Дөлгөөнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан ч хөрөнгө мөнгөөр далайлган суллагдсан. Тухайн үед Д.Дагвардорж аварга "Намайг хүн ийм болгочихлоо" гээд уйлж орж ирсэн байдаг. Тэгвэл их аварга биед нь бэртэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр ийнхүү их хэмжээний мөнгө нэхэмжлэхэд хүрсэн аж.

Сүүлд олдсон мэдээллээр Д.Дагвадорж аварга дээрхээс гадна мөрөндөө шилээр зүсүүлж гэмтэл авсан байжээ.  Маргаан нь Б.Дөлгөөнөөс үүдэлтэй. Тэр аваргыг өдөж хоргоосон гэсэн мэдээлэл бий. Гэсэн ч эсрэгээрээ Д.Дагвадорж аваргын ойвор­гон зангаас болсон гэдэг мэдээллийг ч эх сурвалжууд өгч байв.

Цагдаагийн газарт Д.Дагвадорж өргөдөл өгч, хоёр цагдаа түүнийг Шүүх эмнэлэгт үзүүлээд ир гээд явуулжээ. Хүмүүс на­майг муулаад байна гэж нулимсаа үзүүлдэг их аварга “Хүн намайг ийм болгочихлоо” хэмээн уйлсан гэж байгаа. Нэг нь сумогийн их аварга, нөгөө нь Монголын толгой баяны хүү гэдэг утгаараа үлгэр дуурайл үзүүлж болох байсан ч тэд ийнхүү цус нөжиндөө хутгалдан зодолдож, түмний шившиг болж байлаа.

6. “Таванбогд”, “Жем”, “Эрэл” группийн хөвгүүд бүлэглэн хүнийг бүтэн нүүрний ясгүй болтол зодов

2025 оны 7-р сарын 18-19 нд шилжих шөнө. Баячуудын хөвгүүдийн дараагийн generation бүлэглэн үе тэнгийнхээ залуугийн биед халдаж, үхлүүт болтол зоджээ. Шалтгаан нь дагуулж явсан бүсгүй Х.Хүслэнгээ хардсанаас үүдэлтэй.

Х.Хүслэн нь Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлтэй болздог байсан. “Тэнгисийн эрэг дээрх 247” нэвтрүүлгийн хоёр дах сезоны оролцогч энэ бүсгүй 18 насандаа тв шоунд хагас нүцгэлж орж байсан. Хүүхдийн 100-гийн баарнууд 21 нас хүрээгүй хүнд үйлчилж архи согтууруулах ундаа зардаг болж таарч байна.

Бүсгүй 19 настай. “Cante” баарны гадаа энэ үйл явдал өрнөжээ. Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас хар тамхи илэрсэн, “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хил даван зугтсан. Интерполоор эрэн сурвалжилж байна.

Хохирогч 2025 оны 7-р сарын 23-ны өдөр гадагшаа эмчилгээнд явж буй талаар аав нь мэдээлсэн. Зодоонд оролцсон 4 дэх залуу сэжигтэн Л.Алтан-Очир. Олон нийтийн эсэргүүцэл хүчтэй байсан учраас 48 цаг цагдан хориод сулласан байсан ч прокурорын эсэргүүцлийн дагуу Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг ахин 30 хоног үргэлжүүлэн хорихоор болоод байна.

Ц.Баатарсайханы хүү Б.Тэмүүлэн хилээр орж ирмэгц баривчилж хорихоор зэхсэн ч тэр талаас ямар лего угсарч байгааг мэдэх аргагүй.

Бэлтгэсэн Д.Сэргэлэн

Эд зүйлсийг нь олж өгсөн цагдаад талархалаа илэрхийлэв

12 цаг 50 мин

Интерполоор эрэн сурвалжилж байгаа Г.Ган-Очир гэж хэн бэ

13 цаг 3 мин

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж байна

13 цаг 9 мин

МУ-ын аварга П.Бүрэнтөгсийн одонтой гэргий Ч.Номин-Эрдэнэ гэж хэн бэ

Өчигдөр 17 цаг 12 мин

ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

Өчигдөр 16 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 54 мин

100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Өчигдөр 09 цаг 27 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Уржигдар 20 цаг 16 мин

Д.Нямсамбуу: Э.Батмагнайг гурван наадамд барилдаж болохгүй гэнэ. Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу

Уржигдар 10 цаг 24 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

Уржигдар 10 цаг 11 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 42 мин

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ЛХАГВАДУЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

Уржигдар 09 цаг 10 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

2025-07-27

ТООЦООЛОЛ: Тойргийн гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөг хуваарилбал улсын төсвөөс 1.1 их наяд төгрөг хасагдана

2025-07-25

Гэртээ дуулаад шүүхэд дуудагдах шахсан анхны дуучин

2025-07-25

Б.Батцэцэглэн 3 удаа тоглолт хийгээд МУГЖ ...

2025-07-25

Солонгон ааштыг “урласан” Инфинит Б.Цэрэнноровтой танилц!

2025-07-25

Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаа Ханаа: Өвөөд бид гэрээслэлийг харуулсан нуусан юм огт байхгүй

2025-07-25

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хэрхэн толгой баян болсон түүх ба түүнийг тойрсон залилан луйвар,өр зээлийн сүлжээ

2025-07-25

Морины дуучин гэгдэх Л.Нарантуяа залуу дуучдын уран бүтээлийг хулгайлж өөрийн шинэ дуу хэмээн дуулжээ

2025-07-25

МУ-ын аварга П.Бүрэнтөгсийн одонтой гэргий Ч.Номин-Эрдэнэ гэж хэн бэ

Өчигдөр 17 цаг 12 мин

Баячуудын хүүхдүүд бусдыг зодож, буу тулгаж танхайрсан хэргүүд-6

2025-07-24

Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаа Ханаа: Өвөөд бид гэрээслэлийг харуулсан нуусан юм огт байхгүй

2025-07-25

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хэрхэн толгой баян болсон түүх ба түүнийг тойрсон залилан луйвар,өр зээлийн сүлжээ

2025-07-25

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ЛХАГВАДУЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

Уржигдар 09 цаг 10 мин

Морины дуучин гэгдэх Л.Нарантуяа залуу дуучдын уран бүтээлийг хулгайлж өөрийн шинэ дуу хэмээн дуулжээ

2025-07-25

ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

Өчигдөр 16 цаг 39 мин

Интерполоор эрэн сурвалжилж байгаа Г.Ган-Очир гэж хэн бэ

13 цаг 3 мин

Б.Батцэцэглэн 3 удаа тоглолт хийгээд МУГЖ ...

2025-07-25

ТООЦООЛОЛ: Тойргийн гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөг хуваарилбал улсын төсвөөс 1.1 их наяд төгрөг хасагдана

2025-07-25

Солонгон ааштыг “урласан” Инфинит Б.Цэрэнноровтой танилц!

2025-07-25

Гэртээ дуулаад шүүхэд дуудагдах шахсан анхны дуучин

2025-07-25

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн хэрэгт Монголд болсон үйл явдал холбогджээ

2025-07-25

Нийслэлийн хамран суралцах тойргийн дагуу таны хүүхэд дараах сургуульд хамрагдана

2025-07-24

Д.Нямсамбуу: Э.Батмагнайг гурван наадамд барилдаж болохгүй гэнэ. Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу

Уржигдар 10 цаг 24 мин

Дарханд хүүхэд хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна

2025-07-24

Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд 29 орны жүдочид долоон жинд өрсөлдөнө

2025-07-25

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 42 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Уржигдар 20 цаг 16 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 54 мин

Сурталчилгаа