Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлийг өнгөрсөн онд цэргийн дэглэм тогтоосонтой нь холбогдуулан мөрдөн шалгаж буй. Тэгвэл энэ хэрэгт Монголд болсон үйл явдал холбоотой болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын алба 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс /онц байдал зарлаж, цэргийн дэглэм тогтоосон өдөр/ хэдхэн хоногийн өмнө Монгол дахь Умард Солонгосын Элчин сайдын яамтай нууцаар холбоо тогтоохыг завдсан эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн.
Тухайн үед Өмнөд Солонгосын тагнуулын хоёр ажилтан орон нутгийн зуучлагчдаар дамжуулан Улаанбаатар дахь Умардын Элчин сайдын яамтай нууцаар холбоо тогтоохыг завдсан гэж үзэн Монголын талаас тэднийг саатуулсан аж.
Өмнөд Солонгосын цэргийн дотоод баримт бичгүүдэд ч Умард Солонгосын Элчин сайдын яам руу хандах зорилготой байсан тухай дурджээ.
Иймд Умард Солонгосын тал үүнийг нь ашиглан Өмнөд Солонгост онц байдал зарлах гэсэн оролдлого байсан эсэхийг шалгаж байгаа аж.
Хэрэв гадаад улсын оролцоотой зэвсэгт мөргөлдөөн өдөөх зорилготой байсан нь нотлогдвол Өмнөд Солонгосын Эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөнд тооцно.
Мөн тагнуулын албаны үйл ажиллагаа энэ заалтад хамаарах нь тогтоогдвол оролцсон хүмүүс бүх насаараа хоригдох эсвэл цаазаар авах ял хүлээж магадгүй юм.
Эх сурвалж: The Korea Times
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
