Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хоёр тэрбум төгрөгийн үнэ бүхий наадмын нээлт үзчихээд бид бараг зөв харж, инээж буруу харж уйлсан. Үнээг алж идсэн хойноо сүүтэйг нь мэддэг гэдэг шиг Со маань найруулсан тэртээ 2014 оны наадам аятайхан болсон юм шиг санагдаад явчих чинь. Мань эр тухайн үед МУГЖ байлаа. Наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн тоглолтыг хамтад нь 300 саяд базсан байдаг юм. Төв цэнгэлдэхийн тоглолтод 250 сая, Соёлын төв өргөөний концертод 50 саяыг төсөвлөж, 6000 гаруй уран бүтээлчдэдээ хөөрхөн хүргэж чадсан. Наадмын нээлтийн үеэр өөрөө огшин гарч ирж бүжиж байсныг нь одоо ч санаж байна. Хууччуул чамбай шүү.

Со соёрхолт одоо бол хүндтэй мэндтэй л энд тэнд уригдана. ВИП тоглолтоо хийсээр, гадаад дотоодгүй үзсээр ч байна. Хошин шогоор урлагийн гараагаа эхэлсэн болохоос бараг Чингис хаан шүү дээ. Урлагтаа хайртай, хүндлэлтэй сэтгэл нь түүний оршихуйг тэнгэрлэг харагдуулдаг байж болох юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
