Б.Оюунтунгалаг: Бөөрний дутагдалд орсон, уналт таталт өгдөг хүмүүсийг бариа заслаар эдгээж, амьдрал бэлэглэсэндээ баярладаг

Б.Оюунтунгалаг: Бөөрний дутагдалд орсон, уналт таталт өгдөг хүмүүсийг бариа заслаар эдгээж, амьдрал бэлэглэсэндээ баярладаг

Б.Оюунтунгалаг багадаа бие султай, туниагүй хүүхэд байж. Банзрагч гуайн дөрвөн хүүхдээс Оюунтунгалаг л  байсхийгээд  өвдөж, аав ээжийгээ “айлгана”.  Түүний бие өвдөх бүрд аав, ээж нь эмнэлгээр  эмчлүүлэхээс гадна лам, хуврагд үзүүлж, ном айлдуулна. Харин түүнийг хувь заяа сахиус авч, Гүртэн чойжин  цолд хүргэсэн байна.  Өнөөдөр түүнийг зорин ирж үзүүлж, саад барцдаа арилгуулж, өвчнөө эмчлүүлж илааршсан олон гэр бүл талархаж явна. Ингээд Гүртэн чойжин Банзрагчийн ОЮУНТУНГАЛАГ-тай хөөрөлдсөнөө хүргэе.

 -Та сайхан зусаж байна уу?

-Сайхаан, сайхан зусаж байна. Зуншлага сайхан болж байна.

-Та аль нутгийн хүн билээ?

-Аав ээж минь Завхан аймгийн Отгон сумынх. Би өөрөө Төв аймгийн Баянхангай суманд төрсөн.

-Гүртэн чойжин болох зам хэрхэн эхэлсэн талаар ярилцлагаа эхэлье. Өөрт тань аливаа зүйл анх яаж мэдрэгдэж эхэлсэн бэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Би бага наснаасаа гэрийнхээ хамгийн бие султай,  бие нь өвдөөд сэхээнд ордог хүүхэд байсан юм билээ. Ээж аав хоёр минь эмч, домчоос өгсүүлээд  лам хуврагаар хүртэл явна. Бурхан бүтээлгэдэг. Ээж минь арга тасраад “Энэ хүүхэд одоо хувь төөргөөрөө болог дээ. Байнга л өвдөж, сэхээнд орох юм” гэж хэлж байсан гэдэг.  Харин намайг үзүүлсэн лам “Та бүхэн гурван хүүхдээ амьд байлгая гэвэл энэ хүүхдийнхээ амийг аврах ёстой” гэж хэлжээ. Түүнээс хойш ээж минь миний бие өвдөөд сэхээнд орох бүрд эмнэлэгт шалан дээр унтаж, намайг сахидаг байсан гэсэн. Багадаа шөнө  “аймаар зүйл харлаа” гээд чарладаг хүүхэд байсан юм билээ.  Мэдээ орсон цагаас эхлээд хий юм их харна.  

Ах дүү, хамаатан саднаас хүн нас барсан тохиолдолд 21 хоног дээрээ ирж надад харагдана. Хүүхэд болохоороо их айна. Тэгээд ээж хажууд ирж суухаар тайвширна.  Намайг тайвшрах үед нүдэнд харагдсан сүнс ирсэн учир, зорилгоо хэлчихээд явна. Зүүд биелнэ, ямар нэг зүйлийг урьдчилж мэднэ. Энэ мэтчилэн мэдрэгдэнэ дээ. Хүүхэд байхдаа энэ бүхнийг сайн мэддэггүй байсан. Том болоод  бие даагаад эхлэхээрээ аав ээждээ хэлэлгүй би ганцаараа лам, бөөгөөр өөрийгөө үзүүлээд эхэлсэн юм.  Намайг сахиустай байна, цаг нь болохоор тодорно гэдэг байлаа. Залуу хүн болохоороо лам, бөөгийн хэлснийг тэр бүр   тоож хүлээж авахгүй шүү дээ. Ингэж явсаар би нэг ламаар ном уншуулдаг боллоо. Тэр лам гурав хоног л намайг аргалдаг. Эргээд л хий зүйл харах, юм урьдчилж мэдрэх шинжүүд илэрнэ. Би энэ мэдрэмжээ огт байхгүй болгоод тайван баймаар байдаг. Ингээд явж байгаад багштайгаа уулзсан даа. Багш намайг “Чи дарь эх юм байна” л гэсэн. Өөр зүйл хэлээгүй. Би багштайгаа учраад янз бүрийн зүйл харахаа больж, сэтгэл санаа тайвширсан даа.

-Үйлдэл нь ирээдүйгээ тодорхойлдог гэдэг. Өөрийн мэдэлгүй  ямар нэг үйлдэл гардаг байв уу?

-Их сонин. Би эртний эдлэл л худалдаж авдаг болсон байлаа. Манай эгч “Чи ямар сонин хөгшин хүний, дээр үеийн зүйл  худалдаж авдаг юм. Үүний оронд ээжид таалагддаг зүйлийг нь худалдаж авч өгөөч” гэж загнана. Би ч “Үүнийг авмаар санагдаад байсан юм” л гэнэ. Ингээд явж байтал манай багш долоон жилийн дараа “Одоо миний охин сахиусаа ав. Чи бүх зүйлээ худалдаад авчихлаа” гэсэн юм. Би ч гайхаж “Юу ч аваагүй шүү дээ” гэхэд багш “Чамд хатан хүний сахиус орох гээд байна. Чи титэм аваарай” гэсэн дээ.

-Сахиусаа хэзээ авсан бэ?

-Би сахиусаа 2022 онд авсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт сахиусаа авах ёслолд манай аав ээжийн удмын 60 гаруй хүн оролцсон юм. Тэр үед Отгонтэнгэр хайрхан үүлэн дээр дүрслэгдэн ирж,  надад харагдаж байлаа. Сахиус авах ёс үйлдэж байхад бие их хөнгөрдөг юм билээ. Яг сахиусаа авахад хамаг бие бадайрч, уйлмаар мэдрэмж төрсөн ч, цаанаасаа инээгээд байсан.

-Таны удамд лам хүн бий юү?

-Том шар лам байсан гэж ээж минь ярьдаг. Би өөрөө бол мэдэхгүй.

-Танд хатны дүр ирсэн гэлээ. Хаанахын, хэн гэдэг  хатан бэ?

-Ес дэх үеийн хатан. Их ихэмсэг хатан буудаг.

-Таныг сахиусаа авахад хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Манай аав, ээжийн удмын талынхан эергээр хүлээж авсан. Тэд “Чамайг бага байхад ирсэн лам “Энэ гэгээтэн хүүхэд байна. Энэ хүүхэд юм дуулгана гэсэн” гээд гадарладаг байсан юм билээ. Надад өмнө нь энэ талаар ярьж байгаагүй. Намайг сахиусаа авах үед болох ёстой зүйл боллоо л гэсэн хандлагатай байлаа. Харин найз нөхдөдөө сахиус авснаа хэлээгүй.

-Та гартаа сахиус барьжээ. Энэ гол хүч нь үү?

-Энэ бол пүрэв бурхан. Гурван толгойтой. Сахиус маань зогсоод, буухаараа над руу харна. Сахиустайгаа явахад үүл дагана. Бүх зүйл кино шиг л хөвөрнө. Хүний биеийг сайн үзнэ. Хүмүүс утсаар холбоо барьж асууна. Би зургийг нь хараад л сахиусаа буулгаж мэднэ.

-Гүртэн чойжингийн хүч юунд оршдог бол?

-Лам нар аливаа дийлдэхгүй зүйлд чойжингоо буулгаж, засуулдаг. Тиймээс бурхдаа л буулгаж байгаа юм.

-Та бол арван хангал бурхны Гүртэн чойжин. Аль сахиус буудаг вэ?

-Арван хангал бурхны нэг нь эмэгтэй, ес нь эрэгтэй сахиус. Есөн эрэгтэй сахиус нь хүний биеэс хамаг муу муухай зүйлийг зайлуулж өгдөг. Нэг эмэгтэй сахиус нь хүнийг анагаадаг. Би эмэгтэй сахиусыг авахдаа тухайн хүнийг өвчнөөс нь салгаж, эдгээдэг.  Барьж эмчилдэг учир сахиусаа буулгасны дараагаар миний гар бадайрч, маш их өвчин мэдрэгддэг. Тиймээс арван хангал бурхан хүнийг ид шидийн мэт эмчилж, эдгээдэг.  Муу зүйлээ гаргуулж, өвчнөө эдгээн засал хийлгэсэн ямар ч хүний цусны эргэлт сайжирч, нүүр царай гэрэлтэж,  бие нь хөнгөн шингэн болж өөрчлөгддөг.  Үнэхээр бурхан л ийм шидийг хийж чадна. Хүнээсээ шалтгаалж, арван хангал сахиусын аль нэг нь бууна.

-Та  чойжингоо буулгахдаа өдөр, цаг хардаг уу?

-Би өдөр бүр чойжингоо буулгадаг.  Энэ бол нэг айлыг ч гэсэн элэг бүтэн байлгаж, өвчин зовлонгүй, аз жаргалтай байлгахын төлөө надад дээд тэнгэрээс өгсөн үүрэг. Тийм учраас би ард түмэндээ үйлчлээд явж байна.

-Хүмүүс их ирж үзүүлж байна уу?

-Олон хүн ирж үзүүлнэ. Өвчнийг нь илааршуулж, гэр бүлийг нь эвлэрүүлж, элэг бүтэн амьдруулахад нь тусалсан.

-Ер нь биеэ домнуулах гэсэн хүмүүс их ирдэг үү? Танаар өвчнөө эмчлүүлээд илааршсандаа талархаж явдаг  хүмүүс их байна лээ.

-Тийм ээ, хүний өвчнийг эдгээсэн тохиолдол бий. Зарим өвчнийг бол эмчилж, эдгээж чадахгүй гэдгээ шууд хэлдэг.

-Та жишээ дурдахгүй юу?

-Бөөрний дутагдлаар диализийн аппаратад орж, биедээ судас тавиулсан эмэгтэй өвөл ирж эмчлүүлсэн. Хоёр бөөр нь хатаж  жижгэрсэн, зүрхний хэм нь алдагдсан байлаа. Би сахиуснаасаа асууж, бөөр, давсаг орчимд нь бариа хийсэн. Энэ эмэгтэй надаар өвлийг дуустал бариулж, бие нь ч овоо илааршсан юм.  Тэр эмэгтэй “Бие эдгэрч байна” гээд их баяртай байсан. Гэхдээ хавар болоход би  “Эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөөрэй” гэж  хэлсэн. Нэг өдөр тэр эмэгтэйн нөхөр над руу залгаад “Манай эхнэр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өглөө. Хоёр бөөр нь эв эрүүл болж, нэг см томорсон байна. Танд маш их баярлалаа. Ёстой итгэмээргүй зүйл боллоо” гээд баяртайгаар ярьсан. Тэр эмэгтэйн сарын тэмдэг нь мөн зогссон байсан. Гэтэл одоо эргээд сарын тэмдэг нь ирдэг болсон гэсэн.

Мөн надад үзүүлэх гээд дугаарлаж зогссон хүмүүсийн дундаас нэг хүү таталт  өгөөд ухаан алдсан тохиолдол гарсан. Хүмүүс шаагилдаад явчихсан. Хүүгийн бие хөхрөөд, хоолой нь хүрхрээд сонин болсон. Би ч үхчихлээ л гэж бодлоо. Тэгээд сахиусаараа зүрхэн дээр нь гурав тогшлоо. Хүүгийн царай гийгээд, ухаан орсон. Дараагаар нь хэд хэдэн удаа ирж бариулсан. Уналт таталт өгдөг, зүрхний хэм алдагдалтай хүүхэд байсан. Бариулснаасаа хойш уналт нь зогссон. Энэ мэтчилэн өвчнөө эдгээх гэсэн хүмүүс их ирдэг дээ.

-Таныг зорьж ирсэн хүмүүст ямар ханшаар үздэг вэ?

-Хүмүүст буян үйлдэж, зам мөрийг нь зөв чиглүүлж байгаа болохоор сүсгээрээ л үзнэ. Засал нь  тухайн хүнээсээ шалтгаална.   Эрүүл энх, эвтэй найртай, өвчин зовлонгүй, амар амгалан байх нь гэр бүлийн жаргал. Тиймээс зорьж ирсэн хүмүүсийг аль болох эдгээж, барцдыг нь арилгаж өгөхийг хичээдэг.

-Бидний ярилцлагыг уншсан уншигчид маань тантай холбоо барихыг хүснэ. Тантай хэрхэн холбоо барих вэ? 

-Манай Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо. Сангийн 4 тоот.  9011-1465, 8082-2277 дугаарт холбогдож болно. 

-Энэ цаг үед та хүмүүст юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хүнд хар буруу санахгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн явган хэрүүлээс зайлсхий. Гэр бүлийн хэрүүлээс болоод тухайн айлын буян хишиг, орж ирэх сайн сайхан зүйл, үр хүүхэд нь үргэдэг. Тиймээс эвтэй байж, бие биенээ ойлгож хүндэлбэл сайхан харьцаа үүснэ. Хүний үгээр үг битгий хийгээрэй. Гэр бүлийн хоёр л үр хүүхэдтэйгээ сайхан амьдрах хэрэгтэй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа