Гэр бүл нь сард 2,3 саяын орлоготой Х.Нямбаатар 2024 онд 998,1 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн!

Гэр бүл нь сард 2,3 саяын орлоготой Х.Нямбаатар 2024 онд 998,1 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн!

Х.Нямбаатар нийслэл хотын захирагчаар ирсэн тэр цаг мөч 2023 оны 10-р сарын 13 байлаа. Экс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг “балиашиглаж” ХЗДХ-ийн сайдаас буулгаж шууд хотын дарга болгож байв. Тэд үеэлүүд бөгөөд Л.Оюун-Эрдэнийн засаглалын он жилүүдэд Х.Нямбаатар шиг хүчтэй улс төрч ховор байлаа. Ямартаа л хаадын хаан хоч ч юм уу, өргөмжлөл ч юм уу авч байхав.  

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын өндөр сэнтийгээс огцорч, орлогоо нотолж, улс төрөөс явах уу ирэхүүдээ тулаад байгаа энэ өдрүүдэд Х.Нямбаатарын байр суурь ч савлагаатай байна. Түүнийг хотын дарга болсон цагаас үзэн яддаг бүхэл бүтэн арми, үзэн ядагчдын групп тролл ч бий болсон гэж болно. Амьд тролл нь улаан хэрүүлчээрээ алдартай лайвчин Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэн.

Юун түрүүн түүний захиран зарцуулсан төсөв дээр товч анализ хийцгээе. Урьдчилаад дүгнэчихэд хот хэмээх их айлын эрдэнэсийн авдар, төсвийн ерөнхийлөн захирагч нь эрдэнэсийн авдрын эзэн юм байна. Тэгэх тусмаа Х.Нямбаатар дарга түүхэнд байгаагүй өндөр төсөвтэй ажиллажээ гэж болохоор. Энэ хэрээр их ч ажил нугалсан нь бас үнэн юм.  

2023 онд 27,6 тэрбум төгрөгийн хэмнэлтийг зарлаж байгаад хийсэн  

Х.Нямбаатар 2023 оны 10-р сарын 13-нд хотын дарга болоод 11-р сард төсвийн урсгал зардлаас 27,6 тэрбум төгрөгийг хэмнэж буйгаа мэдэгдсэн нь олон нийтэд таалагдсан. Үүнд:

- Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан.

- Нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон. Улмаар нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.

- Түүнчлэн 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар төлөвлөсөн.

Дээрх нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан. Шинэ хотын дарга бүсээ чангалан аятайхан ажиллах нь ээ гэж бодох үед бидний өмнөх хотын даргын холбогдсон автобусны шуугианы сэтгэлийн шарх эдгэж ядан байв. Х.Нямбаатар дарга сайн эм түрхсэн гэсэн үг.

2023 онд 15,2 тэрбумыг хэмнэсэн ч 2024 онд зөвхөн замын ажилд 77 тэрбумыг зарцуулав

Нийслэлийн 2024 оны төсөв нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр батлав. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ гэж мэдээлж байв.

Нийслэлд 2024 онд 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт авто замын 70 хувийг буюу 87 байршилд шинэчлэл хийсэн. Өдөр болгон хаа сайгүй зэрэг зэрэг зам засаж байсан нь ийм учигтай.

Хэр урт настай эдэлгээтэй юм гэхээс төсөв мөнгийг хахтал цацаж ердөө 2,2 хоногт тавиад нээж байв. Сонгуулийн жил өөдлөх Улаанбаатар замаасаа л даа. Энэ алхам нь нийслэлчүүдийн эмзэг цэгийг нь хатгасан оновчтой үйлдэл болж Х.Нямбаатарт сонгуулиар ялалт авчирсан.

2025 оны Нийслэлийн төсвийн нийт зарлага 5,7 их наяд төгрөг!

-НИТХ 65 тэрбумыг зарцуулна-

2025 оны 3-р сарын 28-нд НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, төсвийн тодотголыг баталлаа.

Нийслэлийн төсвийн нийт орлого 1 их наяд 688 тэрбум төгрөг байна. Үүнээс:

  • Татварын орлого 1 их наяд 80 тэрбум,
  • Татварын бус орлого 583 тэрбум,
  • Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг 24 тэрбум төгрөг,
  • Бусад байгууллагын төвлөрүүлэх орлого 1 их наяд,
  • Төсөвт байгууллагын өөрийн орлого 49 тэрбум,
  • Бусад орлого 23 тэрбум төгрөг байна.

Нийслэлийн төсвийн нийт зарлага 5.7 их наяд төгрөг байна. Төсвийн зарлагыг дараах байгууллагууд зарцуулна. 

  • НИТХ 65 тэрбум,
  • НЗДТГ 5.7 их наяд төгрөг,
  • Үүнд, урсгал зардлын дээд хэмжээ 1.2 их наяд төгрөг. 
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд,
  • Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт 152 тэрбум.
  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт 1.9 их наяд.
  • Нийтийн тээвэр хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт 29 тэрбум,
  • Он дамжин санхүүжих хөрөнгө оруулалт 543 тэрбум,
  • Хөрөнгийн зардал 4.4 их наяд,
  • Дүүргийн санхүүг дэмжих төсөв 16 тэрбум төгрөг байна.

Ийм өндөр өссөн төсөвтэй, орлого аятайхан бүрдчихсэн, зардал аятайхан батлагдсан байхад хотын даргыг буулгах тухай яриа олон хүнийг нойргүй хонуулж буй нь тодорхой. Өөрөө харин нойртой ч яваа юм уу, нойргүй ч юм уу бүү мэд.

Х.Нямбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг цоорсон уу?

Түүнийг хотын дарга болсны дараахан гарсан хөрөнгө орлогын мэдүүлгийг харах нь ээ морь мал алга, гэр бүлийн орлого нь сард 2,3 сая төгрөг гэж мэдүүлжээ. Хотын дарга олигтой цалин авдаггүй юм биш байгаа даа гэж санаа ч зовох шиг.

Хотын дарга Х.Нямбаатарын ХОМ:

-Өөрийн орлого – 54.6 сая

-Гэр бүлийн орлого – 28 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 1 тэрбум 43 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, авто зогсоол-1/

-Автомашин – 292 сая /Суудлын жижиг машин-1, Toyota Land Cruiser-200-1/

-Мал – 217 сая /Хурдан удмын адуу-35, Үхэр-31, Ямаа-90, Хонь-326, Адуу-26/

-Газар – 100 сая /Эзэмших-480м2-1/

-Үнэт эдлэл – 25 сая

-Дотоод хадгаламж – 21.5 сая

-Зээл – 72.6 сая

-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг.

Олон нийтийн сүлжээнд Хотын дарга Х.Нямбаатарын охин 15 саяын үнэтэй Miu Miu брэндийн цүнх хэрэглэдэг талаар мэдээлэл гарахад тэрээр "Ээж нь бизнес хийдэг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр компани нь байгаа. Мөн төлсөн татварыг нь нээлттэй мэдээллийн сангаас харах боломжтой. 20 настай охин ээжийнхээ цүнхийг бариад, инстаграм дээр зураг тавьж болохгүй юм уу. Миний охины юу өмсөхийг чи заахгүй" гэж адарсан.

Хүний л амьдрал Х.Нямбаатарын гэргий И.Баярмаа, дүү И.Баярбал нар 2018 онд ЖДҮ сангаас 950 сая төгрөгийн зээл авч байжээ. Төлөөгүй гэж сошиалаар хүмүүс хэсэг дайраад чимээгүй болсныг бодоход төлчихсөн бололтой.

Х.Нямбаатарын улс төрийн замнал

Одоо харин түүний улс төрийн замнал, хувийн амьдралыг дурандъя.

2024 оны орон нутгийн сонгуульд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 40 нь МАН-ын гишүүн, тав нь АН-аас сонгогдсон юм. Товчхондоо Х.Нямбаатар түүний багт итгэл үзүүлсэн гэсэн үг. Шинэ Улаанбаатар Шинэ Сэргэлт гэх гоё үгс бүхий мөрөөдлийн метротой зурагт постерууд хотыг чимж байлаа. Ингээд намдаа ялалт авчирсан хотын дарга ажил нь тэгш шулуун явж байлаа.

Харин түүний улс төрийн замнал 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх хийж эхэлснээр тус дүүрэгтэй хамт их улс төрд хөл тавьсан байдаг.

- 2009-2012 онд СХД-ийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,

- 2012-2016 онд СХД-ийн ИТХ-ын дарга,

- 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр тус дүүргээс сонгогдсон.

С.Эрдэнийг Баянголын ван гэдэг байсан шиг Х.Нямбаатар СХД-тээ ван биш юмаа гэхэд сэтэртэй адуу л гэсэн үг. Улмаар:

- 2019-2020 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга,

- 2020-2023 онд УИХ-ын гишүүн (УИХ-ын 76-р тойрог),

- 2020-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд,

- 2023 оноос Улаанбаатар хотын дарга болсон.

Хэрэв одоо Хотын даргаас буувал түүний дараагийн зогсоол юу байх бол гэдэг сонирхолтой асуулт. Карьер нь Л.Оюун-Эрдэнэ оршсон ч, эс оршсон ч жигдхэн явж ирсэн, нарийн яривал Оюуктай жишимгүй тойрогтоо батаараа гардаг, хэрүүлч л гэхээс бусдаар хийгүй улстөрч гэж дүгнэж болохоор.

 

Бэлтгэсэн Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

14 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 24 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 42 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 42 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 24 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа