“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг  Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж  байна.

Япон Улсаас үүсэлтэй уг тэмцээн нь анх тус орны нэрэмжит тэмцээн байсан бол өнөөдөр  Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоогоор ( ABU ) дамжиж, Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ.  Энэ удаагийн олон улсын тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ, Ази номхон далайн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевиз хамтарч ажиллаж байна. Тус  тэмцээнд 13 орны 14 баг тамирчид оролцоно.  Олон улсын  тамирчдын хувьд сагсан бөмбөгийн төрлөөс  санаа авсан  тэмцээний дүрмийг баримтална.   Уг тэмцээний  дүрмийг Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулжээ.  Энэхүү  тэмцээний гол  онцлог нь тухайн зохион байгуулж буй  улс орон өөрсдөө тэмцээний дүрмээ зохиодог уламжлалтай юм.  Тодруулбал, Монгол Улсын хувьд  2024 онд Вьетнам  улсад болсон олон улсын тэмцээн дээр дүрмээ танилцуулж, батлуулсан байна.

Монгол Улс 2019  анх удаа зохион байгуулахдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдуулсан даалгавар гүйцэтгэж амжилттай оролцож байв. Энэ удаагийн “Робокон” тэмцээн олон улсын стандарт шаардлага хангахаас гадна Монгол өв соёл, ёс, зан заншлыг дэлхийн олон улс  оронд сурталчлан таниулах үүрэгтэй  гэдгийг  зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

 Өнөөдөр дэлхий нийт даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа хэдий ч тухайн улс орны түүх,  өв соёл бүхий л салбарт үнэ цэнтэй хэвээр оршихыг энэхүү олон улсын тэмцээнээр дамжуулан хүргэх зорилготой юм. Тиймээс сүүлийн үеийн залуусын анхаарлыг ихээхэн  татаж, олон залуусын хүсэл тэмүүлэл зорилгыг тодорхойлдог сагсан бөмбөгийн төрлийг сонгосон нь олон орны тамирчдын оюун санааны охь ундаргыг мэдэрч, түүнээс суралцах хэтийн зорилгыг давхар агуулж байгаа аж.  Олон улсын тэмцээний эрхийг авсан цагаас эхлэн үндэсний үзэл санааг ирээдүй хойч үедээ суулгаж, шинэ цагийн залуусын оюун билэг хөгжлийн ямар  гарц, зүг  чигийг заахыг  “Робокон” тэмцээнээс харж болно. Тиймээс энэ удаагийн оюунлаг залуусын нэг дор цуглуулж,  тэдний бүтээл туурвил хэрхэн бүтэж буйг үнэ төлбөргүй харах  эрхийг зохион байгуулагчид олгож байна.  Манай улсын дараа 2026 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулах аж.  Энэхүү  тэмцээн  зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг юм байна.

Ерөнхий зохион байгуулагчид:

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл 
  • Олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров
  • ABU нарийн бичгийн дарга нарын газрын Робокон төсөл хариуцсан нарийн бичгийн дарга Мигиму Изика
  • ABU POBOKON  төслийн продюсер Кавахара сан
  • ABU POBOKON Олон улсын тэмцээний шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, доктор Ө.Батбаяр
  • Ивээн тэтгэгч байгууллагууд:
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигч байгууллагаар,
  • Ерөнхий ивээн тэтгэгчээр: “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  
  • “Мобиком” корпораци,
  • “ Аса арена”,
  • Z. Com, MindTech.KSJ зэрэг компаниуд ажиллаж байна.  

Тэмцээн болох газар, хугацаа:

 Улаанбаатар хотод 8 сарын 22-26-ны өдрүүдэд,

Хаана:  “АСА АРЕНА” .

Бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй үзэх боломжтой.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

14 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 24 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 41 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 41 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 24 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа