Танилц: УИХ-ын хамгийн өндөр боловсролтой буюу гадаадад докторын зэрэг хамгаалсан гишүүд

Танилц: УИХ-ын хамгийн өндөр боловсролтой буюу гадаадад докторын зэрэг хамгаалсан гишүүд

Бид түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болоод буй 2020-2024 оны УИХ-ын гишүүдийн боловсролын талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Энэ удаагийн парламентад гадаадад докторын зэргээ хамгаалсан, боловсролоороо дэлхийн хаана ч гайхуулах 10 доктор сонгогдсон нь бахархам сайхан харагдаж байна.

Эрдэм мэдлэгийн дээд зэрэг цол бол доктор. Тэгэх тусмаа өөр улсын хэл дээр номын дуу сонсож докторын зэрэг хамгаална гэдэг оюуны маш том хөдөлмөр билээ. Эрхэм докторууд улс төрийн ажилдаа зарим нь туршлагажин улирсан, зарим нь шинэковууд. Бид жагсаалтаа доктор хамгаалсан оноор нь эрэмбэллээ.

  1. Цөмийн физикийн доктор А.Ундраа

Эмэгтэй гишүүд дундаа хамгийн намуухан, хэл ам таталдаггүй, хов живэнд орооцолддоггүй хүн бол А.Ундраа. Тэр анхнаасаа боловсролоороо гайхуулан улс төрд хөл тавьсан.  Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрчим хүч, уул уурхайн сайдын зөвлөх, Стратеги академи, захирал зэрэг албан тушаалд байсан түүнийг ард түмэн УИХ-д сонголгүй л яахав. Түүний боловсрол үнэхээр цагаан атаархал төрөм харагдаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1989 онд МУИС-ийн дэргэдэх Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль

1994 онд МУИС, Физикч мэргэжлээр, бакалавр

1995 онд МУИС, Онолын физик, магистр

1997 онд Итали улсын Триест хот, Олон Улсын Онолын Физикийн Төв, Их энергийн физик, доктор

2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн Улсын Их Сургууль, Цөмийн физик, доктор

2. Хүн судлалын ухааны доктор Д.Бум-Очир

Д.Бум-Очирын аав Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам. Эрдэм номтой аавын хүү 1996 оноос хойш МУИС-д багшлан 2006 онд Кембрижийн Их Сургуульд Антропологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Эрхэм докторын хувьд анх удаагаа их улс төрд хөл тавихдаа доод шатнаас биш шууд УИХ-д гишүүнээр орж ирлээ. Зурагтаар мэр сэр гарсаар нэртэй аавын буянаар олонд амархан танигдсан нь түүнийг субботник хийлгэлгүй өндөр сэнтийд суулгасан хэрэг. Гэр бүлийн асуудал анхны бус амьдрал толбо нэмдэг ч залуу доктор ирэх өдрүүдэд их улс төрд хэр ажиллахаас дараа дараагийн замнал нь хамаарах болно.  

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1996 онд Монгол хэл бичгийн дээд сургууль, Монгол-Англи хэлний багш

1998 онд Монгол Улсын Их Сургууль, Хэл бичгийн ухааны магистр

2000 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Хэл бичгийн ухааны доктор

2001 онд Кембрижийн Их Сургууль, Антропологийн мастер

2006 онд Кембрижийн Их Сургууль, Антропологийн ухааны доктор

3. АНУ, Японд сурсан Нагоягийн их сургуулийн доктор Ч.Ундрам

Ч.Ундрам УИХ-д улиран сонгогдоод буйн хамгийн том шалтгаан маргаангүй түүний боловсрол болон ажилласан байдал. Гэр бүлийн асуудлаараа хамгийн том дуулиан тарьсан гишүүн гэж түүнийг тодотгох бол хамгийн өндөр боловсролтой гэдэг нь харыг цагаанаар дарж байгаа. МУИС-ийн Дэд захирал гэдэг чинь эрдэмтэн багш нарын дээд талын суудал. Анх бид түүнтэй тэр албан тушаалаар нь дотно танилцаж байлаа. Ч.Ундрам 2010 онд Нагоя их сургуульд доктор хамгаалсан бол улс төрд 2020 онд УИХ-ын гишүүнээр анх хөл тавьж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль

2003 онд Лондон хотын Олон улсын Америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/

2004 онд Лондон хотын Олон улсын Америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/

2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалжээ.

4. ОХУ-д Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан Н.Учрал

Үеийнхэн нь их сургуулиа төгсөөд хоёр, гурван жилийн дараа дөнгөж ажлын гараан дээр гарч байсан 2010 онд Н.Учрал ОХУ-д докторын зэрэг хамгаалж байсан гялгар намтартай. “Super Student” лекц тавьж “UB Palace”-г дүүргэж байсан тэрбээр үнэхээр супер оюутан байсан гэдэг. Тасралтгүй сурсаар доктор болсон түүний улс төрийн гараа 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн даргаар эхэлж байв. Эцэст нь тэрээр улс төрийн карьер нь эх орондоо төдийгүй гадаадад тод харагддаг Азидаа юм юмаараа илүүрхэх залуу улстөрч болоод буй. Эднийхэн гэр бүлээрээ докторууд гэдэг нь бахархам.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол

2007 онд Их засаг олон улсын их сургууль, Эрх зүйч

2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр

2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, Түүхийн ухааны магистр

2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр

2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

5. УИХ-ын гишүүн Бадарчийн Хэрлэн

Үе үеийн парламентад МУИС-ийн “бүтээгдэхүүн”-үүд олон байдаг. Тэгвэл улстөрчдийн заавал намтартаа оруулахыг чухалчилдаг Удирдлагын академиас нэлээн тод томруун дүр 2024-2028 оны парламентад орж ирээд байна. Б.Хэрлэн 1997 оноос Удирдлагын академид ажиллажээ.

ХБНГУ-д Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны доктор хийсэн Б.Хэрлэн улс төрд анх хөл тавьж байгаа албан тушаал нь УИХ-ын гишүүн. Германы улс төр юусан билээ гэнгүүт Төмөр хатагтай Ангела Меркель шууд бууж байгаа биз дээ. Манай улс төр харин сонгодог утгаараа улс төрийн шинжлэх ухааны доктортой хэр авцалдах нь уу, аль аль талаас нь харсан ч сонирхолтой харагдаж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш

1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр

2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр

2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны доктор (Dr. rer. Рol),

6. Японд доктор хамгаалсан Ж.Чинбүрэн УИХ-д хоёр дахиа сонгогдлоо

Хамгийн боловсролтой хүмүүс эмч нар байдаг бол тэдэн дундаа боловсролоороо толгой цохих нь Ж.Чинбүрэн. ХСҮТ-ийн Ерөнхий захирлаас нийгмийн захиалгаар улс төрд нэр хүндтэй заларч УИХ-ын гишүүн болсон тэрбээр өдгөө салбарынхаа сайдаар ажиллаж буй. Аль ч салбарт тухайн салбарын хүн нь сайд болбвол бүх асуудал ногоон гэрлээр юм шиг мэдрэмж төрдөг. Гэхдээ Ж.Чинбүрэн докторын сайн мууг дэнслэх эрт байна. Амьдрал арван хуруу тэгш байх биш. Хоёр дах гэрлэлт, улстөрчийн амьдралын зовлон жаргалыг эрхэм доктор эдэлж байгаа. Хэрэв улстөрч болоогүй бол хэнд ч муулуулалгүй үргэлж магтуулж амьдрах байлаа шүү дээ. Одоо тэгээд тавилан юм даа.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1990 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1991-1997 онд АУИС, Хүний их эмч

2000-2001 онд Хавдар судлалын төв, Хавдар судлаач эмч

2001-2002 Швейцари Улс, Лозаны их сургууль, Мэс заслын эмчийн резентур

2013-2015 онд Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, Анагаах ухааны доктор

7. Италид доктор хамгаалсан О.Саранчулууны шинэ карьер

Эх орондоо болон Италид доктор хамгаалсан О.Саранчулуун докторын зэргийг хоёрыг ч авчихсан гэхээр бахархам. Түүний ажлын карьер нь цомхон хэрнээ даацтай. Харин УИХ-ын гишүүн түүний улс төрийн салбарын анхны гараа. Үүнээс өмнө “Ажиа гэгээний зөв тэтгэлэг сан” ТББ-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал гэдгээрээ тодорхой хүрээнд танигдаад байв. Эрүүл мэнд, компьютерийн ухааны доктор бүсгүй улс төрийн салбарт харьцангуй хурдан идээшиж байгаа нь үг, үйлдлээс нь харагдаж байгаа.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2005 онд Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн ажилтан, бакалавр

2007 онд Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн ажилтан, магистр

2008 онд Израйлын Хэбрүгийн Их Сургууль, Нийгмийн эрүүл мэнд, магистр

2024 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Нийгмийн, Эрүүл мэнд, доктор

2016 оноос Италийн Трентогийн Их Сургууль, Компьютерийн ухаан, доктор

8. Харвардад доктор хамгаалсан Б.Уянга уул уурхайн салбараа өнгөлж байна

Ажлын гараагаа Рио Тинтод геологичоор эхэлж Токиогийн их сургуульд судлаач хийж байсан бүсгүй эх орондоо Үндэсний геологийн албанд дэд даргаар ажиллаж байсан. Түүнийг салбартаа сайдын зөвлөх, Дэд сайд болоход шүүмжлэх хүн гараагүй. Б.Уянга Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайдын албанд чамбай ажилласных 2024 онд торох юмгүй УИХ-д суугаад буй. Шинэ гишүүдээс хамгийн их хүлээлт үүсгэж буй улстөрчдийн нэг.  

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд АНУ, Вотертаун ахлах сургууль

2007 онд ШУТИС, Геологи, газрын тосны сургууль, геологийн инженер, бакалавр

2010 онд ШУТИС, Геологи, газрын тосны сургууль, геологийн инженер, магистр

2016 онд  АНУ, Харвардын их сургууль, Байгалийн ухааны доктор (PhD)

9. Токиогийн их сургуулийн доктор, №1 Г.Лувсанжамц

МАН-ын жагсаалтын нэгээр бичигдсэн доктор Г.Лувсанжамцын намтрыг сонгогчид бараг хамгийн түрүүнд цээжилсэн байх. Түүний доктор хамгаалсан чиглэл манайд яг л ус агаар шиг дутагдаж буй Хот төлөвлөлтийн инженер. Гадаадад суралцсаар эх орондоо багахан хугацааг өнгөрүүлсэн залуу докторт ард түмний зүгээс хүлээлт өндөр тавьж буй. Эх орондоо төдийгүй улс төрд шууд УИХ-ын гишүүнээр хөл тавина гэдэг өндөр үүрэг хариуцлага.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2007 онд Олон улсын Кайё ахлах сургууль, бүрэн дунд боловсрол

2011 онд Токиогийн Политехникийн их сургууль, Архитектор, бакалавр

2018 онд Токиогийн их сургууль, Хот төлөвлөлтийн инженер, мастер

2021 онд Токиогийн их сургууль, Хот төлөвлөлтийн инженер, доктор

Эрчим хүчний доктор М.Энхцэцэг Австралид доктор хамгаалсан

Эрчим хүчний салбар амин чухал гэдэг нь аль ч улс орны хувьд тодорхой. 2024-2028 оны УИХ-д Австралийн Middleton group компанид эрчим хүчний системийн загварчлал шинжилгээний инженер, ахлах инженерээр ажиллаж байсан бүсгүй орж ирсэн нь олзуурхууштай. Хатагтай М.Энхцэцэг 2020-2024 онд энэхүү чухал ажлыг эрхэлж байж. 2022 онд Австрали RMIT их сургуульд Эрчим хүчний докторын зэрэг хамгаалсан бүсгүй 2001 оноос хойш салбартаа гадаад, дотоодгүй ажилласан арвин туршлагатай юм билээ. Энэ чухал мэргэжилтнийхээ мэдлэгийн уурхайг нь олборлож, хүчийг нь ашиглах цаг одоо юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Эрдэнэт хот 4-р 10 жилийн сургууль

2000 онд ШУТИС, ЭХИС-ийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, бакалавр

2005 онд ШУТИС, ЭХИС-ийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, магистр

2017 онд Австрали RMIT их сургууль, Цахилгааны инженер, магистр

2022 онд Австрали RMIT их сургуульд Эрчим хүчний докторын зэрэг тус тус хамгаалжээ.

Б.Ундрал

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа