Танилц: Эх орондоо докторын зэрэг хамгаалсан гишүүд

Танилц: Эх орондоо докторын зэрэг хамгаалсан гишүүд

2024-2028 оны УИХ-д Монголдоо докторын зэрэг хамгаалсан 6 гишүүн байна. Улс төрийн нөр их ажлынхаа хажуугаар боловсролдоо зэрэг нэмсэн тэд содон харагдах. Боловсролын чанар сайн байх ёстой гэдгийг цөөн хэд нь ч гэсэн ойлгож байвал ард түмэнд хэрэгтэй юм даа. Бодлого тодорхойлогчид дунд ухаалаг хүмүүс олон байх нь мөрөөдлийн парламент гэсэн үг л дээ. Ирээдүйд энэ тоо илүү олон болж гишүүд илүү чанаржаасай гэсэндээ үүнийг сийрүүлэв.

Удирдлагын академийн захирал, доктор С.Зулпхарын дебют

С.Зулпхар 1998 оноос Удирдлагын академид багшаар ажиллаж эхлэн 2016-2020 онд захирлаар нь ажилласан байдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын Дэд сайд түүний УИХ-ын гишүүний өмнөх албан тушаал. Ийм хүн УИХ-д гишүүнээр суусан нь нүдээ олсон хэрэг гэж үзэж буй. Хамаг топуудын намтарт шигтгээ болдог Удирдлагын академийн захирал асан одоогийн УИХ-ын гишүүн С.Зулпхар Төрийн захиргаагаар 2008 онд докторын зэрэг хамгаалжээ. Захиралтайгаа сурагчид ийнхүү нэг парламентад тохой залган сууж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд Улаанбаатар хотын 56-р дунд сургууль, бүрэн дунд боловсрол

1998 онд Турк Улсын Мимар синаны их сургууль, Социологич, бакалавр

1999 онд Монгол Улсын Их сургууль, Социологич, магистр

2008 онд  Удирдлагын академи, Төрийн захиргаа, доктор

Сайн боловсрол, сайдын суудал 2 харш барилдлагатай юу?  

ХҮН намын улс төр дэх тамга хөзөр П.Наранбаяр. НИТХ-д 4 жил суусан тэрбээр гишүүн болоод зогсохгүй Боловсролын сайдаар ажиллаж буй. Боловсролын салбарт боловсролтой сайд байгаа нь олонд итгэлийн оч асаасан. Гэвч магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр мань хүн салбарынхандаа лав хүлээн зөвшөөрөгдөхгүй явсаар өдий хүрэв. Япон школ, хувийн дунд сургуулиас ХҮН-аар дамжин улс төрд орсон улс төдий урагш явдаггүйн жишээ болж ч мэдэхээр байгаа юм. Товчхондоо сайн боловсрол, сайдын суудал 2 харш барилдлагатай байж ч болох.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1994 онд Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль, бүрэн дунд боловсрол

2000 онд Монгол Улсын Их Сургууль, Олон улсын харилцааны бакалавр

1998 онд Токиогийн Гадаад судлалын их сургууль, мэргэжил дээшлүүлэгч оюутан

1999 онд Тайшёогийн их сургууль, мэргэжил дээшлүүлэгч оюутан

2007 онд Японы Киотогийн Их Сургууль, Эрх зүйн магистр

2015 онд  Монгол Улсын Их Сургууль, Олон улс судлалын доктор.

ГОК-оос төрсөн доктор

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-таа тогтвор суурьшилтай ажилласан Д.Үүрийнтуяа боловсролоороо мөн ялгарч байгаа. 2020 онд МУИС-т Бизнесийн удирдлагаар доктор хамгаалсан тэрбээр 2017 оноос “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах алба хашиж эхэлсэн юм билээ. Тэрээр Эдийн засаг хариуцсан зөвлөх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Тамгын Газрын дарга, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга байж байгаад УИХ-ын гишүүн болжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1999 онд Говьсүмбэр аймаг, 1-р 10 жилийн сургууль

2003 онд Хөдөө аж ахуйн их сургууль, Маркетингийн менежер, эдийн засагч

2007 онд Хөдөө аж ахуйн их сургууль, Бизнесийн удирдлагын магистр

2020 онд  Монгол Улсын Их сургууль, Бизнесийн удирдлагын доктор

Бүсгүйчүүдийн краш Т.Мөнхсайхан доктор

Мөнгөтэй айлын хүүхдүүд гадаадад амьдарч боловсрон галуу шувууны мах иддэг бол Т.Мөнхсайхан зөвхөн Монголдоо байж даруухан загнажээ. Тэрээр 2019-2020 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 онд Эрүүл мэндийн сайд болсон. 2022 онд доктор хамгаалахдаа Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх байсан байна. Тэр олон краштайгаас гадна олон талаараа сонгогчдод нийцдэг дүр төрх.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2000 онд 28-р дунд сургууль

2006 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль, Хүний их эмч, бакалавр

2022 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, магистр

2022 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, доктор

А.Ариунзаяа Германд эзэмшсэн боловсролоо Монголд авсан докторын зэргээр “зүлгэв”

П.Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа улс төрд он удаан жил бэлтгэгдсэн. Тэрбээр 2024 онд Монгол Улсын Эрдмийн их сургууль, Бизнесийн удирдлагын доктор болж УИХ-ын гишүүн ч боллоо. 2020-2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан түүнээс олон нийт арай илүүг хүсдэг байж мэднэ. Түүнд юу л байна туршлага, намаа гэх халуун сэтгэл дүүрэн хүн. Тэр нь заримдаа улаан галзуу коммунист юм шиг харагдуулдаг талтай. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986-1996 онд Монгол Улсын Орос Монголын хамтарсан 3-р сургууль, бүрэн дунд боловсрол

1997-1999 онд ХБНГУ-ын Халле хотын коллежид Германистик чиглэлээр суралцсан

1999-2005 онд ХБНГУ-ын Ханновер хотын Их сургууль, Улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистр

2014-2015 онд Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын Академи

2015-2017 онд Монгол Улсын Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Бизнесийн удирдлагын магистр

2022 онд  Монгол Улсын Эрдмийн их сургууль, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)

Дүүргийн засаг дарга нараас Н.Батсүмбэрэл докторын зэргээр илүүрхэнэ

УИХ-д тухайн дүүргийн Засаг дарга нар ард түмний итгэл сэтгэлийг өвөрлөн ирдэг нь тогтсон жишиг шахуу болоод байна. Чингэлтэйн Н.Батсүмбэрэл 2024 онд МУБИС-т доктор хамгаалж бусад засаг ноёдоосоо онцгойров. НИТХ-д 8 жил суусан түүний хувьд боловсрол, практикаа хослуулан авч явахыг хичээдэг нь харагдаж буй. Анхны парламентдаа нямбай хандах гээд л 2024 онд докторын зэргээ тааруулж авсан биз ээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2001 онд Баянхонгор аймгийн 2-р дунд сургууль

2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, Түүх, нийгмийн ухааны багш

2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр

2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, Улс төрийн ухааны доктор

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

14 цаг 12 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 43 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 43 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 25 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа