Ардчилсан намын 9 дэх даргаар хэн тодрох вэ?

Ардчилсан намын 9 дэх даргаар хэн тодрох вэ?

Баялгийн хараал гэж байдаг шиг намын доторх эвдрэл, хагарлын хараал байдаг юм шиг ээ. АН яагаад ч юм дотроо толхилцоод дарга тогтдоггүй, тамгаа авч зугтаадаг үзэгдэл аль 2004 онд М.Энхсайханыг Р.Гончигдорж даргаас унагах үед л байсан зүйл. Угаас үхрийн бөөр шиг энд тэндээс намууд олж цуглуулж нэгдсэн алаг эрээн түүхтэй тус нам 2000 онд:

  1. Монголын Ардчилсан Нам,
  2. Монголын Үндэсний Ардчилсан Нам,
  3. Монголын Социал Демократ Нам,
  4. Монголын Сэргэн Мандлын Нам,
  5. Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдсэнээр бий болсон түүхтэй. Улмаар
  • 1992-1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулан,
  • 1996-2000, 2012-2016 онд УИХ-д олонх болон Засгийн эрх барьж байсан эртний сайхан түүх ч бий.

Лу.Гантөмөр даргын үед 126 гишүүнтэй анхны парламентад АН-аас сонгогдсон 42 гишүүний 29 нь буюу 69 хувь нь анх удаа хууль тогтоогч болсон нь уналттай явсан тус намын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа.

АН-ыг С.Эрдэнийн, Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын гэж гурав хувааж байгаа ч тэдэнтэй тэдэнгүй үүр цайдгаараа цайхыг хэн нь ч удирдаж ороогүй сонгуулийн үр дүнгээс харж болохоор байна.

  • Ц.Элбэгдорж 2006-2008 онд намаа даргалсан,
  • С.Эрдэнэ 2017-2020 оны намын дарга,
  • Х.Баттулга 2022 оны дөрөвдүгээр сард АН-ын дарга сонгох сунгаа зохион байгуулж ганцаараа нэр дэвшсэн.

Гэвч 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулгыг нам доторх бүлэглэлүүд нь авч хэлцсэнгүй. Сунгааг тэд хүлээн зөвшөөрч оролцоогүй, Х.Баттулга гэхдээ олонхийн санал авсан утга учиргүй үйл явдал болоод өнгөрсөн гэж байгаа.

Женкогийн ордны тайган хочит З.Энхболд тус намын 2015-2017 оны дарга. Ринг дээр Х.Баттулгатай үзэлцэж байгаа нь илт болсон С.Эрдэнэ 2017-2020 оны дарга. Х.Баттулгад намаа даргалах хувь тохиохгүй нь нэгэнт ойлгомжтой болсон. Гэхдээ тэр үе үеийн намын дарга нараасаа хол илүү сэтгэж, хол явж улс төрд он удаан жил оршсоор байгаа нь үнэн. Анх бид 2004 онд бид Х.Баттулга гэдэг УИХ-ын гишүүнтэй болсноор танилцсан билээ. Тэр цагаас хойш 20 жил улс төрд тоглогч байсаар ирлээ. Бүр сошиалыг ч хага баздаг армитай их эд ээ.

1

Дамбийн Дорлигжав

2000-2002

2

Мэндсайханы Энхсайхан

2002-2005

3

Раднаасүмбэрэлийн Гончигдорж

2005-2006

4

Цахиагийн Элбэгдорж

2006-2008

5

Норовын Алтанхуяг

2008 - 2014

6

Зандаахүүгийн Энхболд

2015 - 2017

7

Содномзундуйн Эрдэнэ

2017-2020

8

Лувсаннямын Гантөмөр

2023-Одоог хүртэл

9

?

 

 

Ардчилсан намын 9 дэх даргад горилогчид

“Тэсо” О.Цогтгэрэл: УИХ-д хоёр дах удаагаа хөл тавиад байгаа О.Цогтгэрэл Их хуралд АН-ын бүлгээ даргалж буй. Тэрээр “Янзага” фракцийг эмхлэн байгуулж залуу гишүүдээ “Скай гарден” хотхонд амьдрах боломжоор хангачихсан яваа. Янзага фракцид Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нарын залуу, алаг нүдтэй гишүүд багтаж буй. Мөнгөтэй хүний холыг харсан нүүдэл гэж болохоор.

О.Цогтгэрэлийн анхны улс төрийн “ах” нь Н.Алтанхуяг. Тэрбээр 2012-2015 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан бол 2024 онд “ах”-тайгаа өрсөлдөн санал хураалтаар УИХ дах АН-ын бүлгийн дарга болсон.

Гэхдээ л Увсынхан багаараа урагшилдаг болохыг харуулсан жишээ шүү дээ. Тэд улс төрд одоо ч хамтдаа алхаж яваа.

Өөрийн гэнэ фракцтай, нутгийн ахтай, дутуу юм юу ч үгүй О.Цогтгэрэл дараагийн АН-ын Дарга болох хамгийн өндөр магадлалтай кандидат гэж болно. Үгүй ядахдаа л түүнд Женко Х.Баттулгын эффект байхгүй.

Сул тал гэвэл харизмагүй, мөлгөр, хувиа хичээдэг, одоо хэр үзэл бодол нь тогтож, үг яриа нь цэгцрээгүй гэдгээрээ хасах оноо авна.

Боловсролын тухайд тэрээр ТИС-ийн компьютерийн техник менежментийн сургуулийг эдийн засагчаар төгссөн.

“Хавирга” Б.Пүрэвдорж: 2016 оноос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 3 удаа сонгогдсон Б.Пүрэвдорж ард түмний дэмжлэгийг авч, сэтгэлийг татахдаа гаргууд нэг тийм нийцтэй дүр. УИХ-д тун хариуцлагатай сууж ирц өндөр таслалтгүй, хамгийн олон хуулийн төсөл санаачилсан гэхчлэн ясны улстөрчийн зүтгэл түүнээс харагддаг. Нам дотроо сандал ширээнээс зууралдаагүй ч ард түмэнтэйгээ сайн зууралдсан гишүүн. Тун ч сийрэг толгой гэдгээрээ зартай. Ямартаа л сумын соёлын ордонд билүү нөөц бололцоогоороо хүмүүст шөлтэй хоол, нэг нэг хавирга өгчихсөн дайлж суух вэ дээ. Ширээ сандал орчин юу билээ, стейк, сүши иддэг газар тусдаа. Энэ мэтээр байгаа газраа зохицохдоо тэр хэнийг ч дагуулахгүй.

Сул тал нь мөнгөгүй. Хэдийгээр Ховддоо, чуулганы танхимдаа харизмаараа ялгарч чадсан ч үндэсний хэмжээний лидерийн түвшинд дүр нь хараахан бүрэлдээгүй.

Боловсролын тухайд МУИС-ийн ОУХДС-ийг Англи хэлний багш, орчуулагчаар төгссөн.

О.Алтангэрэл: Ах нарыгаа бодвол дориун боловсролтой О.Алтангэрэл намын даргад хүчтэй яригдаж буй нэг кандидат. МУИС Хууль зүйн сургууль, Хууль Сахиулахын Их сургууль, Эрх зүйн магистр, МУИС-ийн ОУХДС-ийн магистр хийсэн тэрбээр одоо МУИС, Дотоод хэргийн их сургуульд докторантаар суралцаж буй.

2018 онд АН-д Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар хүчин зүтгэж эхэлсэн тэрбээр Өвөрхангай аймгийн АН-ын дарга, 2023 оноос АН-ын Дэд дарга хийж байсан түүхтэй. Хууль зүйн сайдаар ч муугүй ажилласан. Нас залуу, цус шингэн, цөстэй, зүрхтэй 80-аад оны төлөөлөл аль ч талаасаа аятайхан улстөрч ч гэлээ нэг л хар толбо, хасах оноо түүнд байдаг нь тэрээр “ардын дайсан” Женко Х.Баттулгын “суганы үс” гэдэг хусавч арилахгүй нэр хоч.

Ч.Лодойсамбуу: УИХ-ын 126 гишүүн дунд хэл ам, сошиал пиараараа нэгт, боловсролоороо сүүл мушгиж байгаа Ч.Лодойсамбуу Ардчилсан намын даргын сунгаанд орж ирлээ. Залууст таалагддаг түр төрх гэдэгтэй нь маргахгүй. “Улаан бал”-ын сэтгүүлч түүний УИХ-ын гишүүнээс өмнөх ажлын туршлага НТВ телевизэд 2018-2019 онд продюсер байсан, дараа нь нэвтрүүлгээ хийж явсан гэсэн товчхон намтартай. Боловсролын хувьд 10 жилээ төгсөөд 2010 онд Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлч коллежид 45 хоногийн курс дүүргэсэн. УИХ-д О.Цогтгэрэлийн “Янзага” фракцад багтаж сэтгүүлчээс өөр ажилгүй залуу “Скай гарден” хотхонд амьдарч буй. Давуу тал хэл амаараа хэнийг ч дагуулахгүй. Сул тал боловсрол нимгэн мөн Женкогийн үү О.Цогтгэрэлийн үү аль нэг фракцынх. Намын үзэл баримтлал, үнэт зүйл зарчмыг сайтар ойлгосон эсэх эргэлзээтэй. Товчхондоо тэр Ардчилсан намд тооноор орсон нэгэн.

Л.Мөнхбаясгалан: Женко Х.Баттулгын “хонгор амраг”-уудын нэг. Хонгор амраг гэдэг нь амраг сэтгэл гэхээсээ тэр хүний төлөө зүрхээ ч сугалж өгөхөөс буцахгүй оюун санааны амраг гэсэн утгаар энэ тохиолдолд хэрэглэгдэнэ. 1998 онд Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллежид 45 хоног суралцаж төгссөн бүсгүй яаж амжилтанд хүрснийг сошиалаар нэг шуугиж буй тул алгаслаа. Л.Мөнхбаясгалангийн сүүлийн 5 жилийн ажилласан байдал нь “Цэнзүргүй яриа” ток шоу, “Цэнзургүй сурвалжлага” эрэн сурвалжлах нэвтрүүлэг, “Гэргий”баримтат, уран сайхны хөрөг нэвтрүүлэг- Ерөнхий продюсер, хөтлөгч. Ингээд болоо. УИХ-д боловсрол нимгэнээрээ болон сошиал пиараараа толгой цохиж байгаа Л.Мөнхбаясгалан Ардчилсан намын даргад үзээд алдахаар шийдсэн. Намд Женкогийн хүсэл сэтгэлийг дэвтээх төлөөний хүн нь л гэж харагдаж байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй.

Ж.Баярмаа: Уг нь Ардчилсан нам боловсролтой сийрэг толгойтой хүүхнүүдтэй нам байсан, үгүйсгэж болохгүй. Эгч нарын түүчээг үргэлжлүүлэх ганц хүн байгаа нь Ж.Баярмаа болж байна. Гадаад хэлний дээд сургууль, МУИС, Японы Осакагийн их сургуульд боловсорсон тэрбээр Ардчилсан намдаа 2022 оноос Үндэсний Зөвлөлдөх Хорооны тэргүүлэгч байжээ. 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга хийж буй тэрбээр намын даргад өрсөлдөх суурь шаардлагыг хангаж байгаа. Боловсорсон бэлтгэгдсэн боловсон хүчин бөгөөд хэн нэгний татаасаар ч юм уу тооноор орж ирээгүй учраас түүнийг учир мэдэх хууччуул илүүтэй дэмжиж харагдана. Юмыг яаж мэдэх вэ Ардчилсан нам  эмэгтэй даргатай болж Монгол Улс эмэгтэй Ерөнхий сайдтай болох ч юм билүү. Монголын заяа их шүү дээ. Түүнд нэг сул тал бий нь М-Си-Эс гэх шошго наалдчихсан явдаг юм билээ.

Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулддаггүй гэж экс ерөнхий сайд С.Баяр хэлсэн байдаг. Гэвчиг Ардчилсан намын харьж яваа байж болзошгүй үеийнхэн улс төрийн дууг дуулсаар байгаа. Бие биенээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бол нам нь яаж жигд хүчээр урагшлах билээ. Шүд байхгүй бол буйлаараа гэдэг шиг өөрөө дарга болж чадахгүй бол өөрийн хүнээ зүтгүүлдэг, чихдэг тактик байж л байна. Энэ удаад тамгаа битгий авч зугтаасай. Хурал дээр нь зодоон цохион битгий болоосой.

МАН Тусгаар тогтнолын ордонтой тухтай гэгч нь улс төр хийж байхад АН олигтой орон байр ч үгүй багтаж шингэхгүй тарчигдуу орших юм. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Шинэ дарга хэн ч болсон нэг аятайхан гэр орны ая бодно байгаа. Бүхэл бүтэн 25 жилийн түүхтэй нам шүү дээ.

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

14 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 24 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 41 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 41 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 24 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа