Өв залгамжлагчид ямар боловсролтой УИХ-ын гишүүн болсон бэ?

Өв залгамжлагчид ямар боловсролтой УИХ-ын гишүүн болсон бэ?

Улс төрд улстөрчийн хүүхэд өв залгамжилж орох нь ховор. Харин хур хөрөнгөтэй бэлтэй айлын, намын санхүүжилтийг дааж тэтгэдэг хүн ч юм уу, тийм айлын ч юм уу хүүхдүүд гишүүн болж суудаг. Угаас сонгогчид улс төрийг өвлүүлж тэр ерөнхийлөгчийн маань хүү, энэ ерөнхий сайдын маань охин гэж найр тавих нь ховор л доо. Миний ардын сэтгэл цагаан ч гэсэн хэрсүү гэсэн үг.

Монголд улс төрд явсан хэнбугай ч 9 үеэрээ Эзэн Богд Чингис хааны үе шиг угсаа залгамжилж төр барина гэж байхгүй. Тиймдээ ганц нэг улстөрчийн хүүхдүүд ёстой ялаа ниссэн ч сонсогдохоор хэлээ хазлан дуугүй доогуур харцтай, Төрийн ордонд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй сууж байгаа. Ингээд өв залгамжлагч давхаргын боловсролыг сонжицгооё.

Жич: Өв залгамжлагч гэдэгт гэр бүлийнх нь хэн нэгэн хүн улстөрч байсан, бизнес эрхэлдэг бэлтэй айлын болон олны танил хүн хамаатан саданд нь байсан улстөрчдийг хамруулж буй. Өв залгамжлал гэдэг зөвхөн эд хөрөнгийн асуудал бус. Нэр төр ч бас өв билээ.

  • Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүүгээ Бентли төгсгөн илгээв

Үе үеийн Ерөнхийлөгчдөөс одоо цагт зөвхөн Н.Энхбаярын хүү УИХ-д сууж байгаа. Анхандаа олон нийт түүнд тийм ч дуртай байгаагүй ч боловсрол мэдлэг, харизма, юм юмаараа ард түмнийхээ хайрыг зугуу зугуухан татаж яваа. Естой сэтгэл цагаан, удам сайн учраас тэр биз ээ.

Хоёр дахь удаагаа УИХ-д суухдаа сайд болоод буй Э.Батшугар 2012-2016 онд Монгол банкны Дэд ерөнхийлөгч байсан. Гадаадад ч, дотоодод ч өндөр албан тушаал хашсан тэрбээр албан тушаалын одтойгоос гадна нямбай төлөвшсөн боловсон хүчин. Тиймдээ ч түүнийг СХД-т ч бай, хаа ч очсон намдаа нэг суудал баттай авчрах кандидат гэж үздэг юм билээ.

УИХ-ын гишүүн Энхбаярын Батшугар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль

2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн

2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, Эдийн засагч, санхүүч

 Монгол Улсын анхны Ерөнхий сайд П.Жасрайн зээ охин ХБНГУ-д боловсрол эзэмшсэн

П.Жасрай агсны намтар түүхийг өгүүлбэл хэдэн боть ном болох билээ. Үе үеийн Ерөнхий сайд нараас одоогийн парламентад зөвхөн П.Жасрай агсны ач охин сууж байгаа. Суухдаа нэлээн бартаат замыг туулж орж ирсэн нь ард түмэн сонгогчид хэдий нэртэй төртэй өвөөгийн ач охин ч гэсэн А.Ариунзаяаг долоо хэмжиж, нэг огтолж сонгосон хэрэг. Даатгалын салбарт ажиллаж байгаад улс төр рүү өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх гэж зориглон орсон нь түүний амьдралын зөв шийдвэр байсан эсэхийг цаг хугацаа харуулна.

УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986-1996 онд Монгол Улсын Орос Монголын хамтарсан 3-р сургууль, бүрэн дунд

1997-1999 онд ХБНГУ-ын Халле хотын коллежид Германистик чиглэлээр суралцсан

1999-2005 онд ХБНГУ-ын Ханновер хотын Их сургууль, Улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистр

2014-2015 онд Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын Академи

2015-2017 онд Монгол Улсын Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Бизнесийн удирдлагын магистр

2021-2024 онд Монгол Улсын Эрдмийн их сургууль, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)

 УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр агсны хүү баруунд боловсрол эзэмшсэн

Хэрэв та шударгадуу, аятайхан, үзэл бодолдоо үнэнч тууштай улстөрч байх юм бол хожим таны үр хүүхэд яг ингээд Ш.Бямбасүрэн шиг аавынхаа нэр сүрээр УИХ-ын гишүүн болж болох л юм. Дөнгөж их улс төрд орж ирсэн “нялх” Ш.Бямбасүрэнд одоогоор аавынх нь алдраас өөр содон таних тэмдэг алга. Болоогүй гишүүн болмогцоо Янзага фракфийн гишүүн болчихсон гэж байгаа. Түүний аав Ц.Шинэбаяр агсан МАХН-аас 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. МАХН өөрчлөгдөж МАН болоход олигархийн нам боллоо хэмээн чангахан дуугарч “Хамуг Монголын хөдөлмөрийн нам” байгуулж байснаараа шороон түмэн улстөрчдөөс ялгардаг нэгэн. Хүү нь харин хаа хүртэл явахыг ирэх өдрүүд харуулна.  

УИХ-ын гишүүн Шинэбаярын Бямбасүрэн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2010 онд Их Британи Улсын "Salford " их сургуулийн Санхүү хөрөнгө оруулалтын бакалавр

2014 онд "Улаанбаатар Эрдэм" их сургуулийн Англи хэлний мэргэжлийн орчуулагчийн бакалавр

2016 онд Австрали Улсын "Western Sydney" их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр

 Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зээ хүү С.Лүндэг АНУ, Японд боловсрол эзэмшсэн

Өвөөгийнхөө алдрыг өргөж байгаа галын зээ С.Лүндэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөхөөр ажиллаж, хамаг л хэлдэг гоё үгсийг нь бэлдэж арын фронтод хүчин зүтгэж явав. Хариуд нь Том ахаасаа сонгуульд нэр дэвших эрх өвөрлөсөн тэрээр харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр Женко Х.Баттулгатай чуулгандаа суудаггүй үзүүлэлтээрээ өрсөлдөх болсон. Анхных нь парламент, залуу хүн юм гэж цайруулж болно. Гэвч дөч хүрсэн эр хүн юм, уг нь. Харж л байя. Хаа очиж боловсролын анкет нь дориун юм. 


 

УИХ-ын гишүүн Сүрэнжавын Лүндэг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1999 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 52 дугаар сургууль

2004 онд ШУТИС, Компьютерийн техник, менежментийн сургууль

2013 онд АНУ-ын Страйерийн их сургууль, магистр

2014 онд Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр

2024 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Улс төр судлалын магистр

 Хамгийн олон уурхайн лиценз эзэмшдэг Б.Нямтайширын хүү АНУ, ХБНГУ, ИБУИНХУ-д боловсрол эзэмшсэн

УИХ-ын 126 дотроос Тагнуулын сургууль төгссөн хүн ганцхан байгаа нь Н.Номтойбаяр. Өвөө, аав, хүү гээд 3 дахь үеийн тагнуулч тэрээр ТЕГ-т ажиллаж CV-тэй. Түүний хувьд 3 дах удаагаа УИХ-д сонгогдсон хоёр ч удаа сайд хийсэн улстөрд хашир бурхи болоод байгаа. Боловсрол ч тун дажгүй. Харахад нээх эрдэм номын мөр хөөсөн гэмээр царайгүй, хэл яриа, үйлдэл нь “bad boy” стильтэй ч эрдэм мэдлэгтээ цаг харамгүй зарцуулсан байгаа юм. Бэлтгэгдсэн чекист гэсэн үг.

УИХ-ын гишүүн Нямтайширын Номтойбаяр

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1996 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 1 дүгээр сургууль, 45 дугаар сургууль

1997 онд АНУ-ын Индиана мужийн Интерлинк хэлний төв

2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг Улс төр, бизнесийн удирдлага хос мэргэжлээр бакалавр,

2002 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль

2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Техник инженирингийн мэргэжлээр магистр

2022 онд ИБУИНХУ-ын Кембрижийн Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр

2023 онд ИБУИНХУ-ын Оксфордын Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр

 АН-ын лидер “АПУ” Г.Батхүү агсны дүү орос хэлний багш П.Батчимэг

“Толин хул”-ын эзэн АН-ыг өнгөлж байсан лидер Г.Батхүү агсны алдар суу одоо ч дуурсагддаг. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүнийг зуурдаар нас барсны дараа хөвгүүд нь улс төрд орох гэж хүчилсэн ч нэг л эвээ олоогүй. Харин дүү П.Батчимэг нь АН-даа хүчин зүтгэж, НИТХ-д 3 удаа сонгогдон явсаар доороос дээшилж УИХ-д орж ирлээ.

Тэрээр төрсөн нутаг Өвөрхангайдаа сургуульд багшилж байгаад Цагдаагийн академи, Боловсролын яаманд ажиллаж карьераа үргэлжлүүлсэн. Улмаар АПУ-даа 20 жил ажиллаад улс төрд НИТХ-ээр хөл тавьсан байдаг.

Сайн ахын алдрыг өндөрт өргөх, улс төр дэх орон зайг нь хадгалах үүрэг хариуцлага түүнийх болоод байна. Анхны парламент хариуцлага өндөр байгаа.

УИХ-ын гишүүн Пүрэвийн Батчимэг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1982 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын арван жилийн II дугаар дунд сургууль

1988 онд Орос хэлний багшийн дээд сургууль, Орос хэлний багш

2001 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер

АЖ Э.Чаминчулууны хүү Монголдоо боловсрол эзэмшсэн  

Намынхаа гал тогоонд 2003 оноос хойш тасралтгүй ажилласан улаан намчдын нэг Б.Баярбаатар. Түүний ээж АЖ Б.Чаминчулууны хань мөн л МАН-ын ахмад зүтгэлтэн байсан юм билээ. Хүү Б.Баярбаатар өөртөө яг тохирсон албанд буюу Улсын Их хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар ажиллаж шинэ хуучин гишүүдэд нэгбүрчлэн зааж, зурж байгаа.

УИХ-ын гишүүн Баярмагнайн Баярбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Нийслэлийн 48-р сургууль, Бүрэн дунд

2003 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль, Эрх зүйч

2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль, Хууль зүйн ухааны магистр

2022 онд МУИС, Улс төр судлалын докторант

 

Дэд бүтцийн сайд асан “Монро импекс”-ийн У.Уламбаяр агсны хүргэн Японд боловсрол эзэмшсэн

Т.Доржханд ХҮН намаар арын фон хийж их улс төрд орж ирсэн ч хадам аавынх нь нөмөр нөөлөг, улс төрд үдсэн он жилүүд түүнийг цэцгэн замаар алхуулж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх СДМЗХ-г байгуулж хөдөө хөхөрч, гадаа гандан намынхаа их ялагдлын ард гарц хайж явахад У.Уламбаяр агсан итгэлт нөмөр түшиг нь байсан түүхтэй. МАН-ын залуучуудын төв байгууллагыг үүсгэн байгуулахад жинтэй хувь нэмэр оруулсан хадам аавдаа Т.Доржханд сүсэлж явдаг байлгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ханилснаа хаядаггүй эр хүн. Эртний итгэлт андынхаа охины нөхрийг энэ хүрэхэд ил далд оролцоотой явж ирсэн гэдэг. “Синди” тураах төвийн захирал Т.Цэнд-Аюушын дүү түүнээс улс төрд энэ хүрэх амаргүй шүү дээ. Т.Доржханд бэлтэй айлын өв залгамжлагчтай суухдаа боловсролдоо гойд анхаарсан байсныг үгүйсгэж болохгүй. Элдэвтэй эр дээ.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Тогмидын Доржханд

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1999 онд МУИС, Төрийн санхүүч, бакалавр

2004 онд Японы Хитоцубаши их сургууль, Төрийн эдийн засгийн бодлого, магистр

2010 онд АНУ, Харвардын их сургууль, Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чиглэлээр мэргэшсэн

2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, Санхүүгийн онол чиглэлээр мэргэшсэн гэжээ.

 Эгчтэйгээ улс төрд хос морьтой хүч үзэж буй Б.Жавхлан АНУ-д боловсрол эзэмшжээ  

Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны Ерөнхийлөгч байсан, УИХ-д тасралтгүй 3 дахь удаагаа сонгогдоод буй хашир бурхинуудын нэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хамаатан тэрээр өөрөө улс төрд ид яваа үедээ эгчийгээ оруулж ирсэн анхны хүн болоод байна. Түүний эгч СГЗ Б.Сэргэлэн саяхан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон. Дуурийн театрын дарга явсан балетчин эгчдээ Төрийн ордонд “өрөө гаргаж” өгсөн сайн дүү болсон гэсэн үг. Манай улстөрчид ихэнх нь өөрөө улс төрөөс буусан хойноо хэн нэгнээ Төрийн ордон руу зүтгүүлдэг зуршилтай л даа. Харин Б.Жавхлан стиль арай өөрөөр явж байна.

УИХ-ын гишүүн,Сангийн сайд Болдын Жавхлан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль

1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль

1997 онд МУИС, Эдийн засгийн сургууль, Банкны эдийн засагч

2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль

2009 онд АНУ, Индианагийн их сургууль

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин АНУ-д боловсрол эзэмшсэн

Б.Жаргалангийн аав “Фортуна” Н.Батбаяр гал цогтой, улстөрч хүнд байхаар мэдрэмжтэй хэл ам нь гүйцэгдэхгүй өвөрмөц сэтгэлгээтэй улстөрч байв. Тэрээр гишүүн байхдаа  2000-аад оны дундуур Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг санаачлан батлуулж, алт, зэсийн үнийн өсөлтөөс татвар авахаар болж байв. Ингэхдээ Японы мэргэжлийн сумод Д.Дагвадорж түрүүлж, 68 дахь их аварга болсныг бэлгэдэж татварыг 68 хувиар тогтоосон гэдэг. Ер нь ийм стильтэй хүн л дээ. Охин нь харин улстөрчийн хувьд хэн бэ гэдгээ харуулахаар АН-аас УИХ-д орж ирээд байна. Аав, охин хоёр адилхан гээд байгаа ч одоогоор адил төстэй тал нь харагдаагүй байгаа. Удган болчихгүй бол урагш аятайхан явчих байх шүү.  

УИХ-ын гишүүн Батбаярын Жаргалан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2005 онд АНУ, Колумбын Их Сургууль, Эдийн засагч

2020 онд МУИС, Эрх зүйч

“Хөх чоно” группын Ө.Пүрэвбаатарын хүү эх орондоо боловсрол эзэмшжээ

С.Баярцогтын худ шошготой Ө.Пүрэвбаатар улс төрд дэд сайдаас даваагүй, СХД-т очоод сонгогдож чадаагүй дундын зайны улстөрчдийн нэг. Гэвчиг хур баян хөрөнгө чинээтэйнх хүү П.Мөнхтулга нь ана мана үзэлцсээр улс төрд УИХ-ын гишүүнээр орж ирээд байна. Группийнхээ захирал аавынхаа бизнесийг үргэлжлүүлэн авч явах дарцаг болсон хүү том үүрэг хариуцлага үүрч байгаа гэсэн үг. АН ийм хүчтэй, хөрөнгөтэй залуу лидертэй байгаа нь бас аз завшаан юм гэж дүгнэж болно.

УИХ-ын гишүүн Пүрэвбаатарын Мөнхтулга

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003-2007 онд МУИС, Эдийн засагч, бакалавр

2008-2011 онд МУИС-ийн ХЗС, Эрх зүйч, бакалавр

2011-2013 онд Раффлес Институт, Санхүүгийн удирдлага, бакалавр, Сингапур

2013-2015 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистр

2016-2017 онд ИЭМБИАЙ Лоёола Мэримаунт Их сургууль, АНУ

 “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын охин АНУ-д боловсрол эзэмшсэн

Хэрэв Л.Чинбат өөрөө улс төрд орж ирсэн бол яах бол гэж боддоггүй хүн бараг байхгүй биз. Дэлхийн томоохон шоунуудыг эх орондоо хийж зарим дээр нь яг л улсын ерөнхийлөгч шиг гарч ирээд байсан хүн. Зөвхөн “Шарк танк” нэвтрүүлэгт орсон хүмүүс сонгогчдын саналыг авч УИХ-д орчихоод байхал Л.Чинбат яагаа ч билээ. Гэвчиг тэр даруухан загнаж охин Ч.Номингоо улс төрд илгээсэн. Сайд УИХ-ын гишүүн хийгээд амжсан Ч.Номин Монголын хөрсөн дээр цаашдаа хэр буух нь сонирхол татаж байгаа.

УИХ-ын гишүүн Чинбатын Номин

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2006 онд Зүүн Английн Норвичийн Их Сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл

 Гавьяат эдийн засагч, БНМАУ-ын сайд, элчин сайд асан Д.Салдангийн охин ОХУ, АНУ, Японд боловсрол эзэмшсэн

Одоо бол одтой улстөрч болоод байгаа С.Одонтуяа анх аавынхаа нэр сүрээр гарч ирж байлаа. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ, идсэн ч ингээд аятайхан үргэлжлүүлж болохын бодит жишээ бол тэр юм. Нам нь ялагдах, ялахаас үл хамааран С.Одонтуяа УИХ-д 3 дахь удаагаа сонгогдоод буй. Сайд ч хийж үзэв. Түүний боловсрол бас чамгүй өндөр, бэлтгэгдсэн улстөрчийн сонгодог загвар гэж болохоор.  

УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль

1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, Олон улсын эдийн засагч, бакалавр

1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр

1990-1992 онд АНУ, Япон Улсад Макро эдийн засгийн чиглэлээр суралцсан гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү эх орондоо боловсрол эзэмшсэн

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү нэр дэвшихэд ард түмэн дуу нэгтэй сонгосон. Төрийн албаны 10 гаруй жилийн туршлагатай, 4 хүүхэдтэй төлөвшсөн эр хүн ард түмэнд таалагдах дүр төрх ч мөн л дөө. Хэнтий дээр нь Ерөнхийлөгчийн хамгийн өндөр санал авсан тойрог. Ногоон гэрлээр яаж гишүүн болдгийг яруу тодоор харууллаа. Одоо харин ажиллах цаг.

УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2006 онд Монгол Улсын Их сургууль, Улс төр судлаач, нийгэм судлалын багш

2014 онд Нью-Энгланд их сургууль, Бизнесийн удирдлага Магистр

 Улс төрийн “найруулагч” “Херо” Б.Баатарын дүү Австрали, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ухаалаг сийрэг, толгойтой дэлхийн хэмжээний найруулагч Б.Баатарын дүү учраас л өдий зэрэгтэй яваа нь амжилтынх нь тодорхой хувь гэдэгтэй өөрөө ч маргахгүй биз. Улс төрийн гол тоглолтуудын сценарийг хийдэг Б.Баатар өөрөө ямар УИХ-д суултай биш, дүүгээ өнгөлж, зүлгэж өдий хүрсэн. Эцэст нь бас өнөөгийн уналтынх нь гол учиг болоод буй. Алив зүйл хоёр талтай гэдэг энэ биз.

Л.Оюун-Эрдэнэ “Бэрс” төгссөн, Бэрх тосгоных гэж шоолуулдаг ч боловсролдоо чамгүй анхаарчээ. УИХ-д ч 3 дахь удаагаа сонгогдлоо. Ах дүү хоёр хоёул толгой сайтай, жинтэй залуус гэдгийг зарим талаар хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2008 онд МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч

2008 онд МУБИС, Нийгмийн ухааны сургууль, Боловсрол судлалын магистр

2011 онд МУИС, Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, Улс төр судлаач

2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр.

“М-Ойл”-ын Р.Батбаярын гэргий эх орондоо боловсрол эзэмшсэн

Ардчилсан намыг өнгөтэй өөдтэй болгочих юмсан гэж зорьсоор гарч ирсэн эмэгтэй улстөрч бол Б.Пунсалмаа. “М-Ойл”-ын Р.Батбаярын гэргий тэрбээр нөхрийнхөө итгэлийг өвөрлөн Төрийн ордонд орсон гэдэг нь сонирхолтой өнцөг. Нөхрүүд эхнэрээ төрийн хүн болгох тийм ч дуртай байхгүй л дээ. Тэгэхээр агуу хайр сэтгэл биз ээ.

Ноён Р.Батбаярын хувьд АН-д зүрх сэтгэлтэй, араас нь дэмжиж ирсэн бизнесмэн. Гэргий нь улс төрийн мэдрэмжтэй, боловсролтой бүсгүй болохыг олон талаас нь бид харж буй. Анхны парламентдаа ороод авлаа. Ярьж хэлж байснаа ажил хэрэг болгох үлдлээ.

УИХ-ын гишүүн Бадамдоржийн Пунсалмаа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль

2002 онд МУИС, Эдийн засгийн дээд сургуулийг Банкны эдийн засагч

2008 онд Английн бизнесийн удирдлагийн хөтөлбөр, NCC Бизнесийн удирдлага

 Монгол Улсын гавьяат хуульч, доктор  Ш.Сүхбаатарын хүү Харвардад магистр хийсэн

Нэртэй аавын зүстэй хүү байх тусмаа улс төрд нэлээн шүүсээ шахуулсны эцэст хөл тавих эрх олж авч байх шиг. С.Эрдэнэболд боловсролтой нийгмийн идэвхтэй залуу ч гэсэн туршлагатай нь харьцуулахад харьцангуй хожуу УИХ-д суулаа. Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч ч байсан түүний хувьд хаа очиж аавынхаа нэр сүрээр далайлгаад байдаггүй. Боловсрох тусмаа хүн улам бүр даруу төлөв болдог гэдэг С.Эрдэнэболдын жишээ биз ээ. Магтаалд бялуураагүй боловсролд шунасан сэтгэлтэй зөв залуусаа АН алдаж болохгүй.

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2001 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль

2006 онд МУИС, Хууль Зүйн сургуульд Эрх зүйн бакалавр

2008 онд Индианагийн Их Сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургуульд Хууль зүйн магистр

2016 онд Харвардын Их Сургуулийн Жон Ф. Кеннедигийн нэрэмжит Төрийн Удирдлагын сургуульд магистр

 Батлан хамгаалахын сайд агсан, дэслэгч генерал Ш.Жадамбын хүү эх орондоо боловсрол эзэмшсэн

36 насандаа генерал болж мандсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Жадамба агсны хүү гэдгээрээ Ж.Энхбаяр улс төрийн амьдралд өнгөлөг, зоригтой алхдаг. Бараг түүнийг нэрээр нь дуудахгүй дээ. Говь-Алтайнхан бол “Манай Жадамба генералын хүү” л гэнэ. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж Батлан хамгаалахын сайд хийсэн тэрбээр УИХ-д 2 дах удаагаа сонгогдоод буй. УИХ-д завсарласан он цагууддаа Үндэсний аюулгүй байдлын асуудлаар ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1999 онд МУИС, Хууль зүйн дээд сургууль

2005 онд Маастрихтын Их сургууль, магистр

 

АН-д үргэлж өв хөрөнгөө зориулж ирсэн “Н.Алтанхуяг” авторын эзэн эх орондоо боловсрол эзэмшсэн

“Тэсо” О.Цогтгэрэл Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад мөр зэрэгцэн ажиллаж байсан, жасын нярав шахууны хүн. Ардчилсан намдаа өгдөг татаасдаа бусад нь татагнаж, ялагдахаараа шарваганаж байхад О.Цогтгэрэл үргэлж 100, 100 саяар нь намдаа сүслэн өгч ирснийх бялуугаа сая хүртсэн. Түүний боловсрол ингээд харахад бага зэрэг учир дутагдалтай ч ажлын туршлага, мэдрэмжээрээ УИХ-ын гишүүний ажлыг хийчих байлгүй. Тэрбээр одоо л нэг УИХ-ын гишүүн болж байгаа нь мөрөөдлийн ажил нь гэсэн үг л дээ.

УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль

1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, Эдийн засагч

2008 онд Удирдлагын академи, докторант

Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү эх орондоо боловсрол эзэмшсэн

Баянхонгорынхон “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд нэг их өндөр оноо өгөөгүй ч дүү Д.Цогтбаатарыг нь бол “хайрласан”. Банк санхүүгийн салбарт ажиллаж ирсэн туршлагатай Д.Цогтбаатар ахыгаа бодвол тийм ч хэлэмгий доломгой биш, даруу төлөв хархүү харагддаг. Сайн ахын заяа бас түших байлгүй. Юун төлөө сошиал инфлюнсер билээ. Ах дүү хоёр амьдрал нь адармаатай шүүх цагдаатай орооцолддог ч гандан буурахгүй яваа.

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд Баянхонгор аймаг, 2-р 10 жилийн сургууль

2007 онд СЭЗДС, Санхүүч

 “ГОК”-ын Ч.Ганзоригийн хүү АНУ-д боловсрол эзэмшсэн

Ерөнхий сайдын сунгаанд заалнаас өөрөө өөрийгөө дэвшүүлсэн Г.Тэмүүлэн МАН-ын чадалтай залуу лидерүүдийн нэгээр нэрлэгдэх болсон. Хунтайжуудын фракцид тодорхой орон зай бүхий тэрээр МАН дотроо алалцахад хунтайжуудынхаа талд ордог нь хөрөнгөтэй хүний хүү бардам байдгийн жишээ гэлтэй. Нэг л өдөр санасандаа хүрч сайд болох буй за.

УИХ-д тасралтгүй 3 дараалан сонгогдсон тэрбээр боловсрол мэдлэг нь ч орчин цагийн улстөрчийн стандартыг илэрхийлдэг.

УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд АНУ, American university сургууль, Олон улсын харилцааны бакалавр

2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

 Ардчилсан нийгмийн анхдагч улстөрч, доктор Р.Гончигдоржийн охин ХБНГУ-д боловсрол эзэмшсэн

Р.Гончигдорж 1990-1992 онуудад БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд УИХ-ын дарга,  2012 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон ууган улстөрчдийн нэг. Түүний охин Г.Уянгахишиг анх удаагаа УИХ-д орж ирээд байна. Г.Уянгахишиг АН-д хүчин зүтгээгүй, төрийн албанд огт ажиллаагүй санхүү талын хүн юм билээ. Сайн аавын нөлөө улс төрд түүнийг хөтөлсөн биз ээ. Аавыгаа дуурайсан боловсрол мэдлэгтээ анхаардаг охин ХБНГУ-д хуулиар суралцжээ. Дашрамд дуулгахад Г.Уянгахишгийн даруу төлөв байдал одоогоор олон нийтэд таалагдаж буй.

УИХ-ын гишүүн Гончигдоржийн Уянгахишиг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1994 онд Нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургууль

1998 онд МУИС, Хууль Зүйн сургууль, Эрх зүйч, бакалавр

2002 онд Бонн хотын Их Сургуулийн Хуулийн сургууль, ХБНГУ, Хууль зүйн ухааны магистр, Харьцуулсан эрх зүйн магистр.

Б.Ундрал

Ц.Нямдоржийг, Женког үзэн ядагчдын клуб, Ц.Элбэгдоржийн фэн клубын админ Б.Хурцыг цааш нь ярих уу яах уу?

19 цаг 27 мин

Өв залгамжлагчид ямар боловсролтой УИХ-ын гишүүн болсон бэ?

21 цаг 18 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

22 цаг 6 мин

Засгийн газар: Гурван тэрбум тонн нүүрсний нөөцтэй Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гарлаа.

Уржигдар 14 цаг 14 мин

Ардчилсан намын 9 дэх даргаар хэн тодрох вэ?

Уржигдар 10 цаг 49 мин

Танилц: Эх орондоо докторын зэрэг хамгаалсан гишүүд

Уржигдар 10 цаг 05 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 49 мин

Жилийн төлбөр нь 190 сая төгрөг хүртэлх ханштай хувийн дунд сургуулиудын тэрбумтан эзэд: Хэн нь хэн бэ?

2025-08-26

Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Ж.Баярмаа VS Л.Мөнхбаясгалан

2025-08-26

БНХАУ-РУУ ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ

2025-08-26

Танилц: УИХ-ын хамгийн өндөр боловсролтой буюу гадаадад докторын зэрэг хамгаалсан гишүүд

2025-08-26

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-08-26

Төрийн Соёрхолт Зохиолч Ш. Гүрбазар: Би одоо Херо Баатарын тухай өгүүлсү... “ Монгол тулгатны 100 эрхэм” хүмүүсийн тухай цуврал бүтээлээрээ ярилцлагын төрлийг иргэний нийтлэл болгох жанрыг гаргаж ирсэн телевизийн урлагийн нэрт зүтгэлтэн

2025-08-25

Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик: Түүний тоглолтыг 35000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ!

2025-08-25

Хамгийн боловсрол нимгэн гишүүд

2025-08-25

“АПУ”-гийн Б.Гантиг сүйт бүсгүйтэйгээ нэг гэрт ороод 6 жилийн дараа хуримлалаа

2025-08-22

Лу.Гантөмөрийн охин бүжигчин Т.Саруултөгстэй 7 жилийн дараа хуримлаж сонголтоо бататгав

2025-08-22

АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болж, боловсруулах үйлдвэрийн гацаа арилна

2025-08-22

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2025-08-22

Гэр бүл нь сард 2,3 саяын орлоготой Х.Нямбаатар 2024 онд 998,1 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн!

2025-08-22

“АПУ”-гийн Б.Гантиг сүйт бүсгүйтэйгээ нэг гэрт ороод 6 жилийн дараа хуримлалаа

2025-08-22

Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик: Түүний тоглолтыг 35000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ!

2025-08-25

Жилийн төлбөр нь 190 сая төгрөг хүртэлх ханштай хувийн дунд сургуулиудын тэрбумтан эзэд: Хэн нь хэн бэ?

2025-08-26

Гэр бүл нь сард 2,3 саяын орлоготой Х.Нямбаатар 2024 онд 998,1 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн!

2025-08-22

Лу.Гантөмөрийн охин бүжигчин Т.Саруултөгстэй 7 жилийн дараа хуримлаж сонголтоо бататгав

2025-08-22

Хамгийн боловсрол нимгэн гишүүд

2025-08-25

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2025-08-22

АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болж, боловсруулах үйлдвэрийн гацаа арилна

2025-08-22

Төрийн Соёрхолт Зохиолч Ш. Гүрбазар: Би одоо Херо Баатарын тухай өгүүлсү... “ Монгол тулгатны 100 эрхэм” хүмүүсийн тухай цуврал бүтээлээрээ ярилцлагын төрлийг иргэний нийтлэл болгох жанрыг гаргаж ирсэн телевизийн урлагийн нэрт зүтгэлтэн

2025-08-25

Танилц: УИХ-ын хамгийн өндөр боловсролтой буюу гадаадад докторын зэрэг хамгаалсан гишүүд

2025-08-26

Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Ж.Баярмаа VS Л.Мөнхбаясгалан

2025-08-26

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-08-26

БНХАУ-РУУ ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ

2025-08-26

Ардчилсан намын 9 дэх даргаар хэн тодрох вэ?

Уржигдар 10 цаг 49 мин

Танилц: Эх орондоо докторын зэрэг хамгаалсан гишүүд

Уржигдар 10 цаг 05 мин

Ц.Нямдоржийг, Женког үзэн ядагчдын клуб, Ц.Элбэгдоржийн фэн клубын админ Б.Хурцыг цааш нь ярих уу яах уу?

19 цаг 27 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 49 мин

Өв залгамжлагчид ямар боловсролтой УИХ-ын гишүүн болсон бэ?

21 цаг 18 мин

Засгийн газар: Гурван тэрбум тонн нүүрсний нөөцтэй Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гарлаа.

Уржигдар 14 цаг 14 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

22 цаг 6 мин

Сурталчилгаа