Ц.Нямдоржийг, Женког үзэн ядагчдын клуб, Ц.Элбэгдоржийн фэн клубын админ Б.Хурцыг цааш нь ярих уу яах уу?

Ц.Нямдоржийг, Женког үзэн ядагчдын клуб, Ц.Элбэгдоржийн фэн клубын админ Б.Хурцыг цааш нь ярих уу яах уу?

Ер нь бид ч хэн нэгэнд болон тэд нарт дургүй байдаг. Гэхдээ Б.Хурц шиг баримттайгаар дургүй байж чаддаггүйд бидний дургүйн хүч сул, сулавтар байгаа хэрэг. Хэрэв баримтгүйгээр хэн нэгнийг муулбал хов жив, баримттай муулбал тагнуулын мэргэжлийн байдал гэж ойлгож болох нь. Яаж хүнийг баримттайгаар муулдаг гэдгийг яруу тодоор үзүүлж буй хүн бол хошууч генерал Б.Хурц. Тэр хэзээ хэлэхээ мэднэ, юу ярихаа мэднэ, юу ярихгүйгээ мэднэ. “Цааш нь ярих уу яах уу?” гэдэг гуравхан үгтэй өгүүлбэрээр 4 үсэгтэй нэр бүхий энэ хүн олон хүний үнхэлцгийг хагартал айлгаж ирсэн.

Бид хэзээнээс чекистүүдтэй байсаар ирсэн. Тэд нь баримтын төвшинд бусдыг үзэн яддаггүй байсан уу эсвэл баримтаа хэрэглэж зэвсгийн эрдмээ гайхуулдаггүй байсан уу бүү мэд, ямартай ч Б.Хурц шиг хурц хүн өнгөрсөн түүхэнд байгаагүй гэвэл хэтрүүлсэн болохгүй.

Ер нь ч чекистүүд өөрсдөө ил гардаггүй үл мэдэгдэх хүмүүс байлаа. Б.Нямтайширынхан 3 үеэрээ тагнуулч гэдгийг бид саяхан л мэдсэн. Бод доо, захын хороо руу ороод Засаг даргынх нь боловсролыг харахад Тагнуулын сургууль төгссөн байх нь бий. Ирээдүйн офицерууд Цагдаагийн академи төгсөөд хөдөө томилогддог. Ингэхдээ тагнуул төгссөн үе тэнгийн нөхөртэйгөө нэг байранд ордог. Хамтдаа амьдарна. Тагнуул гэдэг тийм ч хол биш бидний ойрхон байдаг гэсэн санаа.  Угаас ойроос л тагнана. Олны танил хүнтэй суусан гадаад хүргэн бэрүүдийг бид тагнуул гэж ойлгодог. Хайр сэтгэлээрээ Монголд амьдраад байна гэхээр итгэж өгдөггүй л юм. Тагнуулууд хаа сайгүй буй. Бас тэдний тагнах мэргэжлийн ажил сэдэв сэдвээр задарна.

Б.Хурцын тагнуул болсон замнал

Б.Хурц гэх хүн бол улс төрийн нөлөөтэй тэр талын ажил хийдэг тагнуул байсан хүн гэж энгийнээр ойлгож болно. Төрийн эргэлтийн ч юм уу, улс төрийн эргэлтийн цэг бүр дээр тэр хаанаас ч юм гарч ирчихсэн явж байдаг нь аль 2000 оноос ил болсон, эхэлсэн явдал. Яагаад 2000 оноос гэхээр Б.Хурц 2000 онд ОХУ-ын Тагнуулын академи дүүргэсэн байдаг. Мэдээж тагнуулаар төгссөн юм чинь тагнана.

Түүний амьдрал ЗХУ-тай салшгүй холбоотой. Орос 23 төгссөн тэрээр ЗХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургуулийг тус тус төгсөөд Тагнуулын академид элсэн оржээ. Барилгачнаас тагнуулч болтлоо явна гэдэг хувь тавилан гэлтэй.

Б.Хурц, Ц.Элбэгдорж нарын учрал

Б.Хурцыг 1990 онд 23-р сургуулийг төгсөж байхад ирээдүйн том ах Ц.Элбэгдорж 1988 онд Львовт ЦУТДСургуулийг төгсөж байж. Адилхан орос школтой хүмүүс бие биедээ талтай байлгүй л. Тэдний зам нийлсэн нь 2012 онд АН олонх болох үед Б.Хурц ТЕГ-ын даргаар томилогдоход ил болсон. Тэрээр 2005-2006 онд ТЕГ-т хэлтэс, газрын орлогч, газрын дарга хийж яваал 2009-2011 онд буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга болов. Үүнээс өмнө Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн дарга, харин Б.Хурц Ажлын албаных нь дарга хийж байсан.

Ц.Элбэгдорж 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. 2003 онд буюу Эбиг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Дамирангийн Энхбат гэх хүнийг С.Зоригийн хэргийн сэжигтнээр татан, Франц Улсаас хулгайлж авчирсан дуулиант хэрэг гарсан нь санамсаргүй хэрэг биш. С.Зориг агсны хэргээс дутахааргүй ээдрээтэй энэ хэргийн толгойлогч, гол дүр нь Б.Хурц агаад хожмоо чухам энэ асуудлаараа багагүй “зовлон” туулсан билээ.

Хэрэг явдлыг нэхэн сануулбал Б.Хурцыг 2010 онд Их Британийн Хитроу нисэх онгоцны буудлаас тусгай албаныхан баривчлав. Баривчилсан шалтгаан нь 2003 онд С.Зоригийн хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд буруутай гэж үзсэн. Улмаар Английн шүүх түүнийг буруутай гэж үзэн БНГУ-руу шилжүүлсэн. Германд хоригдож байгаад баривчлагдсанаасаа 1 жилийн дараа буюу 2011 оны намар эх орондоо ирсэн. Сонирхолтой нь АНУ-д айлчлал хийгээд буцаж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт эх орондоо газардсан байдаг. Үүнийг санамсаргүй явдал биш гэхэд хувь тавилан байж болох уу гэж сэрдэхэд ч хүргэдэг.

Түүнийг ГХЯ-ны дэд сайд Б.Болор, тухайн үеийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар “Чингис хаан” онгоцны буудалд тосож байлаа. Ял зэмтэй хүнийг яг л гадаад орны төрийн тэргүүн шиг угтан авлаа хэмээн тухайн үед зарим хэвлэлүүд эгдүүцэж байв. Ирмэгцээ даргынхаа даалгавраар шуудхан ажилдаа орсон тэрээр хожим ахин С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор баривчлагдав.

Тодруулбал, 2020 онд Б.Хурц тэргүүтэй зургаан хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт 2, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ. Тэд давж заалдсанаар 2021 онд Дээд шүүх Б.Хурцын ялыг 1,6 жил болгон бууруулсан. Эцэст нь 2021 оны 6-р сард Ерөнхийлөгч Х.Баттулгын уучлалаар хугацаанаасаа өмнө суллагдсан түүхтэй. Уг уучлал Х.Баттулгын сүүлчийн зарлиг байсан нь сонирхолтой. 

Б.Хурц “Би ТЕГ, АТГ, Аюулгүй байдлын зөвлөлд бүгдэд нь тангараг өргөж, нууцын баталгаа өгсөн хүн. Монгол Улсад тангараг өргөснийхөө төлөө би гурван улсын шоронд дамжсан. Англи, Герман, Монголын шоронд орсон” гэж ярьж байв.

Тэр хэсэг нам жим байж байгаад гарч ирдэг “хоббитой”. Ерөөс Б.Хурц гэдэг хүн баривчлагдаж, яллагдах хийгээд come back хийж, мандан бадрах мөчлөгөөс Монголын улс төрийн өнгийг тольдож болохоор байдаг. Төр эргэхэд нэг бол Б.Хурц баривчлагдана, эсвэл мандан бадарна. Энэ удаагийн түүний эргэн ирэлт Л.Оюун-Эрдэнэ ба Женкогийн диктатур нуран унаж буй мөчлөгтэй огтлолцож байна. Ер нь ч Л.Оюун-Эрдэнэ “унасанаар” шувуу болж одсон Эби тэргүүтэй, Ч.Сайханбилэг, Х.Удаанжаргал нарын толгой наашаа эргэсэн гэх яриа ч ордны тамхины цэгээр эргэлдэж эхэлсэн. Товчхондоо Б.Хурцыг Монголын улс төрийн барометр гэж болно.

Ингэхэд түүний эргэн ирэлт 7-гийн тоотой өдөр таардаг “гэжуга”.

2024 оны тавдугаар сарын 7-нд “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд ярилцлага өгсөн бол 2025 оны наймдугаар сарын 7-нд news.mn д ярилцлага өгсөн. Түүний хоёр ярилцлагаас тус бүр онцлох 7, 7 ишлэлийг та бүхэнд хүргэе.

Б.Хурц 2024.05.07. “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд өгсөн ярилцлагаас:

  1. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга Д.Цогтбаатар, Д.Энхбат гэдэг хоёр алиалагч. Д.Энхбат намайг гүтгээд 2 сая төгрөгөөр торгуулсан.
  2. Медиа буюу тархи угаалтын салбарт сүүлийн 10 жил ноёлж байгаа хүн бол Х.Баттулга. Энэ 10 жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарсан. Үүнд Х.Баттулга нөлөөлсөн. Бүх зохиолын ард Х.Баттулга бий.
  3. Манай АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч намынхаа фракциудыг нэгдье, нийлье гэж нэг ч удаа хэлээгүй. Х.Баттулга бол далд “юм”-ны босс. Мань эрд таалагдаагүй хүн бүр хужаа болдог.
  4. Дамирангийн Энхбатыг Европоос авчрах тухайн үед би Тагнуулын байгууллагад дэслэгч цолтой байсан. Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Би даалгавар биелүүлдэг л хүн байсан. Баривчлаад л аваад ирсэн. Дарга нартайгаа явсан. Д.Энхбат олон жил элэгний церрозтой явсан. Суллагдаад дөрвөн сарын дараа нас барсан гэж би ойлгосон.
  5. “Ард” Батсүхийг Ц.Нямдорж С.Зоригийн хэргээр АНУ-аас баривчлаад, Төв аймгийн мөрдөн аваачиж сүрьеэтэй хүмүүстэй хамт хорьж зовоосон. Тэгээд дипломын хэргээр ял өгч байгаа байхгүй юу. Тэгээд нас барсан. Болсон явдал. Бид хоёр чинь найз байсан. Надад хорих ангиас сүрьеэ авсан гэж хэлсэн.
  6. Мань мэт нь биш хуулийн сайдаар 5 удаа ажилласан хүн хонгил угсардаг байхгүй юу. Генерал Баатарт Ц.Нямдорж нууц задалсан гэж ял өгсөн.
  7. Х.Баттулгатай хундага тулгаж, согттлоо ууж байсан. Миний талаарх бүх зохиолын ард Дон Корлеоне л байна. Хууяа гээд хүмүүсийг гүтгээд байгаа нь "Нирун"-ы Батсайхан.

2025.08-07. news.mn сайтад өгсөн ярилцлагын онцлох 7 ишлэл

1. 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын хамгийн том хандивлагч “MCS” байсан нь олон нийтэд ил боллоо. Тэгэхээр хамгийн том хандивлагчдынхаа нэгийг Л.Оюун-Эрдэнэ шонд аваачиж дүүжлэх үү. Энэ бол жүжиг!

2. 2020 оноос хойш АН дараалсан 5 сонгуульд өвдөг шороодлоо. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд АН Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлсэн. Тэр цагаас хойш АН жонхуурсан. Байж болох хамгийн хогийн цэг дээрээ очсон. Х.Баттулгын эхний урвалт МАН-ын Засгийн газрыг хамгаалж, Ж.Батзандан, Лу.Болд, Д.Мурат нарыг МАН-д зарсан. 2020 оны сонгуульд С.Эрдэнийн эсрэг ажиллаж, үр дагаварт нь АН парламентад 11-хэн суудал авсан.

3. УЕП, ТЕГ, ЦЕГ-аас бүрдсэн ажлын хэсгийн ажилтнууд хараат бусаар мөрдөн шалгалт явуулж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүд бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар мөн болохыг тогтоосон. Гурван шатны шүүх улсын яллагдагчийн гаргасан баримт, нотолгоонд дээр үндэслэж, тэдэнд ял оноосон.

4. Товчхондоо, 2024 оны сонгуулиар МАН-ынхан өөрсдийнхөө үйлдсэн нүүрсний хулгай, ковидын үеийн төсөв, төмөр замын хулгай, ногоон автобусны луйвар гэх хэргүүдээ С.Зоригийн хэргээр хааж, 18 телевизээр байж боломгүй бохир нэвтрүүлэг цацсан нь Ардын намын хамгийн зоригтой, ичгүүр сонжуургүй дайралт болсон

5.  Ц.Амгаланбаатарын шоронгоос явуулсан мессежийг олон нийтэд задалсан хэрнээ, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хариу бичсэн мессежийг яагаад нуув. Ц.Нямдоржоос та нар очоод энэ бүгдийг асуух хэрэгтэй шүү дээ. Харин Цэндийн Нямдоржийн хувьд үнэнд гүйцэгдэж яваа.

6. Би эрүүдэн шүүсэн гэж буруутгагдсан юм биш. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөн дээр гарын үсэг зурсан, баталсан гэж надад ял тулгасан. Яг ийм асуудлаар ял оноовол Ц.Нямдорж надаас 10-20 дахин илүү ял авна.

7. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, хуурай дүү С.Анхбаяр нар хамтраад 43 сая ам.долларын химийн бодисыг жил болгон шахдаг байсныг би таслан зогсоосон юм. Үүнээс гадна "Эрдэнэт" үйлдвэрт өөр бусад шахаа хийж байсныг хүү Н.Анхбаяр нь андуураад ам алдчихсан ярилцлага ч байгаа.

Зуудаг ноход бие биенийгээ зуусан уу?


Б.Хурцын ярилцлагад хүндтэй байр суурь эзэлж дурьдагдаж байгаа хүмүүс нь энэ олон улстөрчид дундаас Ц.Нямдорж, Х.Баттулга нар байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Ц.Нямдорж МАН-ын зуудаг нохой хочит хууль зүйн салбарын том ах. Х.Баттулга загалмайлсан эцэг алдраас жилийн дотор Б.Хурцын хувьд жонхуу зуурагч болж доошилсныг та бүхэн харж байна. Ц.Нямдоржид угаас дургүй хүмүүс гэхээс дуртай хүмүүсийг тоолбол тоо нь амархан гарна. Тоолж баршгүй дургүй хүмүүс бий. Энэ хоёрын учрал “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлж авах асуудлаас эхлэлтэй. Үүнд хамгийн их эгдүүцсэн хүмүүсийн нэг нь Ц.Элбэгдорж. Тэрээр “зуудаг нохой” хочит Ц.Нямдоржийн эсрэг түүнээс хуулийн мэдлэгийн араа шүд, амбиц, хэл амаараа дутахгүй Б.Хурцыг тавьснаар тэдний насан туршийн “хайр сэтгэл” эхэлсэн юмдаг уу даа.

Ц.Нямдорж Увс аймгийнх. 1981 онд ЗХУ-ын Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, УИХ-ын гишүүнээр 28 жил (7 удаа сонгогдсон) сонгогдон ажилласан. Жинхэнэ тамга хөзөр. Улс төрийн иртэй үедээ цаст уулын цагаан арслан Б.Хурцтай тулалдах болсон. Ц.Нямдоржийн өөдөөс босох аавын хүүг олоход хэцүү байсан цаг. Тэд одоо ч бие бие рүүгээ “хайрын захидал” шидсээр яваа. Он цаг улиран одоо аль, аль нь тагнуулдаа ч, улс төрдөө ч байхгүйгээс гадна дээр нь байсан “ах нар” улс төрөөс буугаад байна.

Жич: С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон оройдоо багтаж ТЕГ-ын даргаар Р.Болдыг томилж байв. Тухайн үед Тагнуулын байгууллагаа өөртөө авч чадаагүй Ерөнхий сайд хүчгүй байдаг нь бичигдээгүй хууль. Бодит жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газар гэлцэж байв. Харин эсрэг жишээ нь С.Баярын Засгийн газар гэх нь бий. Хожим С.Баяр шүүх хурлаар ороход Б.Хурц мөн л гарч ирж байсан. Энэ хүнийг нөлөө бүхий эрхмүүдийн шүүх хуралд оролцохоор ирэхэд харсаар дасах маягтай. Харин Ц.Элбэгдоржийг Б.Хурцын дуулиант ярилцлагын араас зугуухан гулссаар магтуулж сэдвийн сетэд гарч ирж байгааг анзаарахгүй байх аргагүй. Сая гэхэд л Б.Хурцын ярилцлагын маргааш гарч ирж байх жишээний. Нэмж хэлэхэд news.mn сайт Эбигийнх гэдгийг мартаж болохгүй.

Харин тэр эргэж ирэхдээ урьдын адил илүү хүчтэй, илүү олуулаа ирэх үү гэдэг одоогоор оньсого мэт байна. Ер нь Б.Хурц шиг нэг жанжинтай байхад уулыг нурааж, усыг эргүүлэх нь ээ дээ. Б.Хурц түүний хүн хэрвээ мөн нь баттай бол Ц.Элбэгдоржид энхрий хайрт намын нөхөд нь ч, бараг эхнэр нь ч өгч чадахааргүй хайр сэтгэл, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг зориулжээ. Мөнхийн холбоотнууд гэдгийг олон факт баталдаг. Эрчүүдийн агуу нөхөрлөлийн “символ” юм уу даа.

Б.Хурцын гэргий Ү.Сарнайгийн романс болон тэрбумтнуудын хөрөнгийн эх үүсвэр

2011 оны есдүгээр сард ТЕГ-ын дарга асан, АТГ-т ч удирдах албан хашиж явсан Б.Хурц шүүхээс 1,6 жилийн хорих ял сонсоод суллагдсан юм. Тагнуулч Б.Хурцын эхнэр Ү.Сарнай нөхрийнхөө төлөө тэмцэж, ил захидал бичин, олны танил болсон. Ер нь олон нийт зүс таних ч төдийлөн ил гараад хэвлэлийн хуудаснаа залраад байдаггүй тэрбумтан даргын гэргий байлаа. СарнайХ салоны захирал хатагтай ханьдаа 4 хүүхэд төрүүлж өгсөн. Том хүү Х.Тайван нь 2012 онд УИХ-ын гишүүн асан М.Элдэв-Очирын хүргэн болсон. Сонирхуулахад хүү Х.Тайван нь Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн байхад нь нам цохиж явсан хатуу самар.

Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн өөрийн орлого нь 36 сая 202 мянга, гэр бүлийн гишүүдийн орлого 17 сая 903 мянга хэмээн мэдүүлсэн байдаг. Эднийх үл хөдлөх болон үнэт эдлэлийн хур хөрөнгөтэй айл. Тэрбээр гурван орон сууц, үйлдвэр үйлчилгээний хоёр үл хөдлөх хөрөнгөтэйАвто зогсоол, авто гражийн тоог оруулан нийт үнэлгээ нь 5 тэрбум 554 сая 197 мянга, 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлсэн нь олны нүд чихийг сортойлгож байв. Эцэст нь энэ их хөрөнгийн эх үүсвэр нь бизнес биш ч инжтэй бүсгүйтэй гэрлэснийх болж таарсан.

Ү.Сарнай нь Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач охин. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр музейн үнэт эдлэлүүд ач охин Ү.Сарнайд өвлөгдөн ирсэн нь тэдний хөрөнгийн үндэс байсан гэдэг. Гэр музейд эртний эдлэлийн бурхан, Ардын зураачийн сууж байсан сандал ширээ, ор зэрэг нь байдаг байна. Энэхүү гэр музейн үнэт эдлэлүүдээ Б.Хурц 53.5 тэрбум төгрөгөөр үнэлж л дээ.

Б.Хурц тэр завгүй гадаад дотоодгүй хийдэг тагнуулын ажлынхаа хажуугаар 1999 оноос бизнес эрхэлж эхэлсэн юм билээ. Тэрбээр “Сарнайх” ХХК, “Гранд степп” ХХК, “Грийн вижитал” ХХК, “Пекасо” ХХК-иудын голлох хувийг эзэмшдэг. 

Түүнчлэн барилгын компанитай. Төрийн ордны хойд талын Хүрээ төв, Зайсан цогцолбор, “Сарнайх” салоны барилгыг барьсан. 2013 онд “Грийн Вижитал” ХХК-ийг бусадтай хамтран байгуулсан. Усан тариалалт буюу гидропоник технологиор хүнсний нарийн ногоо тариалах хүлэмж, үйлдвэрээ 2013 оны 11 сард байгуулсан байна. Хүнсний олон төрлийн нарийн ногоо тариалдаг тус компанийн 49 хувийг Б.Хурц эзэмшдэг.

Бас нэг сонирхолтой өнцөг нь “Грийн вижитал” ХХК нь нь Оюутолгой, Тавантолгой болон томоохон дээд зэрэглэлийн ресторан, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Номадсын сүлжээ ресторануудын Номадс Хоспиталити ХХК нь тус компанийг хамтран байгуулсан гэх албан бус мэдээлэл бий. “Грийн Вижитал” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, 22-ын товчоонд байрладаг юм билээ.

Б.Хурц ноёнтны талаар цухас өгүүлэхэд ийм байна. Түүний талаар боть ном болохоор их материал нийтлэл он цаг өнгөрөх тусам зузаарч буй. Хар яриагаар бол “мөлжүүртэй” хүн гэсэн үг. Түүний түүх дуусах бүү хэл эхэлж байж ч мэднэ. Учир нь төр эргэлээ. Эбигийн тал өндийж эхэллээ. Нэмээд MCS улс төрд ил цагаан хуруу дүрэх боллоо. Гэснээс Б.Хурцынх MCS-ийн эзэмшил Шангрила резиденсэд амьдардаг нь бас нэг сонирхолтой өнцөг. Товчхондоо улс төр халах эсэхийг “Хурцын тасаг” шийднэ.

Б.Ундрал

Ц.Нямдоржийг, Женког үзэн ядагчдын клуб, Ц.Элбэгдоржийн фэн клубын админ Б.Хурцыг цааш нь ярих уу яах уу?

19 цаг 22 мин

Өв залгамжлагчид ямар боловсролтой УИХ-ын гишүүн болсон бэ?

21 цаг 13 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

22 цаг 1 мин

Засгийн газар: Гурван тэрбум тонн нүүрсний нөөцтэй Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гарлаа.

Уржигдар 14 цаг 14 мин

Ардчилсан намын 9 дэх даргаар хэн тодрох вэ?

Уржигдар 10 цаг 49 мин

Танилц: Эх орондоо докторын зэрэг хамгаалсан гишүүд

Уржигдар 10 цаг 05 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 49 мин

Жилийн төлбөр нь 190 сая төгрөг хүртэлх ханштай хувийн дунд сургуулиудын тэрбумтан эзэд: Хэн нь хэн бэ?

2025-08-26

Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Ж.Баярмаа VS Л.Мөнхбаясгалан

2025-08-26

БНХАУ-РУУ ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ

2025-08-26

Танилц: УИХ-ын хамгийн өндөр боловсролтой буюу гадаадад докторын зэрэг хамгаалсан гишүүд

2025-08-26

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-08-26

Төрийн Соёрхолт Зохиолч Ш. Гүрбазар: Би одоо Херо Баатарын тухай өгүүлсү... “ Монгол тулгатны 100 эрхэм” хүмүүсийн тухай цуврал бүтээлээрээ ярилцлагын төрлийг иргэний нийтлэл болгох жанрыг гаргаж ирсэн телевизийн урлагийн нэрт зүтгэлтэн

2025-08-25

Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик: Түүний тоглолтыг 35000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ!

2025-08-25

Хамгийн боловсрол нимгэн гишүүд

2025-08-25

“АПУ”-гийн Б.Гантиг сүйт бүсгүйтэйгээ нэг гэрт ороод 6 жилийн дараа хуримлалаа

2025-08-22

Лу.Гантөмөрийн охин бүжигчин Т.Саруултөгстэй 7 жилийн дараа хуримлаж сонголтоо бататгав

2025-08-22

АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болж, боловсруулах үйлдвэрийн гацаа арилна

2025-08-22

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2025-08-22

Гэр бүл нь сард 2,3 саяын орлоготой Х.Нямбаатар 2024 онд 998,1 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн!

2025-08-22

“АПУ”-гийн Б.Гантиг сүйт бүсгүйтэйгээ нэг гэрт ороод 6 жилийн дараа хуримлалаа

2025-08-22

Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик: Түүний тоглолтыг 35000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ!

2025-08-25

Жилийн төлбөр нь 190 сая төгрөг хүртэлх ханштай хувийн дунд сургуулиудын тэрбумтан эзэд: Хэн нь хэн бэ?

2025-08-26

Гэр бүл нь сард 2,3 саяын орлоготой Х.Нямбаатар 2024 онд 998,1 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн!

2025-08-22

Лу.Гантөмөрийн охин бүжигчин Т.Саруултөгстэй 7 жилийн дараа хуримлаж сонголтоо бататгав

2025-08-22

Хамгийн боловсрол нимгэн гишүүд

2025-08-25

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2025-08-22

АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болж, боловсруулах үйлдвэрийн гацаа арилна

2025-08-22

Төрийн Соёрхолт Зохиолч Ш. Гүрбазар: Би одоо Херо Баатарын тухай өгүүлсү... “ Монгол тулгатны 100 эрхэм” хүмүүсийн тухай цуврал бүтээлээрээ ярилцлагын төрлийг иргэний нийтлэл болгох жанрыг гаргаж ирсэн телевизийн урлагийн нэрт зүтгэлтэн

2025-08-25

Танилц: УИХ-ын хамгийн өндөр боловсролтой буюу гадаадад докторын зэрэг хамгаалсан гишүүд

2025-08-26

Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Ж.Баярмаа VS Л.Мөнхбаясгалан

2025-08-26

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-08-26

БНХАУ-РУУ ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ

2025-08-26

Ардчилсан намын 9 дэх даргаар хэн тодрох вэ?

Уржигдар 10 цаг 49 мин

Танилц: Эх орондоо докторын зэрэг хамгаалсан гишүүд

Уржигдар 10 цаг 05 мин

Ц.Нямдоржийг, Женког үзэн ядагчдын клуб, Ц.Элбэгдоржийн фэн клубын админ Б.Хурцыг цааш нь ярих уу яах уу?

19 цаг 22 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 49 мин

Өв залгамжлагчид ямар боловсролтой УИХ-ын гишүүн болсон бэ?

21 цаг 13 мин

Засгийн газар: Гурван тэрбум тонн нүүрсний нөөцтэй Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гарлаа.

Уржигдар 14 цаг 14 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

22 цаг 1 мин

Сурталчилгаа