МАН-ын хагарал: 70-аад оныхон намаа авч, 80-аад оныхон генсекээ авснаар дуусах уу?

МАН-ын хагарал: 70-аад оныхон намаа авч, 80-аад оныхон генсекээ авснаар дуусах уу?

АН-аас илүү ах намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал дараагийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн бэ гэдэгтэй дүйцэхүйц хэмжээний чухал асуулт. Учир нь нүүрэн дээрээ нэг нам ч нэдэр дээрээ 70-аад оныхон ба 80-аад оныхноороо голын хоёр талд гарч, ил цагаан эрх мэдлээ булаацалдах болсноос гадна МАН-ын дараагийн дарга хэн байхаас бүхэлдээ улс орны хувь заяа шалтгаалах юм. Сүүлийн 30 жилд шинэ залуу үе нь нас биед хүрмэгцээ ах нараа сандал суудлаас нь авч хаях замаар үе хоорондын шилжилт, эрх мэдлийн шилжилтээ хийж ирсэн МАН энэ удаад дүрмээ гажиж буй. Гол асуудал 70-аад оны ах нар 80-аад оны дүү нартаа тийм ч амар зайгаа тавьж өгөхгүйгээр барахгүй эсрэгээрээ ах нь дүүгээ тонгороод унагачихсан нь тус намын дотоод хагарал, талцал хуваагдлыг улам дэвэргэж орхиод байна.      

70-аад оныхны толгойлогч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч.

Тэртээ 2021 онд таавчигтай огцролт хийж, сайн дүү Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудлаа өгч байхдаа өнөөдрийн улс төрийн зургаа цээжиндээ зурсан том ахын өнөөдрийн улс төрийг гүйцэх хүн лав л Монголд алга. Тухайн үедээ хааны сэнтийд тухалсан байсан түүнийг хоёр дүү /ЛО, АБ / нь ах та амар, бид ажлыг чинь хийе хэмээн вакуумжуулахдаа 80-аад оныхон хоолондоо орж, 70-аад оны ах нараа улс төрөөс явуулах бэлтгэл ажлаа хангаж байсан гэдэг яриа улс төрийн хүрээнд яригддаг. Угаас ах нам үе хоорондын ийм зодоондоо Н.Энхбаярын үеэс гаршсан төдийгүй 2012 онд урт шар дээлтэй хүнийг албадан баривчилсан явдал 2019 онд М.Энхболдоор буухиалсан гашуун огцролтын гол автор нь У.Хүрэлсүх байсныг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг л өдөр оймстой баривчилгаа шиг хувь заяа өөрийг нь отно гэдгийг гэнэт ухаарсан том ах таавчигтай огцролт хийсэн нь улс төрийн рингэн дэх түүний уран нүүдлүүдийн нэг байсан гэж болно. Тэр цагаас хойш намын бүхий л шатанд хуруу, хумсаа шигтгэж, эрх мэдлээ батжуулсаныг өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнийг авч хаяхад намынхан нь харсан гэдэг. Ийн өнөөдрийн байдлаар манай улсын хамгийн хүчирхэг улс төрчөөр нэрлэгдэж буй тэрээр 2027 онд Ерөнхийлөгчийн суудлаа өгнө. Тэр үед хаачих вэ, буцаад намаа авах уу эсвэл гэдэг зургаа өнөөдөр зурж суугаа болов уу. Баруун гар Г.Занданшатарыгаа Ерөнхий сайд болгочихсон. Барьцаа ахиулаад намаа аваад өгчихнө. Зүүн гар Я.Содбаатарыгаа намын генсекээр тавьчихсан. Тэнд ч хадчих бодолтой. Гэвч тэд бүгд 70-аад оныхон. МАН-ын бичигдээгүй дотоод дүрмээр дараагийн ээлж хоолондоо орох ёстой.

Экс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ.

Хэрвээ тэрээр ахын сайн дүү хэвээр байсан бол, хэрвээ хээрийн боохой Женко Х.Баттулгатай нийлээгүй бол өнөөдөр ч Ерөнхий сайдынхаа суудалд данхайж байх байв. Харамсалтай нь тэрээр хайр даахгүй хамар дор нь Х.Нямбаатартай хэлхэлдэж, вант улсаа эмхэжл, хэтрээд Женко болон АН-ынханд хэт налсан. Эцэст нь горыг нь амсаж цүнхтэй огцролт хийсэн. Гэвч түүнд Х.Нямбаатар, Нийслэлийн нам 2 бий. Нийслэлийн МАН гэдэг ах намын тал нь гэсэн үг. Мөн тэр 80-аад оных. Тиймээс хэдийгээр шүдгүй арслан болсон ч гэлээ тийм ч амар буугаад өгчихгүй, эцсээ хүртэл үзэлцэнэ. Энэ байр сууриа ч ил цагаан илэрхийлж буй. Тэрээр намын даргаа өгье, гэхдээ зөрүүлээд генсекээ авъя гэдэг нөхцөл тавьж байгаа гэнэ лээ. Эрх мэдлийн хуваарилалтын тухайд зөв, шударга шаардлага мөн ч гэлээ хэн хүчтэй нь засагладаг улс төрийн хуулиар түүний энэ нөхцөлийг Том ах ямраар хүлээж авах бол, түүнлчэн гуравдагч этгээд Д.Амарбаясгалан хэний талд хүчээ өргөхөөс их зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл яг өнөөдрийн байдлаар тамга хөзөр Д.Амарбаясгалангийн гарт байна гэж уншиж болно.

УИХ-ын дарга, МАН-ын гал тогоог хамгийн олон жил барьж, анхан шатан дахь байр сууриа бат гүнзгий тавьсан Д.Амарбаясгалан.

Үеэ бодвол Л.Оюун-Эрдэнэтэй нэгдчихмээр, алдах зүйлээ бодвол өнөөдөр хамгийн том эрх мэдлийг атгаж суугаа Том ахдаа налсхийчихмээр хайчинд яваа эр.

Түүний олон жил “шунаж” яваа зүйл бол Нийслэлийн нам. Үүний төлөө чөтгөртэй ханьсахад бэлэн яваа болов уу.

Л.Оюун-Эрдэнийн засаг унахад гаднаа төвийг сахиж, дотроо галыг өрдөлцөж суусан АБ анхны зургаар Ерөнхий сайдад яригдаж байсан гэх яриа бий. 

ЛО,АБ хоёрын дахин хамтрал ба Архангайн цугларалт.

Ах нараа буцаасан тэд үзэл бодол нэгдсэн ч эрх ашиг салаа замын уулзварт хүргэж өөр өөрийн замаар улс төрөө хийсэн ч хэн хэн нь төдийлэн амжилт ололгүй хүч нь тарамдасныг ах нар нь овжин ашиглаж улс төрдөө эргэн ирцгээсэн. Тиймээс тэд дахин үзэл бодол гэхээсээ илүү ашиг сонирхол дээрээ нэгдэж нэг үзье гэсэн байж болно. Тэд анхны уулзалтаа энэ сарын эхээр Архангай аймагт зохион байгуулсан бөгөөд дээрх уулзалтад УИХ-д шинээр бүрэлдээд байгаа “нийслэлийн фракц” очсон талаар жиг жуг хийсэж яваа. Мөн уг уулзалтад хуучин Хотын фракцийн төлөөлөл Ж.Бат-Эрдэнэ байсан гэдгийг ойрын эх сурвалж хэлсэн. Тэгэхээр шинэ хуучин хотын фракц нэгдсэн төдийгүй ЛО бүлэг гэгдэх жагсаалтын нөхөд ч хүч нэмсэн байна. Үүнээс харахад МАН-ын бага хурлыг атган суугаа АБ УИХ дахь бүлгээ таллан хуваасан ЛО үүн дээр хуучин хотын фракц, Нямбаа нэмэгдээд ирвэл нөхцөл байдал ах нарын хувьд эвгүйдэж мэдэхээр дүр зураг тодорч байгаа юм.

Гэхдээ хамгийн чухал нь энд шинэ генсэк Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан гурвын хэн нь илүү стратеги зурж чадах вэ гэдгийг шандас шалгасан ширүүхэн тулаан болно. Нэг үгээр хэлбэл урьд ургасан чихнээс сүүлд ургасан эвэр илүү гэдгийн үлгэр давтагдах уу эсвэл илүү оймс элээсэн нь давах уу гэдгийг ирэх өдрүүдийн улс төр харуулна.

 

Х.Бат

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

14 цаг 13 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 27 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 44 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 27 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа