Л.Оюун-Эрдэнийн 30-ийн бүлэглэл хэр амь бөхтэй оршин тогтнох вэ?

Л.Оюун-Эрдэнийн 30-ийн бүлэглэл хэр амь бөхтэй оршин тогтнох вэ?

Сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан хүн бол яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр сайн ахынхаа хүчээр нам төрийг хослон барьж байхдаа өөрийн бүлэг фракцийг ч бий болгож чадсан. Энэ нь улс төрч тэр дундаа манлайлагч хүний хувьд зайлшгүй хийх ажил. Гэхдээ түүний бүрдүүлсэн бүлэглэл хэр амь бөхтэй байж чадах эсэх нь харин эргэлзээтэй асуудал.

Ингээд ЛО бүлэглэлд хэн хэн багтаж байгааг танилцуулъя.  

Шашин төрийг хослон баригч гэдэг шиг нам төрийг хослон баригч ЛО-г буусны дараа №1-ийн хүсэлтээр экс спикер Г.Занданшатар Ерөнхий сайдын суудалд заларсан. Харин энэ үйлдэл мэдээж МАН-ын залуусын төлөөлөл тэр дундаа 80-аад оныханд талагдаагүй тул хамгийн түрүүнд ЛО-ийн нэлээн сайн “дарж” нууцалж байж парламентын босго алхуулсан нөхөд ил гарсан гэхэд болно. Хууль тогтоогч болгосны хариуг толгойлогчдоо  барьж шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатар, шинэ засгийг дориун хөөрхөн бойкотолсон.

Үүнд:

  • Э.Болормаа
  • Х.Булгантуяа
  • Ч.Номин
  • О.Номинчимэг
  • Ж.Алдаржавхлан
  • Н.Алтаншагай
  • Ч.Анар
  • А.Ариунзаяа
  • Х.Баасанжаргал,
  • О.Батнайрамдал
  • Б.Бат-Эрдэнэ
  • Б.Баярбаатар
  • Ж.Галбадрах
  • Д.Ганмаа
  • М.Ганхүлэг
  • Х.Жангабыл
  • П.Зулпхар
  • Г.Лувсанжамц
  • М.Мандхай
  • Д.Рэгдэл
  • П.Сайнзориг
  • О.Саранчулуун
  • Л.Соронзонболд
  • Г.Тэмүүлэн
  •  Б.Уянга
  • Д.Үүрийнтуяа
  • Б.Хэрлэн
  • С.Эрдэнэбат нарын 28 гишүүн гарын үсгээ зурж, өргөх бичиг барьсан. Үүн дээр нэмээр Чингэлтэйн Засаг дарга асан Ч.Батсүмбэрэл, Дорнодын М.Бадамсүрэн нарыг нэмээд ЛО-гийн 30-ийн бүлэглэл хэмээн нэрийдэж байгаа.

Тэгвэл тэдний хэн нь хэн бэ гэдгийг товч танилцуулвал:

Эдэн дунд УИХ-д шинээр бүрэлдэн бий болсон “нийслэлийн” гэх тодотгол бүхий хотын мэр Нямбаагийн хүмүүс багтаж байгаа. Түүнийг сайдын суудлаасаа бууж нийслэлд очиход нь дагалдаж очсон П.Сайнзориг, О.Номинчимэг, Сонгиноос авахуулаад сүүдэр шиг дагасан Н.Алтаншагай, Нямбааг дагасных нийслэлийн засаг захиргааны бүтцийг өөрчлөх олон жилийн хүслээ ажил болгож, авторлож гаргасан Ж.Алдаржавхлан нарыг онцолж болно.  

Тоон дотор үсэг гэдэг шиг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дагуул гэгдэх Ерөнхий сайд П.Жасрай агсаны зээ охин, Ардын намын Ариунаа гэж өөрийгөө нэрийдэж явсан ХНХ-ын сайд асан А.Ариузаяа нар сондгой байсан гэдгийг энд дурдах ёстой. Эндээс үзвэл АБ зарим талаараа Л.Оюун-Эрдэнэтэй санал нэгдэж, гар барьсан ч юм шиг.  

Цаашилбал Л.Оюун-Эрдэнийн бүхнээс нуун жагсаалтандаа авч орж ирсэн жагсаалтын №1 Г.Лувсанжамцийн тухайд Японд боловсрол эзэмшсэн, хот төлөвлөлтөөр ажиллаж байсан зэрэг нь түүнийг өнгөлдөг. Араас нь салбар бүрийн төлөөлөл гэгдэн жагсаалтад суусан гишүүд, тухайлбал, ахмадын төлөөлөл Д.Рэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл О.Саранчулуун, хүний эрхийн дуу хоолой Х.Баасанжаргал, бизнесийн салбараас улс төрд орж ирсэн шарк, лэнд.мн захирал асан Ч.Анар, Б.Хэрлэн, Д.Ганмаа, М.Мандхай нар бодож санах юмгүй ЛО-гийн талд гараа өргөсөн.

Залуусын төлөөлөл гэгдэх, өмнө нь ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан М.Ганхүлэг, Үйлдвэрчний эвлэлийг төрд төлөөлж буй С.Эрдэнэбат, МАН-ын намын байгуулалтын газрын дарга, Хяналтын ерөнхий хорооны дарга зэрэг МАН-ын амин гол судсыг атгаж ирсэн Б.Баярбаатар, мөн ЛО Засгийн газарт хоёронтоо сайдын суудалд тухалсан Ч.Номин, БОАЖ-ын сайд асан, нэгэн үе НАМЗХ-ын генсекээр ажиллаж байсан төдийгүй 2020 оны Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан “пороро” Б.Бат-Эрдэнэ, ХНХ-ын дэд сайдаар ажиллаж байсан П.Зулпхар, УУХҮ-ийн дэд сайд асан Б.Уянга, боловсролын салбарын төлөөлөл гэгдэх боловч бэл бэнчингээрээ жагсаалтад суусан Ж.Галбадрах зэргээс гадна тойргийн бялуу хүртэн намын рейтингээр ялалт байгуулсан “Сод Монгол” групийн Эрдэнэт хот дахь шатахуун түгээх станцын эрхлэгчийн ажлаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүү эрхэлсэн орлогч захирал хүртэл дэвшсэн Д.Үүрийнтуяа, цөөнхийн төлөөлөл болсон Х.Жангабыл, ЛО өөрийн тойрогт хамт нэр дэвшсэн М банкны гүйцэтгэх захирал асан Л.Соронзонболд, нэгэн үе хунтайж нар, ардын хүүхдүүд гэгдэж талцан хуваагдаж байсан НАМЗХ гэх ах намын залгамж халааг бэлтгэх гол байгууллагыг удирдаж асан, УИХ-д гурвантаа сонгогдсон хуучин хотын фракц буюу Энхболдын даргын бүлэгийн төлөөлөл болсон Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, мөн ЛО-г тодотгодог хамгийн чухал пиар болох Харвардын малгайд багтан Н.Учралын далбаан дор нийслэлээс сонгогдсон О.Батнайрамдал, хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад сонгуулиар тооноор буучихдаг Э.Болормаа нар бол ЛО бүлэгт багтаж байна.

Өдгөө энэ бүлэг тоогоо нэмж УИХ-д 65 суудал авсан МАН-ын бүлгийг дотор нь  хувааж, тарамдуулах №1 шүдний өвчин болоод буй. Эдгээрээс чухам хэд нь энэ зун том ахын бүлэглэл рүү гулсаж, шарваж орсноос бас их зүйл шалтгаална. Ямартай ч Ч.Номин, Э.Болормаа тэргүүтэй эмэгтэйчүүдийг нь “гөвших” замаар ахын зүгээс анхааруулга өгөөд эхэлчихсэн байгаа. Энэхүү нөхцөл байдлыг харж, ялсан талд тугаа өргөе хэмээн сэтгэлээ хувиргаж мэдэх нөхөд ч бий.

Намрын улс төр халах нь ээ.

Х.Бат

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

14 цаг 12 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 43 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

20 цаг 43 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

16 цаг 25 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа