МАН-ын Их Хурал ба эрх мэдлийн дахин хуваарилалт

МАН-ын Их Хурал ба эрх мэдлийн дахин хуваарилалт

Намын даргаа Ерөнхий сайдын албан тушаалаас нь буулгасан эрх баригчид намын их хурлаа хийхээр болсон талаараа олон нийтэд мэдэгдээд чамгүй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд шинэ Засгийн газраа бүрдүүлэн улсын төсвөө ч УИХ-д өргөн бариад байна. Тэгвэл МАН-ын их хурлын товыг хэрхэн яаж зарлах процедурын талаар сийрүүлбэл:

  • МАН-ын үндсэн дүрмийн 16 дугаар зүйлд МАН-ын Удирдах дээд байгууллага нь намын их хурал, төлөөллийн төв байгууллага нь намын бага хурал гэж заасан байдаг бол 17 дугаар зүйлд намын ээлжит их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулана гэсэн байдаг бөгөөд ээлжит их хурлыг хуралдуулах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө зарлана. Намын Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж заасан байдаг төдийгүй Их хурал нь намын бодлогын ямар асуудлыг хэлэлцэж болдог талаар ч нарийн заасан байдаг.
  • МАН-ын Их хуралд онцгой бүрэн эрх гэж бий. Энэ бүрэн эрхэд дараах асуудлууд хамаардаг байна: Намын үндсэн дүрэм, МАН-ын хөтөлбөр, Хяналтын ерөнхий хорооны дүрмийг батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах, намын бага хурал, хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх, Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах зэрэг асуудал онцгой бүрэн эрхийн хэмжээнд хадгалагдаж байдаг аж.

Мөн үндсэн дүрмийн 24.3-т УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын үндсэн дүрмийн дагуу Ерөнхий сайдаар улиран ажилласан ч төрсөн болон тэлсэн ахаасаа холдож чадаагүйн балгаар Ерөнхий сайдын суудлаасаа бууснаар давхар намын даргын албан тушаалаа өгөхөөс өөр сонголтгүй болж үлдсэн юм. Ингэснээр МАН дотор намын даргаа сонгох асуудал үүссэн. Учир нь намын дарга Ерөнхий сайд байх ёстойг намын дүрмэнд тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл өнгөн дээрээ дараагийн намын даргаа сонгох асуудал албан ёсны буюу намын үндсэн дүрмээр шийдэгдэж буй зүйл мэт боловч ачир дээрээ эрх баригч нам дотор эрх мэдлийн дахин хуваарилалт хийгдэж буй үйл явц юм.

Товчхондоо хөшигний цаана өрнөж буй эрх мэдлийн цусгүй тулаанд хэн ялах вэ, багаар бодоход 2028 он хүртэл ах намд хэн илүү нөлөөтэй байх вэ гэдгийг одоо болох их хурлаараа шийднэ. Тиймээс намын Их хурлыг хуралдуулахаас өмнө МАН-ын бүлэг фракц хооронд эрх мэдлээ хэрхэн, яаж хувааж авах талаар бүрэн дүүрэн тохиролцоонд хүрч байж намын бага болон их хурлаа товлоно.

Өнөөгийн улс төрийн хүрээний өнгө аясыг ажвал МАН дотор хамгийн их эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрөөд буй. Түүнчлэн өдгөө бүрэн эрх нь хэрэгжиж буй бага хурлыг УИХ-ын дарга атган суугаа бол экс Ерөнхий сайдын баг МАН-ын тал гэгдэх Нийслэлийн намын хороог базаж байна. Тэгэхээр дээрх гурван бүлэг, фракц дунд үндсэн тохироо явагдана гэсэн үг. Нэг үгээр хэлбэл тэд дундын хувилбар дээр тохиролцоонд хүрсэнээр МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдгийг шийднэ. Одоогийн байдлаар экс Ерөнхий сайд ЛО болон спикер нар урьдчилсан уулзалтаа Архангайд хийсэн бол Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар өнгөрсөн долоо хоногт Их тэнгэрт уулзалдсан нь хэвлэлд ил болсон.

Харин Их тэнгэрт болсон номер нэг, гурвын эл уулзалтад номер хоёр очоогүй нь анхаарал татаж буй. Ийм тодорхой шалтгаан байсан болов уу. Магадгүй Архангайд болсон уулзалтаас үүдэж нөгөө талаар Д.Амарбаясгалангийн тухайд улс төр халах үед үргэлж зайнаас ажиглаж дадсан нь нөлөөлсөн байж болох юм. Түүний хувьд өмнө нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар нар алдарт “Цавчаа ногоон”-оос болж огцрох үед гадагшаа албан томилолтоо явчихсан байсан. Мөн өнгөрсөн 6-р сард ЛО огцруулах үйл явц өрнөх үеэр хөдөө орон нутагт ард иргэдтэй уулзалт хийгээд эзгүй байсан. Харин энэ удаад тэрээр гаднаас айлчин гийчин хүлээн авахаас гадна маргааш буюу энэ сарын 4-ний өдөр Казакстан улс руу албан ёсны айлчлал хийхээр явах гэж буй зэрэг нь асуудлаас ангид байгаа мэт харагдах гэсэн улс төрийн нүүдэл байж мэднэ.

Харин намын бага хурлыг хэзээ хуралдуулах бол гэсэн хүлээлт хаа хаанаа үүсээд буй. Эх сурвалжийн мэдээллээр энэ сарын 15-нд УИХ-ын ээлжит намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулгантай зэрэгцэн МАН-ын бага хурал товлогдох магадлалтай байгаа аж. Тэгэхээр Намрын чуулган нээлтээ хийхээс өмнө эрх мэдлийг хуваарилалт явагдаж дуусах төлөвтэй байна.

Х.Бат  

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа