Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурал /2025.09.06/-нд боллоо.
Дэд зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Дэд зөвлөлийн дарга бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар оролцож, зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, төсөв санхүүжилтийн талаар санал солилцсон юм.
2025 оныг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн цогц арга хэмжээг говийн бүс, хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд баруун бүсэд аравдугаар сард зохион байгуулахаар ажиллаж буй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх ур чадвар, хүсэл сонирхол, ажил хийхэд тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлохоор цахим бүртгэл, судалгааг зохион байгуулж, одоогийн байдлаар 42 мянга гаруй иргэн тус судалгаанд хамрагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд улсын үзлэгийг 6-9 дүгээр сард зохион байгуулж, 383 аж ахуйн нэгжид хяналт хийжээ. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй зөрчилтэй 63 байгууллагад нийт 917 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тавьжээ.
Тус нөхөн төлбөрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
