Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Toyota Land Cruiser 78 маркын автомашин өгсөн байна. Энэ талаараа тэрбээр, "Намрын тэргүүн сарын шинийн 18ны хуртай хувьтай сайхан өдрөөр Түнхэл тосгоныхоо цагдаагийн албанд туулах чадвар өндөр цоо шинэ Toyota Land Cruiser 78 маркын автомашиныг хүлээлгэн өглөө.
Манай Түнхэл тосгон хүн ам 3500 гаран дээр нь зуны улирал гэлтгүй гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг бөгөөд, уул уурхай, мод, самар гээд хүн байгалийн олон асуудлууд хөвөрдөг тосгон байдаг билээ.
Тиймээс хэдийгээр тойргийн гишүүн биш ч гишүүн болсон цагаасаа нутаг орондоо хэрэгцээ шаардлагатай зүйлсээс бага ч атугай шийдвэрлэж өгөхсөн гэж зорьсондоо хүрлээ.
Нутгийн иргэд олон нийтийнхээ амар амгалан байдлын төлөө 40км радиуст цаг наргүй давхиж байдаг цагдаагийн албан хаагчдын маань ажил үйлс өөдөө дээшээ, алтан шар зам өлзийтэй байх болтугай" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
