Д.Амарбаясгалан: Монголын төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай учраас би МАН-ын даргад нэр дэвшинэ!

Д.Амарбаясгалан: Монголын төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай учраас би МАН-ын даргад нэр дэвшинэ!

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан намын даргын төлөө өрсөлдөхөө зарлахдаа “хэлэхийг хүсэж байна” гэж 9 удаа хэлсэн нь улс төрийн хатуу мэдэгдлийнх нь уур амьсгалыг зөөлрүүлж байлаа. Монгол Ардын Намын гал тогоог 8 жил барьсан туршлагатай олон хүнд болон намын гишүүддээ таалагддаг Д.Амарбаясгалан маш цэгцтэй оновчтойгоор өөрийнхөө намрын чуулган дээр анхаарч ажиллах 5 асуудлыг танилцууллаа. Яагаад 5 юм бол? Л.Оюун-Эрдэнийн 5Ш ажиллагаатай төстэй тоо сонгосон нь ямар стратеги вэ гэдэг асуултын тэмдэг болж үлдлээ.

Та бүхэнд Д.Амарбаясгалангийн хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна. Мөн маш цэгцтэй бэлдэн хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна. Ярианы бяд, оюуны бяд, юм юмаараа жин дарах МАН-ын 80-аад оны чадварлаг боловсон хүчин 70-аад оны төлөөлөл Г.Занданшатарыг соёлтой ихэмсгээр тулаанд дуудчихлаа. Түүн дээр хэн хэн хүч нэмэх вэ? 80-аад оныхон хуйлран хүлээн зөвшөөрч дагах уу гэдэг дараагийн асуудал.

Онцлох ишлэлүүд:

  • 1. Ардчилсан намын тухайд нээлттэй ардчилсан байдлаар дотоод сонгуулиа зохион байгуулж чадсан, улс төрийн намуудад үлгэр жишээ болохуйц энэ ажлыг амжилттай хийж чадлаа гэж дүгнэж байгаа. Ардчилсан намын нийт гишүүдэд ардчилсан нээлттэй цэвэр өрсөлдөөний замаар нээлттэй мэтгэлцээний хэлбэрээр намын даргаа сонгож чадсанд баяр хүргэе.
  • 2. 2022 онд анх Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг миний хувьд МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах байх үедээ анх санаачилсан.
  • 3. МАН хэдийгээр хоёр дараалсан үнэмлэхүй ялалтыг байгуулж дангаараа засгийн эрхийг барьж байсан хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдлээс урьдчилан сэргийлж, парламентад олон намын оролцоог хангах зорилгыг агуулж байсан.
  • 4. Монголын төрийн данхайсан бүтцийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс эхлэлтэй энэ төрийн бүтэц өнөөдөр нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай, олон агентлагтай, шаардлагагүй маш олон төрийн болон орон нутгийн өмчит компаниудтай байгаа байдал нь Монголын төрийн маш том сул тал болсон.
  • 5. Монгол Улсад нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байна. Үндсэндээ нийгмийн харилцааны 30 хувийг бид хуулиар зохицуулаад 70 хувийг нь дүрэм журмаар зохицуулж байгаа энэ харилцаа өнөөдөр нийгмийн тэгш бус байдлыг хөрөнгө чинээтэй эрх мэдэлтэй хүмүүст илүү боломжийг олгох нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа.
  • 6. Татварын багц хуулинд бид косметик хэлбэрийн өөрчлөлт хийснээр бизнес эрхлэгчид болон ард иргэдэд татварын хөнгөлөлт авчрах боломж хангалттай бүрдэхгүй гэж үзэж байгаа.
  • 7. Өдөр бүр өөрчлөгдөж шинэчлэгдэж, дэлхий нийт, нийгмийн асар том өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж байж улс төрийн нам амьд оршин тогтнодог.
  • 8. Миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жилийн турш ажиллаж шинэчлэл, өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч ЕНБД-аар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

Д.Амарбаясгалангийн мэдэгдэл:

Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхэн 35 жилийн ойн мэндийг хүргэе. Өнөөдөр 35 жилийн ой Төрийн ордонд эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улсад парламентын засаглал үүсэж бий болсон цагаас хойш 9 дэх удаагийн парламентын сонгууль өнгөрсөн жил амжилттай зохион байгуулагдсан. Үр дүнгээр нь Монгол Улсад анх удаа 126 гишүүнтэй 5 намын парламент бий болсон. Тун удахгүй буюу ирэх 7 хоногийн Даваа гаригт буюу есдүгээр сарын 15-нд шинээр байгуулагдсан парламентын хоёр дахь намрын чуулган нээлтээ хийхээр болж байгаа. Энэ жил УИХ-ын чуулганы хуульд өөрчлөлт орсноор есдүгээр сарын 15-наас албан ёсоор чуулган эхэлдэг болсон. 15 хоногоор урагш нь татаж хуралдах болсон үндсэн шалтгаан бол төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээгээр хэлэлцэх иргэд сонгогчид нийгмийн бүлгийн хүрээнд өргөн хүрээгээр зохион байгуулдаг нөхцөлийн хангах зорилгыг агуулж хуулийн өөрчлөлтийг хийсэн гэдгийг та бүхэндээ хэлэхийг хүсэж байна.

Шинээр бүрдсэн парламент олон намын оролцоотой болсноороо улс төрийн намуудын институц бэхжих улс төрийн намуудын хариуцлага улам бүр дээшлэх шаардлагыг бол аяндаа бий болгож тавьж ирж байгаа. Нөгөө талаараа Монгол Улсад улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулаад улс төрийн намууд бас өөрсдийн их хурлуудаа зохион байгуулж намын дарга удирдлагуудаа сонгож шинээр дээд шүүхэд бүртгүүлэх ажил бол явагдаж байна.

Хамгийн түрүүнд Ардчилсан нам өнгөрсөн сард хурлаа зохион байгууллаа. Ардчилсан намын тухайд нээлттэй ардчилсан байдлаар дотоод сонгуулиа зохион байгуулж чадсан улс төрийн намуудад үлгэр жишээ болохуйц энэ ажлыг амжилттай хийж чадлаа гэж дүгнэж байгаа. Тийм учраас ардчилсан намын нийт гишүүдэд ардчилсан нээлттэй цэвэр өрсөлдөөний замаар нээлттэй мэтгэлцээний хэлбэрээр намын даргаа сонгож чадсанд баяр хүргэж байгаа юм. Мөн энэ үр дүнгээр Ардчилсан намын шинэ цагийн лидер буюу намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл даргад бас баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Парламентын тогтолцоо гэдэг бол парламентад суудалтай улс төрийн намуудаас шууд хамааралтай байдаг. Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын хариуцлага үнэт зүйл хөгжил дэвшил гэдэг зүйл нь өөрөө төрийн шийдвэр гаргах процесст шууд нөлөөлж байдаг. Төрийн шийдвэр илүү мэргэн, илүү чанартай, илүү хэрэгжих боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн байна гэдэг нь өөрөө улс төрийн намуудын хөгжил улс төрийн нам хэрхэн институц байх вэ гэдгээс шууд хамаардаг зүйл. Тэр утгаараа би парламентын спикерийн хувьд парламентын намуудын институтжих байдал дээр илүү анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байдаг. 2022 онд анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг миний хувьд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах байх үедээ анх санаачилж байсан. Тухайн цаг үед санаачилсан санаачилга зорилго маань хоёр их гүрний дунд орших ардчилсан Монгол Улсын парламентын засаглалын дархлааг улам бүр нэмэгдүүлэх том зорилгыг агуулж энэхүү өөрчлөлтийн төлөө явж байсан. Монгол Ардын Нам хэдийгээр хоёр дараалсан үнэмлэхүй ялалтыг байгуулж дангаараа засгийн эрхийг барьж байсан хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдлээс урьдчилан сэргийлж парламентад олон намын оролцоог хангах зорилгыг агуулж байсан гэдгийг бас та бүхэндээ хэлэхийг хүсэж байна. Тэр ч утгаараа өнөөдрийн парламент дахь улс төрийн намуудын институжсэн байдлыг баталгаажуулахын төлөө парламентын зүгээс ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ хэлэхийг хүсэж байна.

Өнгөрсөн хаврын чуулган болон намрын чуулганд бид маш олон хуулийн төсөл тогтоолуудыг шинэчлэн найруулах нэмэлт өөрчлөлтийг хийх анхдагчуудыг хэлэлцэн батлах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж хэлэлцэж баталж чадсан байгаа. Би ирэх намрын чуулган дээр томоохон зорилгыг тавьж ажиллахаар болсон. Ялангуяа өнгөрсөн намрын чуулганаар бид УИХ-ын стратегийг баталж өмнөх өмнөх Их хурлуудаас ялгаатай нь 4 жилийн төлөвлөгөө биш УИХ гэдэг байгууллагын өөрийн стратегийг албан ёсоор баталж хүн төвтэй эрхзүйн орчныг бодитоор бий болгоё. Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн үзэл баримтлал философи нь социалист нийгмээс салж чадаагүй энэ нөхцөлийг бүрэн өөрчилье гэдэг зорилгыг тавьж стратегийг баталсан байгаа.

Тэгвэл бид ирэх намрын чуулганаар 5 гол зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллах зорилтыг тавьж байна. Олон янзын судалгаа, олон янзын жагсаал цуглаан, ард иргэдтэй уулзаж тойргоороо явж иргэд сонгогчидтой уулзаж байгаа уулзалтаас гарч байгаа дүгнэлтээр өнөөдөр Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна гэдэг асуудал тодорхой болж байна. Төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Ялангуяа парламентад суудалтай байгаа 5 нам зөвшилцөл концепцыг өндөр түвшинд хийж энэ төрийн сул тал дутагдал болж ард иргэдэд шүүмжлэлд өртөж байгаа тэр хэсэг болгоныг засаж залруулахын төлөө хамтарч ажиллаж байх зүйтэй гэсэн энэ зүйл дээр төвлөрч байгаа. Энэ хүрээндээ 5 зүйл дээр ажиллана.

Би ирэх 7 хоногт чуулганыхаа нээлтэндээ энэ бодлогоо бол зарлана. Нэгдүгээрт Монголын төрийн данхайсан бүтцийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс эхлэлтэй энэ төрийн бүтэц өнөөдөр нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай олон агентлагтай шаардлагагүй мөртлөө маш олон төрийн болон орон нутгийн өмчит компаниудтай байгаа байдал нь Монгол төрийн маш том сул тал болсон. Төрийн бүтцийн дахин шинэчлэл инженерчлэлийг бид дахин хийх шаардлагатай нэгэнт тулсан гэж үзэж байгаа. Тэгэхээр парламент намрын чуулганаар энэ асуудлыг нэгдүгээрт нь анхаарч ажиллана гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын хаврын чуулган төрийн процессын дахин инженерчлэлийн үзэл баримтлалыг баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн байгаа. Хэдэн мянган давхардсан шаардлагагүй процессуудыг бид үгүй хийх ёстой. Ард иргэдэд хүндрэл, хүнд суртал үүсгэж байгаа энэ олон процессыг байхгүй болгосноор төр илүү хурдтай ард иргэдэд илүү хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэг талаас бид харж байгаа. Тэгэхээр энэ олон процессын дахин инженерчлэлийг бодитой ажил хэрэг болгохын төлөө УИХ хяналт тавьж Засгийн газар шаардлага тавьж ажиллана гэдгийг хоёрдугаарт нь хэлэхийг хүсэж байна.

Гуравдугаарт, хууль тогтоомжийн хуулинд бид хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Уг хуулинд орсон өөрчлөлтийн үндсэн зорилго Монгол Улсад авилга хүнд суртлын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуулинд шингээх энэ зорилгыг агуулснаар энэ хууль тогтоомжийн хуулийн өөрчлөлтийг бид хийж чадсан байгаа. Нэг ёсондоо өнөөдөр Монгол Улсад нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байна. Үндсэндээ бол нийгмийн харилцааны 30 хувийг бид хуулиар зохицуулаад 70 хувийг нь дүрэм журмаар зохицуулж байгаа энэ харилцаа өнөөдөр нийгмийн тэгш бус байдлыг хөрөнгө чинээтэй эрх мэдэлтэй хүмүүст илүү боломжийг олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Тийм учраас Засгийн газарт өгсөн үүргээр ирэх оны тавдугаар сарын 1-ний дотор энэ 2700 хэм хэмжээ тогтоож байгаа журмуудыг хуулинд шингээх, хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтыг хийж чаддаг болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх дээр бид гурав дахь зүйл дээр анхаарч ажиллана гэдгийг бас албан ёсоор хэлье.

Дөрөвдүгээрт, татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна. Сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар иргэд бизнес эрхлэгчдийн зүгээс олон талын санал хүсэлт гомдлыг гаргаж байгаа. Өнөөдөр Засгийн газраас өргөн баригдахаар бэлтгэгдээд парламентын сайт дээр тавигдаж иргэдийн саналыг авч байгаа тэр төслийг бас харж үзлээ. Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний томоохон өөрчлөлтийг хийж чадахааргүй төсөл явж байна гэж миний хувьд бол дүгнэж байгаа. Одоо татварын багц хуулинд бид косметик хэлбэрийн өөрчлөлт хийснээр бизнес эрхлэгчид болон ард иргэдэд татварын хөнгөлөлт авчрах тэр боломж хангалттай бүрдэхгүй гэж үзэж байгаа. Өнөөдөр Монгол улсад татварын реформ хэрэгтэй гэдэгтэй бид санал нэгдэх ёстой. Монгол улс татвараар орлогоо бүрдүүлж, бүрдүүлсэн орлогоороо зарлагаа гаргадаг ганцхан аргачлалтай улс. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудын жишээг харахад татварыг юуны төлөө авдаг юм татварыг юуны төлөө хөнгөлдөг юм. Ямар учраас бизнесийг дэмжих дээр татварын бодлогыг хэрэгжүүлдэг юм бэ гэдэг маш тодорхой зүйл. Би дөнгөж саяхан Казакстан улсад айлчлаад ирсэн. Казакстан улсад өнөөдөр илүү их баялаг бүтээж илүү их баялаг бүтээж байгаа иргэддээ аж ахуй нэгж бизнес эрхлэгчиддээ илүү их хөнгөлөлтийг үзүүлж байв. Бизнес эрхлэгчид хувийн хэвшлээрээ эдийн засгаа тэлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр адилхан эрх тэгш боломжийг олгож олон талын дэмжлэг үзүүлснээр Казакстан улсын эдийн засаг төрөөс үл хамааралтайгаар богино хугацаанд хурдтай тэлж чадаж байгаа энэ сайн жишгийг бид нэвтрүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ-д энэ удаагийн Намрын чуулган дээр татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт биш реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргаж ажиллана гэдгийг дөрөвдүгээрт нь хэлэхийг хүсэж байна.

Тав дахь чухал асуудал байгаа. Нийгмийн даатгалын тогтолцоотой асуудал яригдаж ирлээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал тогтмол яригдаж ирсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын нэгдсэн сан алдагдалтай ажиллаж байгаа учраас нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах боломжгүй. Нөгөө талаасаа тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үе үеийн Засгийн газрын зүгээс үзэж ирсэн. Гэхдээ Монгол Улсаас бусад бараг бүх улс орон хуримтлалын хувийн нэрийн данстай болчихсон тэр нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зам аргыг бүрэн эрэлхийлж чадахгүй байгаад байгаа энэ сул талыг энэ удаагийн Намрын чуулганаар бид хэлэлцэж өөрчилнө гэж бодож байгаа.

Өнөөдөр Засгийн газраас өргөн барихаар бэлдсэн байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг нь бас авч үзсэн. Хаврын чуулганаар нь өргөн барихад нь миний хувьд УИХ-ын даргын хувьд хүлээж аваагүй. Яагаад хүлээж аваагүй вэ гэхээр уг хуулийн төслийн үндсэн зорилго нь өнөөдрийн байгаа нийгмийн даатгалын нэгдсэн сангийн алдагдлыг байхгүй болгох зорилгыг агуулсан. Гэтэл ард иргэдийн зүгээс, хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах хуримтлалын нэгдсэн сантай болгох тогтолцоог бий болгооч гэсэн шаардлагыг тавьж байна. Тэгэхээр иргэдийн хүсэл тийм байхад бид өнөөдрийн өргөн барих гэж байгаа төслийн хүрээнд хэлэлцэх юм бол төр иргэдээ мэдрээгүй нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаагүй хуулийн төслийг хэлэлцэж батлах ийм нөхцөл рүү явж байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тэгэхээр УИХ ирэх Намрын чуулганаар эдгээр 5 асуудал дээр анхаарч ажиллана гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Ингээд миний ярианы эхэнд дурьдагдсан УИХ буюу парламент, парламентын засаглал гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага гэдгээрээ Үндсэн Хуулиар заагдсан байгууллага. Тэр утгаараа энэ байгууллагын үйл ажиллагаа нээлттэй ил тод явах ёстой. Хариуцлагатай өндөр чанартай шийдвэрүүдийг гаргаж байх ёстой гэдэг агуулгаараа парламентын институтицсэн байдал парламентад суудалтай намуудын институтицсэн байдал хариуцлага гэдэг туйлын өндөр. Тэр утгаараа улс төрийн намуудын шинэчлэл өөрчлөлт гэдэг зүйлийг байнга дэмжиж явах учиртай. Улс төрийн нам бол амьд организм гэж үздэг. Өдөр бүр өөрчлөгдөж шинэчлэгдэж дэлхий нийтийн нийгмийн асар том өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж байж улс төрийн нам амьд оршин тогтнодог. Тэгж явж чадаж байж иргэд сонгогчид залуу үеийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэдэгтэй та бүгд санал нэгдэнэ гэж миний хувьд бодож байна.

Тийм учраас би өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийхийг хүссэн. Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг, хууль засагладаг эрхзүйт төртэй байх ёстой. Энэний төлөө улс төрийн нам бүр үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн гэдгийг бас хэлэхийг хүсэж байна. Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс, ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа дархлааг улам бүр дархлаажуулж баталгаажуулж явж байх учиртай байдаг. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид бодитоор цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол УИХ-ын, Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа миний хувьд 100 жилийн түүхтэй Монгол Ардын Намыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй Монгол Ардын Намын иргэд сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жилийн турш ажиллаж шинэчлэл өөрчлөлт дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч ЕНБД-аар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

Б.Ундрал

Чарли Киркийг буудаж хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ

8 цаг 18 мин

Н.Энхбаяр “суганы үс” асан Б.Дэлгэрсайханаа зуув

8 цаг 37 мин

“90 минут тоглоно” гэсэн “T-ARA” хамтлаг ердөө 6 дуу дуулаад тайзнаас буужээ

10 цаг 42 мин

"Улаанбаатар трам" төслийн ТЭЗҮ-ийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Өчигдөр 18 цаг 51 мин

М.Нарантуяа-Нара гишүүн 80-аад оныхныг дэмжинэ гэв

Өчигдөр 14 цаг 26 мин

Улирлын томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

Өчигдөр 14 цаг 09 мин

Д.Амарбаясгалан: Монголын төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай учраас би МАН-ын даргад нэр дэвшинэ!

Өчигдөр 13 цаг 54 мин

“Төмс” Зоригоогийн эхнэр шашны бизнест улайрав

Өчигдөр 12 цаг 46 мин

Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!

Өчигдөр 12 цаг 23 мин

T-ARA хамтлагтай Монголоос тулах царайлагууд: “Гала”, модель О.Билгүүн

Өчигдөр 11 цаг 55 мин

МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?

Өчигдөр 10 цаг 56 мин

МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ

Өчигдөр 10 цаг 19 мин

ФОТО: Буудуулж амь насаа алдсан консерватив улс төрийн зүтгэлтэн Чарли Киркид хүндэтгэл үзүүлж байна

Өчигдөр 09 цаг 51 мин

"Дулааны цахилгаан станц"-ын тендерт нөлөөлж, хахуулийн мөнгөөрөө “Lexus 600” авсан Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ

Өчигдөр 09 цаг 44 мин

Маргааш автомашингүй өдөр учраас дараах замуудыг хаана

Өчигдөр 09 цаг 09 мин

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

Уржигдар 19 цаг 31 мин

БЗД-ийн 5-р хорооны оршин суугчид: Манай хорооны алга дарамхан газрыг УСУГ ажилчдын байр барих нэрийдлээр компаниудад түрээслэх төлөвлөгөөтэй байна

Уржигдар 17 цаг 59 мин

Н.Энхбаяр: "Чайна энержи"-гийн гэрээ хийсэн Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар огцрох ёстой

Уржигдар 13 цаг 36 мин

Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, нэмэгдүүлнэ

Уржигдар 12 цаг 37 мин

Есдүгээр сарын 17-ноос эхэлж тэгш, сондгойгоор зорчихгүй

Уржигдар 11 цаг 49 мин

МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ

Өчигдөр 10 цаг 19 мин

Ерөнхий сайд Г.Занданшатараа таны Засгийн газрынхан төрийн албыг “өөрийн алба” болгож байна

2025-09-09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 63 байгууллагад нөхөн төлбөрийн акт тавьжээ

2025-09-08

Г.Дамдинням: Зэсийн үнэ өсөж буй үед орд газруудаа илрүүлэх зайлшгүй шаардлагатай

2025-09-08

Монголын бүх ордын 96 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 4 хувийг Ухаа худаг орд эзэлдэг

2025-09-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-09-08

Хөвсгөлийн нэгдсэн эмнэлгийн 14 эмч, сувилагч тарваган тахлын халдвар авчээ

2025-09-09

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Энэ жилээс түүхий нүүрс түлэхгүй учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг НЗД-ын нөөц хөрөнгөөр шинэчилнэ

2025-09-09

“90 минут тоглоно” гэсэн “T-ARA” хамтлаг ердөө 6 дуу дуулаад тайзнаас буужээ

10 цаг 42 мин

Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!

Өчигдөр 12 цаг 23 мин

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

2025-09-09

Маргааш автомашингүй өдөр учраас дараах замуудыг хаана

Өчигдөр 09 цаг 09 мин

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Land Cruiser 78 маркын автомашин өгчээ

2025-09-10

10 сартай нярайг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн П-г “Биеийн байдал тааруу“ хэмээн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

Уржигдар 09 цаг 05 мин

Өнөөдрөөс зээлийн мэдээллийн хар жагсаалт албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ

2025-09-10

Гаалиар оруулах бараа, бүтээгдэхүүнийг 85 алхмаар хянадаг, байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэлтэй хуучин журмыг халж, цахимжуулав

2025-09-09

Д.Амарбаясгалан: Монголын төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай учраас би МАН-ын даргад нэр дэвшинэ!

Өчигдөр 13 цаг 54 мин

АТГ-аас ямар шалтгаанаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байна

Уржигдар 10 цаг 06 мин

Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, нэмэгдүүлнэ

Уржигдар 12 цаг 37 мин

МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?

Өчигдөр 10 цаг 56 мин

Сурталчилгаа