О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно

О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно

Манай улс ардчиллын индексээрээ жил бүр ухарсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, Монгол Улс Ардчиллын индексээрээ 2023 онд 77 дугаар байрт орж, өмнөх оноосоо 16 байраар ухарсан бол 2024 онд дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байрт орсон. Харин 2025 онд мөн 81 дүгээр байрт орсон ч ихэнх үзүүлэлтээрээ ухарч, автократ дэглэмтэй зургаан орны нэгээр нэрлэгдсэн.

Тиймээс Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр өнөөдөр /2025.09.14/ Их Монгол Улсын голомт болох Хэнтий аймагт чуулж байна.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэргүүтэй Ардчилсан намаас парламентад сонгогдсон гишүүд болон Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна.

Хөтөлбөрийн эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Намын даргаар сонгогдоод эхний нэгдсэн арга хэмжээгээ эзэн Чингис хааны өлгий нутагт, эх орныхоо наран ургах зүгээс эхлүүлж байгаадаа баяртай, бэлгэшээлтэй байна. Тал талын олон оролцоогоор бид ирэх жилүүдэд ялдаг, ялах ялахдаа дараалан ялдаг нам болно. Дараалан ялахаар нам яаж бэхжиж чадавхаждаг, хүрээгээ тэлдгийн жишээг Сүхбаатар аймгийн нам бидэнд хангалттай харууллаа. Сүхбаатарын Ардчилсан намынхандаа, Н.Ганибалдаа, Ж.Батсуурь гишүүндээ баяр хүргэе.

2,5 сая жилийн өмнө эхэлсэн хүн төрөлхтний хөгжил түүх, 5,000 жилээр хэмжигдэх төр улс, эзэнт гүрнүүдийн түүх дотор 800 гаруй жилийн өмнө Хэнтийн энэ уулсын дунд эхлүүлсэн монголчуудын түүх томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн түүхийг өөрчилсөн, бидний агуу бахархлыг бүтээсэн авшиг ерөөлтэй энэ нутагт ялалтын тухай яриагаа хийж байна. 13 дугаар зуунд бид хүч чадалтайдаа, хүн олонтойдоо дэлхийн дайдыг эзлээгүй. Бид оюун ухааны хүчээр, ялалтын стратеги, тактик бодож чаддагтаа дүрэм журам шударга ёсыг эрхэмлэдэгтээ хүчирхэгжиж чадсан. Яг түүн шиг төр болтлоо бэхэжсэн бүх эрх мэдэл, хүч мөнгийг барьж байгаа МАН-ыг хүч чадал, хүн олон том сүлжээгээр бид ялахгүй. Бид илүү ухаалаг, илүү нягтарч бас илүү стратегитай байж ялна. Бид зөвхөн ялалтын тухай ярих нь хангалттай биш. Монгол Улс бидэнд юу өгөх вэ гэдгээс илүүтэй Монголынхоо төлөө  Ардчилсан намынхан юу хийж чадахаа улс даяар ярья. Татварыг бууруулж чадахаа, хөдөлмөрөөрөө Монгол хүн Монголдоо сайхан амьдрах бодлогыг гаргаж чадахаа эрх, эрх чөлөө гэсэн үгс хоосон лоозон биш, бодит үйл хэрэг болох тухай бид ярьж чадна. Хийж чадна. Ийм учраас Ардчилсан нам надад юу өгөх вэ гэж нэгнээсээ асуух биш, Ардчилсан намдаа бид юу өгч чадах вэ гэдгээ ярья. Ардчилсан намыг ялуулахын төлөө би юу хийх вэ гэдэг асуултыг өөрөө өөрөөсөө асууя. Энэ урам зоригийг өөрсдөдөө тавих цаг болжээ, эрхэм нөхөд өө. Ардчилсан нам ялахын тулд, дараалан ялахын тулд сонгогчийн гурван бүлэгт төвлөрөн тэдний дэмжлэгийг авна. Бид залуусын дэмжлэгийг авдаг нам болно. Бид ажил хөдөлмөр, бизнес хийдэг хүмүүсийн дэмждэг нам болно. Бид эх орон, үндэсний үзлээ дээдэлдэг олны саналыг авдаг нам болно. Бидний зорилго бол халамжаар угжих төрийг биш, шударга хөдөлмөрөөр амьдралаа авч явж буй иргэнээ дэмждэг төрийг бий болгох юм. Ядуурлыг бид халамжаар биш, хөдөлмөрөөр ялж үзүүлнэ” гэв.

Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр “Олон улсын ардчиллын өдөр” байхаар 2007 онд тогтож, 2008 оноос дэлхий нийтээр тэмдэглэж байна.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

13 цаг 17 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 31 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 48 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 48 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа