Засаг дарга нар УИХ-д ямар боловсролтой суусан бэ?

Засаг дарга нар УИХ-д ямар боловсролтой суусан бэ?

Бид та бүхэнд УИХ-ын 126 гишүүний боловсролын талаар цуврал нийтлэл хүргэж буй билээ. Энэ удаад дүүрэг, аймгийн засаг даргаар ажиллаж байгаад төрд илгээгдсэн эрхэм гишүүдийг онцолж байна.

Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай нар МУИС-ийн магиструуд

Хан-Уулын “хаан” Ж.Алдаржавхлан:

Ж.Алдаржавхлангийн нэрийн хуудас гэж болох ажил бол 2016-2024 онуудад 8 жилийн турш Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан явдал. Мөн онуудад тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр хоёронтоо сонгогдсон байдаг. Харин 2024-2028 он түүний анхны парламент.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Улаанбаатар хот, арван жилийн 50-р сургууль

1998 онд Австрали, Сидней, Англи хэлний институт

2000 онд МБДС, Санхүүч

2005 онд МУИС-ийн ЭЗДС, Санхүүгийн магистр

Сонгинохайрханы “цэцэг” Н.Алтаншагай:

СХД-т 2011-2017 онд МАН-ын хороо, зохион байгуулалтын хэлтсийн дарга байж байгаад төв рүү явсан он цаг нь Х.Нямбаатар ахыгаа дагасных гэлцдэг. Нийслэлийн МАН-ын хороонд ажиллаж бараг нийслэл хүү болоод буцаад СХД-дээ очсон нь 2020 оноос хойш юм. Бүтэн дөрвөн жил Засаг дарга нь байсан залуугаа Сонгиночууд төрд илгээсэн хэрэг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2002 онд Архангай аймгийн 3 дугаар дунд сургууль

2017 онд Улаанбаатар Эрдэм Их сургууль, Нийгмийн ажилтан

2019 онд Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент

2020 онд Монгол Улсын Их сургууль, Улс төр судлалын магистр

Дорнодын “ноён” М.Бадамсүрэн газрын тосны инженер

2001 оноос Дорнод аймагтаа Нефьт хангамжийн газрын түгээгч, эрхлэгчээр ажилласан тэрбээр аймгийн МАН-ын хороондоо 2009 оноос ажиллаж эхэлсэн. Тэр түүх аймгийн намын хороогоо 12 жил даргалан үргэлжилжээ. Дорнодчууд аймгийн засаг даргаар 9 жилийн турш ажилласан хүнээ төрд илгээгээд буй нь энэ.

УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

ШУТИС, Газрын тосны инженер

Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент

Төв аймгийн хуучинхүү Ж.Батжаргал эдийн засагч

Төв аймагт өвөөгөөрөө ч юм уу, ааваараа ч юм уу овоглож очоод сонгогдоод ирдэг “жаал” улстөрчид олон бол Ж.Батжаргал унаган Төв аймгийнх. Баян-Өнжүүл сумандаа ажиллаж амьдарч ИТХ-д сумаасаа 1996 онд сонгогдсоноор улс төрийн гараагаа эхэлжээ. Аймгийн намын хороогоо 2012 оноос авч явсан тэрбээр 2020 оноос Төв аймгийн Засаг дарга болж улмаар их улс төрд хөл тавиад байна.

УИХ-ын гишүүн Жигжидийн Батжаргал

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986 онд Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль

1990 онд МУИС, Банкны эдийн засагч

1996 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер

Д.Батлут Орхон аймагтаа ажиллаж, аймагтаа боловсрол эзэмшсэн

Ажлын гараагаа “Эрдэнэт хивс”-ээс эхэлж сумын Засаг даргаар карьераа үргэлжлүүлсэн Д.Батлут Эрдэнэт хотын захирагчаар 4 жил ажиллаад дараа нь Их хуралд сонгогдсон байдаг. Засаг дарга нарын сетэд багтдаг тэрбээр хоёр дахь удаагаа төр түшилцээд зогсохгүй Батлан хамгаалахын сайд болчихсон тууж яваа. Түүнийг Засаг дарга нарын фракцаас сайдын суудал авсан гэх юм билээ.

Орхон аймгийнхан сонголтондоо тууштай шиг сонгосон түшээ нь ажилдаа лут байвал болоо, болоо.

УИХ-ын гишүүн Дамбын Батлут

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1985 онд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль

1992 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль

2004 онд ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, Цахилгааны инженер

2007 онд Удирдлагын академи, Төрийн удирдлага

Чингэлтэйн Н.Батсүмбэрэл доктороор боловсролын зэргээ чимсэн

Олон жил тасралтгүй “Шилмэл загвар”-ын ордондоо загвар өмссөн бол топ модель болдог шиг Чингэлтэйдээ 2013 оноос хойш зүтгэж Засаг даргаар нь ажилласан Н.Батсүмбэрэл эрхэм гишүүдийн эгнээнд элсээд удаагүй байна. Дүүргийн Засаг дарга байхдаа дүүргийнхээ хилийн цэсийг эргэлээ хэмээн попорч тэрүүхэндээ од болсныг эс тооцвол одоохондоо бол парламентын битүү морьдын нэг, чимээ анир багатай түшээдийн нэгээр нэрлэгдэж буй. Харин МАН-даа бол 2006 оноос зүтгэж буй тууштай нэгэн. Тиймдээ ч Чингэлтэйг Н.Батсүмбэрэлийн базуурны тойрог гэх нь бий. Тэрбээр хичээвэл сайн улстөрч болох нигууртай гэгддэг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2001 онд Баянхонгор аймгийн 2-р дунд сургууль

2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш

2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр

2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор

Сүхбаатараас “улирсан” Ж.Батсуурь БНСУ-д Удирдлагын академид суралцсан  

Сүхбаатар аймгийнхаа АН-ын дарга төдийгүй Засаг дарга нь байсных үндэс сайтай мод цэцэглэдэг жам ёсоор хоёр дахь Их хуралдаа залраад буй Ж.Батсуурь гишүүн. Өмнөх парламентад Боловсролын сайд хийгээд авсан хоншоортой намтар ч түүнд бий. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэтэй наймаалцаж, намаа буурин дээр орхиод жагсаалт руу заларсан гэх ордны цэгийн gossip ч яригддаг. Ямартай ч туршлагатай, суусан газраасаа шороо атгах хэмжээнд хүрсэн улстөрч хэмээн түүнийг тодотгож болно.

УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1989 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1993 онд Санхүү эдийн засгийн их сургууль, бакалавр

2003 онд Удирдлагын академи, магистр

2007 онд БНСУ-ын Удирдлагын академи

Бэлтгэсэн Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

13 цаг 17 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 30 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 48 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 48 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа