Танилц: Японд боловсорсон УИХ-ын гишүүд

Танилц: Японд боловсорсон УИХ-ын гишүүд

Хуучин хойно боловсрол эзэмшсэн бол нэг л онцгой бусдаас өөр санагддаг үе байсан. Харин одоогийн парламентад Японд боловсорсон гишүүд олноор орж ирснийг онцлох нь зүй болов уу. Учир нь арлын Японд боловсорсон 10 гишүүн энэ парламентад сууж байна.

АН-ын гялгар лидер Лу.Гантөмөр Ардчилсан намын даргаар муугүй ажиллаж нэр төртэйгөөр тамгаа өгсөн Лу.Гантөмөр тухайн үедээ Японд төгссөн гял цал залуу хэмээн шуугиулж явав. Боловсролын сайдаар ч торох юмгүй ажилласан. Хуучин цагийн улстөрч сошиалд идэвхтэй хүргэн охин хоёрынхоо ачаар одоогийн аль ч үеийнхэнд танил болоод байгаа.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр 10-н жилийн сургууль

1996 онд Япон Улс, Сэндай коллеж, Цахилгаан холбооны инженер

1999 онд Япон Улс, Нагаока технологийн их сургуулийн Электроникийн инженер

 

Багшаас улстөрч болох зам Ж.Галбадрахынх Японд сурахаар очоод гэр бүлээрээ амьдарч, эх орондоо “Шинэ Монгол”-ын Галаа багш болтлоо алдаршсан Ж.Галбадрах боловсролтой гишүүн мөнөөсөө мөн. Эрдэм номд урамтай гэгч нь шамдсан тэрбээр 1999 оноос хойш Японд зам жимээ гаргасан байдаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1981 онд Нийслэлийн 53-р сургууль

1986 онд МУИС, Физикийн багш, бакалавр

1999 онд Ямагата Их сургууль, Боловсрол судлаач, магистр

2004 онд Тохокү Их сургууль, киррикюлим, докторант

2016 онд МУБИС, Боловсрол судлал, доктор Ph.D

2019 оноос Нагояагийн Их сургууль, Боловсролын менежмент, докторант

 

УИХ-ын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг Оюутолгойд ажиллаж байсан CV-тэй эмэгтэйчүүд улс төрд мөнгөгүй хаялгаар орж ирдэг гэх загварыг эвдсэн хүн бол О.Номинчимэг. Боловсрол нь ч гялгар тэрбээр гэрлийн хурдаар гишүүн болоод авсан. МАН-д олон эмэгтэй улстөрч байдаг ч тэднийгээ хурган даргаас дээш нь гаргах нь ховор. Тэхээр О.Номинчимэг аргагүй одтой байна гэсэн үг.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль

2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургууль

2004 онд Токиогийн Гадаад Хэлний Их Сургууль

2008 онд Токиогийн Их Сургууль, Эрх зүйч (LLB)

2010 онд Токиогийн Их Сургууль, Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law)

2015 онд Колумбийн Хуулийн Сургууль, Хууль зүйн магистр (LLM)

 

Ардчилсан нам эмэгтэй фигурээрээ тодотгосон Ж.Баярмаа гишүүн Ардчилсан намын чинжүү шиг хүүхнүүдийг төлөөлж буй Ж.Баярмаа 2016 оноос УИХ-ын гал тогоонд ажилласан. Зөвлөхөөр ажиллан хөрстэйгөө танилцсан тэрбээр 2023 оноос намынхаа Дэд дарга болсон байдаг. Намын даргынхаа сунгаанд өрсөлдөөд амжсан тэрбээр боловсролдоо ач холбогдол өгч ихээхэн анхаарсныг CV нь өгүүлж байна. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1989 онд Нийслэлийн 10-н жилийн 23-р тусгай дунд сургууль

1990 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10-н жилийн сургууль

1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш

2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч

2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага

2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр

2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант

 

Д.Ганмаа Харвардад сурах нь бүү хэл багшилж байсан Улстөрч болгон Харвардад курс ч хамаагүй ороод гарах юмсан гэж мөрөөддөг гэнэ лээ. Тэгвэл Д.Ганмаа Харвардын Эрүүл мэндийн их сургуульд судлаач, багш, зөвлөх хорооны гишүүн гэхчлэн догь алба хашиж байжээ. Харвардад тэргүүлэх судлаач хүртлээ явсан бүсгүй анх удаагаа УИХ-д суугаад байна. Хясаанд нуугдсан сувд улс төрд хэр гялалзаж чадахыг харах л үлдлээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар тусгай дунд сургууль

Анагаах Ухааны Их Сургууль, Хүний их эмч АНУ,

Хавайн Aрмийн төв эмнэлэг, Мэдрэлийн эмгэг судлалын сургалт Япон Улсын Яманаши Анагаах Ухааны Их сургууль,

Анагаах ухааны доктор АНУ,

Харвардын Их сургууль,

Нийгмийн эрүүл мэнд докторын дараах сургалт АНУ,

 Харвардын Их сургуулийн Рэдклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэн

 

УИХ-д тасралтгүй 5 удаа сонгогдсон одтой Ц.Даваасүрэн  Хөвсгөлийн Ц.Даваасүрэнг албан тушаалын тэр тусмаа улс төрийн талбарт одтой гэхгүй бол өөр хэнийг хэлэх вэ. Тэрбээр ЗХУ-д боловсроод Японд мөн их сургууль төгсөөд амжжээ.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр

1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль, Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн

 

Ж.Золжаргал улс болгоны боловсролын “амт”-ыг мэднэ Ж.Золжаргалыг хэн ч юм гэж байтал сонгогдоод гараад ирсэн нь түүний намтартай салшгүй холбоотой биз. Ард түмэн яг түүн шиг ОХУ, БНХАУ, Япон, Австралид боловсорсон CV-тэй улстөрч олон хараагүй. Улс төрд боловсролтой хүмүүс чимээгүй нь дийлээд, бодох нь ихэдээд байдаг талтай.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1997 онд Хөвсгөл, Мөрөн, 1-р сургууль

2004 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль

2010 онд Токиогийн Технологийн их сургууль

2005 онд Хятадын Нефтийн Их Сургуульд “Шатдаг занарын технологи” курс

2009 онд Токио хот дахь НҮБ-ын Их Сургуульд “Тогтвортой хөгжлийн сорилтууд” курс 2011 онд Австрали IPA “Мега төслийн менежмент” сургалт

 

ХҮН намын дарга Б.Найдалаа Японд боловсорсон ХҮН намын чимээгүйхэн өөрсдийгөө элит гэж зиндаархдаг “сет”-ийн хамаг бүдүүн дарга Б.Найдалаа Японд боловсрол эзэмшжээ. Улс төрд одоогоор юугаар гийгүүлэх нь тодорхойгүй байгаа ч тэрбээр намын дарга шиг хүчирхэг мэдрэмж төрүүлж амжаагүй л байна. Тэрээр ажлын туршлага нь банк санхүүгийн салбарын хүн.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1993 онд Нийслэлийн 23-р дунд сургууль

1997 онд СЭЗДС, Бизнесийн удирдлагын бакалавр

2004 онд Япон улсын Кобе их сургууль, Эдийн засгийн ухааны магистр, Хөгжлийн эдийн засагч

 

Л.Энхнасан Говь-Алтайнхнаа парламентад өөр өнгөөр илэрхийлнэ Л.Энхнасан 1990-ээд оноос Японтой ажил амьдралаа холбосон. Говь-Алтайчууд олон боловч “Чадраабалын Лодойдамба” сангаар овоглодог гэгээлэг намтартай нь цөөхөн л дөө. Л.Энхнасан тус санг 8 жилийн турш удирдсан, мэдээж сайн ажилласан нь гишүүн болох хөшүүрэг байсан биз. Сонирхолтой нь тэрбээр Говь-Алтайнхаа Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргаар мөн 8 жил ажилласан юм билээ. УИХ-д анх хөл тавьсан тэрбээр ажлын туршлага, боловсролын CV нь эвтэйхэн, нямбайг нь илтгэж байгаа.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1990 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 3-р дунд сургууль

1996 онд Япон улсын Сундай коллеж, Аялал жуулчлалын менежмент

2007 онд Австрали улсын Монашийн Их сургууль, Олон улсын аялал жуулчлал, магистр 2012 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

 

М.Нарантуяа Нара гишүүн 4 дээд сургууль төгссөн Японд боловсорсон гишүүдийн тоонд М.Нарантуяа зүй ёсоор багтана. Тэрбээр арлын Японд Гоцлол дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн юм билээ. 2021 онд ИЗОУИС, 2024 онд СЭЗДС-ийг дүүргэсэн нь түүний ар гэр, сошиалын их ажлынхаа хажуугаар өөрийн боловсролдоо чамгүй анхаардаг болохыг илтгэж байгаа юм. Сэтгэл байвал суралцаж диплом авч болдог л юм байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1999 онд Улсын тэргүүний 13-р дунд сургууль

2003 онд Их Засаг Чингис Соосэ ОУХДС

2007 онд Япон улсын Токио хотын Мэргэжлийн хөгжмийн сургууль, Гоцлол дуулаач 2021 онд Их Засаг Олон улсын их сургууль, Гааль, татварын эдийн засагч

2024 онд Санхүү эдийн засгийн их сургууль, Төрийн удирдлага

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

13 цаг 16 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 29 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 46 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 46 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 29 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа