Хөшигний ард: МАН-ын Бага хурлын өмнөх улс төр Ж.Мөнхбат эргэн ирэх үү?

Хөшигний ард: МАН-ын Бага хурлын өмнөх улс төр Ж.Мөнхбат эргэн ирэх үү?

Бүтэн хоёр сарын турш улс төрийн хүрээний халуун сэдэв болсон МАН-ын Бага хурлын тов тодорсон. Энэ нь нам доторх бүлэг, фракц эхний ээлжийн тохироогоо хөшигний ард хийж дууссан гэсэн үг.

Үүнээс өмнө намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн болон магадлалтай хүмүүсээ сошиалд хаяж өгөхөө мартаагүйн дээр нэгжлэг, баривчилгааг ч хийж амжсан зэрэг нь энэ удаагийн МАН-ын даргын сонгууль галаар дүрэлзэж буйг илтгэж байгаа юм.

Ж.Мөнхбат эргэн ирэх үү?

Юун түрүүн Бага хурлын өмнө мартагдаад удсан МАН-ын экс генсек Ж.Мөнхбатын сураг ажиг гарсан нь сонирхол татаж буй. Сошиал сүлжээнд түүний талаар МАН дотор талуудын дунд координат хийж чадах ганц хүн бол Ж.Мөнхбат л юм гэсэн агуулгатай яриа гаргасан нь санамсаргүй зүйл биш. Магадгүй энэ Бага хурал түүний улс төрд эргэн ирэх нэг гарц аж. Тодруулбал, Ж.Мөнхбат амь орж, координат хийж эхэлсэн бөгөөд нөгөө талаар түүний холбогдсон хэрэг хэрхэн шийдэгдсэн эсэх нь одоо ч тодорхой бус байгааг энд мөн дурдах ёстой.

Ж.Мөнхбатын хэлэлцээр хийх чадвар энэ удаад түнийг торны цаанаа суухаас аварч болох нэг гарц ч байж болох нөгөө талдаа  хуучин хотын фракц номер нэгтэй учраа олсон гэдгийг харуулж байгаа маш том илэрхийлэл юм.

Юутай ч МАН-ын Их хурлын дараа Ж.Мөнхбат намдаа тэр дундаа улс төрд эргэн ирэлт хийвэл гайхах зүйлгүй болж байгаа талаарх бор шувуу улс төрийн хүрээнд аль хэдийнэ нисээд эхэлжээ.

Ерөнхий сайдын байр суурь

Засгийн эрхийг атгаад буй Г.Занданшатарын хувьд энэ сарын 29-нд Ерөнхий сайдаар томилогдсоны 100 хоног нь болно. Тэр утгаараа энэ хугацаанд ямар ажил амжуулсанаа тайлагнах ёстой. Зуны найр наадмыг үл тоон бараг ганцаараа шахуу нойр, хоолгүй ажилласан Засгийн газар чухам ямар ажлаа дөвийлгөж, хэрхэн пиараа хийхээс багагүй зүйл уншигдана. Түүний тухайд өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын хувиар МАН-ын намын даргын албан бус сунгаа эхэлснээс хойш тодорхой байр суурь илэрхийлэхгүй явсаар өдий хүрсэн. Гэвч саяхан болсон нэг уулзалтын үеэр өөрийн байр сууриа тун ч тодорхой илэрхийлсэн аж. Тодруулбал, тэрээрДэлхийн сонгодог парламентэй улс орнуудын тухайд Ерөнхий сайдаар сонгогдсон л бол намын даргын албан тушаалаа шууд авдаг, өмнөх дарга нь ч хүлээн зөвшөөрч намын тамгаа өгдөггэсэн нь парламентын засаглалтай улс учраас би сонгуульд ялсан, ялаагүй намын дарга болох ёстой гэдгээ шууд хэлчихсэн гэж ойлгогдож байгаа юм. Нэг үгээр би Ерөнхий сайд учраас шууд намын дарга болсон гэдгээ илэрхийлсэн хэлбэр юм.

Спикерийн тооцоо

АБ-гийн тухайд авч үзвэл өөрийн байр сууриа ил тодоор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсээр байгаа нь ах нартайгаа “яс үзнэ” гэдэг дээрээ өнөөдрийн байдлаар бат зогсож буй.

МАН-ын супер стратегич С.Баярын халааг авсан стратегич гэдэг утгаараа нарийн тооцоо боловсруулж суугаа нь ойлгомжтой. Түүний гарт байгаа хамгийн том тамга хөзөр бол мэдээж ирэх Бямба гарагт хуралдах МАН-ын бага хурлын гишүүд. Тиймдээ ч Бага хурлаар намын Их хурлын товыг гаргуулах тал дээрээ итгэлтэй байгаа нь ойлгомжтой.

Хэрэв Их хурлын тов тогтвол МАН-ын ээлжит их хурал ирэх 11-р сард багтан хуралдах юм. Учир нь намын дүрмэндээ Их хурлын тов гаргаснаас хойш 45-аас доошгүй хоногийн дотор хуралдуулна хэмээн заасан. Намын Их хурлаас өмнө тэрээр УИХ дахь Намын бүлгээ “илбэн тохинуулах” ёстой. Энэ тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ тус нэмэр болохоос гадна ах нарыг явуулах сонирхолтой МАН-ын бүлэг фракц дэмжиж орж ирэх болов уу.

Мөн энэ удаагийн УИХ-ын Намрын чуулганы нээлтэд өмнөх УИХ-ын дарга нар уригдсан нь Д.Амарбаясгалангийн уран нүүдэл байсан гэдгийг хэлэх ёстой.

Мөн АБ-гийн нэрийн хуудас шахуу болсон МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Чулуунзагдыг баривчлахад тэрээр бусад шиг хэвлэлийн хурал хийж, элдэв тавилтай нэвтрүүлэг, урт удаан, уран цэцэн үгтэй пост ч хийгээгүй. Өөрөөр хэлбэл ганц үг ган хийгээгүй нь түүний ямар улс төрч болж боловсорсоныг харуулсан гэж болно.

Бага хурлын хоёр тал

Том ах болон Ерөнхий сайдын хувьд Бага хурлаасаа шууд намын даргаа тодруулчих хүсэлтэй байгаа ч хясахад АБ-д давуу тал байгаа учраас Их хурлыг хуралдуулах нь аль аль талдаа хамгийн зөв шийдэл болж буй. Энэ нь Их хурлын төлөөлөгчидтэй болон намын хороодтойгоо хэн сайн ажиллаж чадсан нь намын даргын суудлаа авна гэсэн прогнозыг хийхэд хүргэж байгаа юм.

Гэхдээ АБ, ЛО хоёр том ахтайгаа тохироогоо хийчихвэл асуудал цэгцэрнэ. Өөрөөр хэлбэл намын Их хурлын үеэр талууд ширээний ард сууж чадвал намын бодлого гэх нэрийн дор бүх асуудал ногоон гэрлээр явчих юм. Харин тэднийг ширээний ард суулгаж чадах эсэх нь экс генсек Ж.Мөнхбатын ур ухааны асуудал. Хэрэв Ж.Мөнхбатын координат хийх чадвар хүрэхгүй бол асуудлыг эрх мэдэл, өнгө мөнгө л шийднэ.

Тэрнээс өмнө хамгийн том өрсөлдөгчдөө дарамт шахалтыг тултал өгч айлган сүрдүүлэх технологийг эрчимтэй ажиллуулж байгааг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явц харуулж байна.

Х.Жав

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

13 цаг 16 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 29 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 47 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

19 цаг 47 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

15 цаг 29 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа