Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
МАН-ын даргын өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Өчигдөр /2025.09.25/ УИХ-ын дарга Б.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулъя хэмээн мэдээлэл өгсөн бол өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөгчдөө ийн үг дайв.
Тэрбээр хэлэхдээ, "НҮҮР НҮҮРЭЭ ХАРЖ, ҮНЭН ХУДЛЫГ ДЭНСЭЛЦГЭЭЕ
Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна.
Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.
Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна.
Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ.
Хийсэн ажилтай , хэлэх үгтэй очно.
Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе.
Маргааш уулзъя" гэлээ.
МАН-ын бага хурал маргааш /2025.09.27/ хуралдаж намын даргаа сонгох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
