П.Сайнзориг: Засгийн газар “Алтан оч” зэрэг 13 компанийн явцуу эрх ашгийг хангахын тулд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан

П.Сайнзориг: Засгийн газар “Алтан оч” зэрэг 13 компанийн явцуу эрх ашгийг хангахын тулд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан

Монгол Улсын Засгийн газар улсын төсөвт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан тогтоол гаргаж, Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэж, Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө зарлалаа.

Тэрбээр “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн асуудлаар асуулга тавьж байна. Монгол Улсын иргэд байгалийнхаа баялагийн үр өгөөөжөөс АМНАТ болон бусад татварын бологоор үр өгөөж хүртэх боломжийг маш олон жил ярьж байгаа. Дээрээс нь төсвийн орлого хэдэн их наядаар тасраад хүн нөхцөлд Засгийн газар АМНАТ-ийг явцуу эрх ашгийг хангах байдлаар өөрчилж, 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-өөр экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж болзошгүй тогтоол балсан байна. Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны хоёрдугаар сарын 3-нд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёдугаар хавсралтаар батласан жонштой холбоотой хэсгийг зургаан сарын дотор шинэчлэх үүрэг өгсөн. Гэтэл Засгийн газар үүнийг далимдуулаад энэ оныг дуустал буюу дөрвөн сар үйлчлэх тогтоол баталсан. Үүгээрээ АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж тодорхой компаниудад давуу байдал олголоо. Засгийн газрын энэ шийдвэр холбогдох хууль болон Үндсэн хуулийг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын хуульд АМНАТ-ийн төлбөрийн хувийг тооцох эрхийг Засгийн газар эдэлдэг ч энэ эрхээ давуулан ашигласан. Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 20-нд баталсан хоёрхон өгүүлбэртэй тогтоолоор уул уурхайн биржээс ухарсан нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдөр биржийн дундаж үнэ тээвэртэйгээ 90.3 ам.доллар байгаа. Харин хилийн цаана Ганцмод дээр 135 ам.доллар байна. Үүний зөрүү болох 46 ам.долларт АМНАТ-ийн 5 хувийг төлөхгүй байж болно гэсэн тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 2-3 ам.доллар төлөх шаардлагагүй гэсэн тогтоол гарсан байна. Монгол Улс энэ оны сүүлч гэхэд 80 сая тонн нүүрс гаргах зорилт тавьсан. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор 7.5 сая тонн нүүрсийг биржээр арилжсан тохиолдолд 22.5 сая тонн нүүрсийг шууд гэрээ хийх замаар биржийн доогуур үнээр АМНАТ тооцох байдал руу орж байгаа юм. Ингэж тооцоход 150-200 тэрбум төгрөгөөр яригдах татварын орлого олох боломж алга болж байгаа юм. Төсөв хүрэхгүй байхад ингэж болох уу. Яагаад илтэд хууль зөрчсөн тогтоолыг Засгийн газар гаргасан бэ? Төсвийн тухай хуульд төсвийн жилийн дундуур орлого бууруулах аливаа шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг дараагийн жилээс хэрэгжүүлэх зарчим байдаг. Тэгэхээр Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн аргачлалыг Монгол Улсын Засгийн газар наймдугаар сарын 20-нд гаргасан. Энэ асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Асуулгын хариунаас шалтгаалж Засгийн газрыг Монгол Улсын Цэцэд өгөх асуудлыг шийднэ. Монгол Улсын төсөвт орох орлогоос хумсалж болохгүй. Засгийн газар энэ асуудлыг засахгүй бол Цэцэд өгнө. Уул уурхайн сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно” хэмээн мэдэгдсэн юм.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

5 цаг 54 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 7 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 24 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 24 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 7 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа