МАН-ын шинэ дарга ба тэдний зовлон одоо эхэлж байна

МАН-ын шинэ дарга ба тэдний зовлон одоо эхэлж байна

Өнгөрсөн амарлтын өдрүүдэд хуралдсан МАН-ын Бага хурал намын даргаа сонгосон ч хэл ам, хэрүүл шуугиан дууссангүй.

Ялагдсан тал тахимаа өгөхгүй Улс төрийн намын тухай хууль, намын дүрэм зөрчсөн талаар хэвлэлийн хурал хийж мэдэгдсээр байна. Харин ялсан тал одоогоор ус балгасан мэт байна.

Энэхүү хэл ам, хэрүүл маргааныг эцэслэх газар бол мэдээж Улсын дээд шүүх. Хэрэв Улсын дээд шүүх МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг батламжилвал шүүхийн хараат бус байдалд нөгөө тал эргэлзэж, ахиад хэвлэлийнхний өмнө гарч ирэх нь тодорхой болж байх шиг байна. Харин улсын Дээд шүүх батламжлахгүй буцаасан тохиолдолд мөн л шүүхийн асуудал хөндөгдөнө. Нэг үгээр хэлбэл ямар ч шийдвэр гарсан Улсын дээд шүүхийн хараат бус байдлын асуудал хөндөгдөх нь тодорхой нөхцөл байдал үүсээд байна.

Г.Занданшатарын сул тал

МАН-ын дүрмээр бол ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой. Гэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд ялалт байгуулсан намын дарга биш төдийгүй УИХ-ын сонгуульд ч өвдөг шороодсон. Гэвч эцэст нь Ерөнхий сайдаар сонгогдсон явдал нь түүнд азтай улстөрч гэдэг имижийг авчирсан.

Түүний тухайд Бага хурлын үеэр намын даргад өрсөлдөгчийн хувиар мөрийн хөтөлбөр танилцуулахын оронд Засгийн газрын 100 хоногоо ярьсан нь түүнд хасах оноо авчирсан. Түүнчлэн Ерөнхий сайдын нэг тооцоолоогүй зүйл нь УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон явдалд намын гишүүд муу үнэлгээ өгнө гэдгийг тооцоолоогүй явдал. Энэ тухай асуудал хөндөгдөхөд намын төв аппратаа буруутгасан нь даарин дээр давс болсон тухай эх сурвалжууд хэлж байгаа юм.

Намын гишүүдийн зүгээс сонгуульд үнасан бол хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсох хөрсийг мэдрэх чадваргүй байсан төдийгүй номер нэгийн зүгээс намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг нарийн тооцоолж чадаагүй зэрэг олон хүчин зүйл түүнийг намын дарга болох боломжоос мулталсан гэсэн үг.

Мэдрэмжгүй Ерөнхий сайд  

Бусад асуудал дүүрч гэхэд намынх нь Бага хурал болж байхад Засгийн газрын 100 хоногийн тайлан тавьж, улс төрийн ууган хүчин МАН-ын ирээдүйн асуудлыг орхигдуулсан явдал нь түүнийг улстөрчийн тухайд ямархан мэдрэмжгүйг илтгэж байгаа юм.

Сүүлийн гурван сонгуульд дараалан ялалт байгуулж, төрийн эрх барьж буй намын тухайд хамгийн чухал асуудал бол нам цаашид хэрхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хэрхэн шинэчлэл хийх вэ гэдэг асуудал байх ёстой буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийн ялалтын тухай төлөвлөгөө л намын уураг тархи болсон Бага хурлын жирийн гишүүдийн тухайд юу юунаас чухал байх нь ойлгомжтой. Цаашилбал, намын үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөр зэргийг улс төрийн намын тухай хуульд хэрхэн нийцүүлэх, түүнчлэн намын гишүүдийн алдраад байгаа итгэл үнэмшлийг хэрхэн эргүүлэн авах зэрэг олон чухал асуулыг орхигдуулсан Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй хамгийн том шалтгаан болсон гэж болно.

Эцэст нь тэрээр бага санал авснаа мэдмэгцээ Бага хурлаа ч дуусгахгүйгээр хурлын танхимаа орхиж явсан нь хурлын эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйг илтгэж байгаа юм. Эндээс үзвэл тэрээр Их хурлаар даагаа нэхэх болов уу.

Учир нь Улсын дээд шүүхэд намын дарга бүртгэх хүсэлтийг 30 хоногийн дотор гаргаж, Дээд шүүх асуудлыг 60 хоногийн дотор нягтлан үзэж  шийдвэр гаргана. Ингээд бодохоор багадаа бүтэн гурван сарын турш МАН-ын дотоод дажин үргэлжилнэ гэсэн үг. Энэ хугацаанд МАН-ын ээлжит 31-р Их хурал хуралдана. Тиймээс энэ дундуур л Ерөнхий сайд Г.Занданшатар хүссэндээ хүрэх боломжтой гэсэн үг.

Өөрөөр хэлбэл намын Их хурлын үеэр намын дүрэм зөрчсөн гэж гомдол гаргасанаар намын Их хурлаар намын даргын асуудлыг дахин хөндөж мэдэх нөхцөл байдал үүсээд буй. Тиймээс түүнд үлдсэн цорын ганц боломж нь намын их хурал болоод байна.

Д.Амарбаясгалангийн тооцоо

МАН-ын гал тогоог чадамгай атгаж ирсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухайд намын даргад өрсөлдөхөө мэдэгдснээс хойш намын гишүүд хийгээд хэвлэлд бүрэн нээлттэй явж ирсэн нь түүнд нэмэх оноо болсон. Мөн түүнийг улиг болсон “Админерал”-ын асуудлаар боорлосон нь улс төрийн тактикийн хувьд алдаа байсан.

Түүнчлэн энэ асуудлыг намын нөхөд дотроо нэр нүүрээ барсан Б.Энхбаяраар яриулсан нь мордохын хазгай болсон гэж болно.

Учир нь  Б.Энхбаяр ямар нэгэн улс төрийн болон албан тушаалын тохироогүйгээр аливаа асуудалд ам нээдэггүй гэдэг нь намын гишүүд төдийгүй жирийн хүмүүсийн хувьд ил тодорхой болсон зүйл.

Улс төрийн таван том сонгуулийг Д.Амарбаясгалан удирдан явуулсан гэдгийг МАН-ын жирийн гишүүд ч мэднэ. Энэ нь түүний хамгийн том давуу тал байсан.

Мөн тэрээр намынхаа ирээдүй, хэтийн төлвийн талаарх мөрийн хөтөлбөрөө маш тодорхой танилцуулсан нь бас нэг нэмэх оноо.

Түүнчлэн сүүлийн хэдэн жилийн турш төрийн өндөрлөгүүд ямар нэгэн цензургүйгээр хэвлэлийн өмнө гарч ирээгүй жишгийг эвдэн бүтэн гурван цагийн турш сэтгүүлчдийн асуусан бүх асуултад нээлттэй, ил тод хариулт өгсөн нь намын гишүүд төдийгүй жиргийн иргэдэд хүртэл таалагдсан.

МАН-ын Их хурал хүртэлх улс төр буюу Г.Тэмүүлэнд боломж олдох уу?  

Бүтэн 100 жилийн түүхтэй МАН-ын зовлон одоо эхэлж байна. Учир нь Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэр гартал улс төрийн хүрээний хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй нь тодорхой.

Хэрэв Улсын дээд шүүх батламжлахгүй бол дахиад намын даргын сунгаа өрнөнө. Магадгүй энэ тохиолдолд Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарт дахин боломж олдох нь юу л бол.

Дундуур нь өөр хүн, гуравдагч нэр дэвшигч гарч ирэх магадлалтай. Магадгүй сүүлийн үед 80-аад оныхон болон Хунтайжуудын фракцитай сүжрэх болсон Г.Тэмүүлэнд боломж гарч ирж мэднэ. Түүний тухайд Ерөнхий сайдын албан тушаалд Г.Занданшатартай Ерөнхий сайдын сунгаанд нэр дэвшээд өвдөг шороодсон, түүнчлэн хуучин Хотын фракц буюу Миеэ даргын фракцийн залуу гишүүдийн нэг. Миеэ дарга номер нэгтэй хэдийнэ учраа олсноос гадна УИХ дахь намын бүлгээ авч чадсан. Нэмээд экс генсек Ж.Мөнхбат улс төрд эргэн ирсэн төдийгүй талуудын дунд хэлэлцээр хийж эхэлсэн зэрийг мартаж болохгүй.

Товчхондоо товоо зарлачихсан Их хурлаас өмнө МАН-ынхан дотоод улс төрөө дийлэлгүй төрөө тонгорчихож мэдэхээр нөхцөл байдалтайгаар улс төрийн үйл явц өрнөж байна. Харин энэ толхилцооныг таслан зогсоох ганц хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын том ах юм.

Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ

17 мин

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр 10:00 цагаас УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгнө

35 мин

Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна

16 цаг 23 мин

ИРГЭН ТА ӨРГӨДӨЛ, ГОМДЛОО ГАРГАХ ЭРХТЭЙ

17 цаг 36 мин

Олон удаа томилолтод явсан гишүүд томилолт бүрээ тайлагнах ёстой

23 цаг 49 мин

Хотын дарга Х.Нямбаатар: Энэ дүү гишүүн сонгогдоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо

23 цаг 52 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өглөө

Өчигдөр 09 цаг 52 мин

Малын даатгалаас гадна “малчингүй” болох цаг ойрхон байна

Өчигдөр 09 цаг 43 мин

Б.Баярсайхан улсын хэмжээнд 213 хүүхдийн зуслан байснаас 61 л үлдснийг эргүүлж авах асуудлаар шүгэл үлээлээ

2025-12-13

Отгон Нансалмаа Э.Адъяасүрэн дуурийн дуучдаас хамгийн халуухан нүцгэлэлтийг хийв

2025-12-13

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

2025-12-12

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

2025-12-12

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн: Нийт $20.6 тэрбумын хөрөнгө оруулалт Оюу толгойд орж ирсэн.

2025-12-12

Гадаа агаар ямар байна вэ?

2025-12-12

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

2025-12-12

Оюу толгой 2010-2024 онд нийт 32 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний 70% гаруй нь худалдан авалт, татвар хураамж, цалин хөлс зэргээр Монголын эдийн засагт шингэсэн байна.

2025-12-12

Далай шиг баян Далайн Батбаяр гишүүний “Монголчех Металл” ХХК далд уурхайдаа хятадуудыг хууль бусаар орогнуулж байжээ

2025-12-11

УИХ-ын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүнээр С.Цэнгүүн тодорлоо

2025-12-11

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолтоо тайлбарлах нь зүйтэй

2025-12-11

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

2025-12-11

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

2025-12-12

Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилжээ

2025-12-10

УИХ-ын гишүүн болоод нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүнээр С.Цэнгүүн тодорлоо

2025-12-11

Д.Дорлигжавын дүү хятад иргэнээс 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад залилжээ

2025-12-10

Робот кодчлолын дэлхийн аваргаас 3 сурагч алтан медаль хүртлээ

2025-12-10

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

2025-12-11

Сангийн сайд асан С.Баярцогт: Хүүгийн бүтэц LIBOR+6.5% буюу тухайн үедээ 6.8% байсан.

2025-12-10

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Асуудлыг шийдэх бүх боломж нь байхад чадалгүй өдийг хүргэсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд та. Ийм занг “матрын нулимс” л гэдэг сэн.

2025-12-09

Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?

2025-12-10

Ли Жан Хуа: Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар “Та нар казино тоглоод алдсан гэж бод, хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал.” гэж хэлж хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн 

2025-12-09

"UB DEBATE-2025" мэтгэлцээний шилдгүүд тодорлоо

2025-12-10

Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан

2025-12-10

Сангийн сайд асан С.Баярцогт: МУЗГ Чингис бондыг маш бага хүүтэй босгож байсан. Энэ бол Оюу толгойн ашиг тус шүү.

2025-12-10

“Үндэсний давхар даатгал” ХК ВВ+ үнэлгээгээ 3 дахь жилдээ баталлаа

2025-12-10

Монгол улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

2025-12-09

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолтоо тайлбарлах нь зүйтэй

2025-12-11

“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа

2025-12-09

Харбины гэрээг шалгах түр хороог байгуулахыг эдийн засгийн байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжлээ

2025-12-09

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

2025-12-12

“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно

2025-12-09

Сурталчилгаа