Нуман тулгуурт орсон нь Г.Занданшатар өөрөө

Нуман тулгуурт орсон нь Г.Занданшатар өөрөө

МАН-ын зовлон одоо эхэлж байгаа талаар өчигдөр бичсэн. Тус намын дотоод хагарал эцэстээ сөрөг хүчнийг улс төрийн тоглолтод оруулахад хүргээд буй. Өчигдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа тус намын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярьсан асуудлууд хуулийн дагуу шүүхээр орж нотлогдох хүртэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ыг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Мөн ирэх оны буюу 2026 оны нэгдсэн төсвийг Ерөнхий сайд Г.Занданшатар эргүүлэн татах ёстой зэрэг шаардлага тавиад буй. Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг ажил хаялт зарлаж байгаагаа ч албан ёсоор мэдэгдээд байгаа.  

Уг мэдэгдлийг хийсэн даруй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мөн мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд улс төрийн намууд бие биенийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчмыг сануулсан билээ.

Дээрх нөхцөл байдлаас харвал энэ удаад АН-ын бүлэг төдийгүй АН-ын дарга хэт хөнгөн шийдвэр гаргасан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. Гэхдээ улс төр бол улс төр учраас тоглолт хийх алтан боломжийг АН алдаж болохгүй.

Нөгөө талаас АН-ын даргын мэдэгдлээс өмнө УИХ-д суудалтай улс төрийн таван нам буюу Үндэсний эвсэлээс бусад нь зохих хэмжээнд байр сууриа илэрхийлж, МАН-ын шинэхэн дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэж амжсан. Өөрөөр хэлбэл АН хэт нэг талын байр суурийг баримтласанаараа үндэсний хэмжээний том намын тухайд нь авч үзвэл хөнгөн үйлдэл болсон гэж үзэх үндэстэй. Түүнчлэн Үндэсний эвсэл ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байгаа нь Михайлд нэг бодол бий гэдэгчлэн бүхэлдээ улс төр юм биш байгаа гэж харахад хүргэж байгаа юм. Учир нь Үндэсний эвсэлийн тэргүүн нь Н.Номтойбаяр буюу МАК групп. Нэмээд АН-ын шинэхэн дарга О.Цогтгэрэл нэгдүгээр хүнээс “добро” авч намын дарга болсон гэх бор шувуу ордноор нэг хийсэж буй.

Товчхондоо АН-ын өчигдрийн мэдэгдэл улс төрийн намын хувьд сайн тоглолт мөн боловч нөгөө талаас улс орны эдийн засаг таагүй, намрын ид ажил өрнөх үеэр ард иргэдийнхээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж буюу төсвөөр барьцаалж байгаа нь анхаарах нэг өнцөг юм. Энэ бүхний эцэст аль нам, ямар субьект нуман тулгуурт орох вэ гэдэг асуулт гарч ирнэ.

  • 1. АН төсвийн хэлэлцүүлэгт орохгүй байсан ч Засгийн газарт нэгэнт өргөн баригдсан төсвөө хүсвэл олонхоороо хэлэлцээд, батлаад явах чадамж одоогийн УИХ-д байгааг мартаж болохгүй.
  • 2. Засгийн газар УИХ-аар төсвөө батлуулж чадахгүй бол хуулийн дагуу Ерөнхий сайд болон түүний тэргүүлсэн Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал Үндсэн хуулийн дагуу хөндөгдөнө. Тиймээс Ерөнхий сайдын хувьд улсын төсвөө батлуулах нь яг одоогийн нэн тэргүүний тулгамдсан асуудал байх ёстой. Магадгүй энэ тохиолдолд хамгийн их нуман тулгуурт орж буй субьект нь Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө юм.

Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 28 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 41 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 58 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 58 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 41 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа