МАН-ын махны машин

МАН-ын махны машин

Намын Бага хурлаа дуусгалгүй хаалга саван гарсан Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдар ард иргэддээ хандан мэдэгдэл хийнэ гэсэн зар түгээж төд удалгүй мэдэгдлээ ч хийсэн. Товч бөгөөд тодорхой уг мэдэгдлийн гол агуулга нь нүүрсний хулгайн хэргийг эцэслэх үүднээс ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдсэн явдал. Наанаа нэг яамны сайдыг чөлөөлж өөр нэгнийг сайдаар томилж байгаа мэт боловч үнэндээ энэ нь МАН-ын махны машин ажиллаж эхэлсэн болохыг ил шулуухан зарласан цочир сонин байлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухайд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо нүүрсний жинхэнэ мафийн эзэн нь МАН-ын даргад нэр дэвшээд буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэмээн мэдэгдээд Д.Амарбаясгалан нь дан ганц нүүрсний хулгайчаар зогсохгүй “Админерал” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын амь насыг хөнөөсөн байж магадгүй мэтээр ярьсан зэрэг нь түүний улс төрийн тохирооны эхний алхам байсан гэдэг өчигдрийн Ерөнхий сайдын хийсэн огцом томилгоо харуулав.

Улс төрийн хүрээнд МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнэ нь мөнхийн өрсөлдөгч Д.Амарбаясгаланг замаасаа зайлуулахын тулд түүнийг нүүрсний хулгайч болгох ажиллагааг Б.Энхбаяраар толгойлуулан эхлүүлсэн гэсэн таамаг яригддаг. Энэ таамаглал мэдээж өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн нотлогдоогүй. Нотлогдох боломж ч үгүй аргумент.

Тэгвэл гэв гэнэт Хууль зүйн сайдаар томилогдсон Б.Энхбаярын хувьд нүүрсний гэх хэргийг эцэслэх даалгаврыг хоёр дахь Ерөнхий сайдаасаа дахин авч байгаа нь анхаарал татах сэдэв. Эндээс дараах энгийн дүгнэлтийг хийж болно. Б.Энхбаяр гэдэг улс төрч үнэхээр нүүрсний хэрэгтнүүдийн эрлэг юм байна. Д.Амарбаясгалан үнэхээр нүүрсний хулгайч юм байна. Биш бол тэрээр үе үеийн Ерөнхий сайдууд, МАН-ын дарга болох хүсэлтнүүдийн хадны мангаа нь юм байна. Аль нь бодит үнэн болохыг ирэх өдрүүдийн улс төр, бүлэглэл хоорондын зодооны үр дүнд гарч ирэх фактууд харуулна.

Харин Б.Энхбаярын тухайд нэгэнт хүссэн суудалдаа очиж байгаагийнх хууль хяналтын байгуулагыг урьдаа барин Ерөнхий сайдын замд тэгнээд буй намын журмын нөхдөө тэр дундаа УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан болон түүнтэй холбоо хамаарал бүхий хүмүүсийг “машиндах” ажилдаа идэвхийлэн орно.

Ерөнхий сайд хуулийн хүрээнд томилогоо хийж чадсан уу?

Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасан байдаг.

Харин Ерөнхий сайдын тухайд дээрх Үндсэн хуулийн зүйл заалтыг баримталсан уу гэдэг асуудал маргаан дагуулсаар байна. Үндсэн хуульд зааснаар бол Засгийн газрын гишүүнийг томилж чөлөөлөхдөө эхлээд УИХ-д дараа нь Ерөнхийлөгчид танилцуулах гэсэн заалт үндсэндээ зөрчигдсөн байх магадлал өндөр байна.

Ерөнхий сайдын хувьд ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг чөлөөлж байгаа тухайгаа танилцуулахгүйгээр яаран сандран шинэхэн томилгоогоо танилцуулсан ийнхүү эргэлзэж, маргалдахад хүргэж буй. Харин өчигдөр орой 20 цагийн орчимд Ерөнхийлөгчид танилцуулсан тухай албан мэдээлэл орсон. Нэгэнт Ерөнхийлөгчид таилцуулсан тул үлдсэн процесс хуулийн дагуу явагдах биз.

Мэдээж УИХ-д танилцуулах үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын гаргасан дээрх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэх нь тодорхой.

Б.Энхбаяр МАН-аас хөөгдөх үү?  

Үүнтэй зэрэгцэн өрнөсөн бас нэг асуудал бол МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх тухай өргөдөл бичиж, Бага хурлын гишүүдээрээ гарын үсэг зуруулж эхэлсэн явдал. Дээрх өргөдөлд МАН-ын Бага хурлын тодорхой тооны  гишүүд гарын үсэг зурсан тул Хяналтын Ерөнхий хороондоо хандаж өргөдлөө албан ёсоор хүлээлгэсэн өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Бага хурлын гишүүдээс гаргасан дээрх өргөдлийг мэдээж МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо хэлэлцэж шийдвэр гаргах нь тодорхой. Магадгүй УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухайд намаасаа хөөгдөх нь бодитой болсон. Хэрэв МАН-аас хөөгдвөл түүний хувьд Хууль зүйн сайдаар томилогдохын даваан дээр хамраараа таслуулах нөхцөл байдал үүснэ.

Б.Энхбаяраас болж Г.Занданшатарын Засгийн газар огцрох уу?

Ерөнхий сайдын гаргасан огцом шийдвэр түүний Засгийн газрын насыг богиносголоо гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Албан бус эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын нэр бүхий гишүүний албан бланк дээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажил эхэлсэн бол Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-т заасны дагуу УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэг буюу нийт 32 гишүүн гарын үсэг зурж байж УИХ-ын босго давна.  

Үндсэн хууль заасны дагуу Засгийн газрыг огцруулах УИХ-ын гишүүдийн хүсэлт УИХ-д 3 хоногийн дотор танилцуулагдаж, УИХ 10 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэх шийдвэрийг эцэслэнэ. УИХ-ын гишүүдийн олонх уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг  баталсанд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Ерөнхий сайдын тахимаа өгч чадахгүй шатсан шийдвэр нь өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрын хойдохыг уншуулах нөхцөлийг бүрдүүлчихэв үү гэж харж болохоор байгаа юм.

Мэдээж дээрх асуудлыг УИХ-д суудалтай улс төрийн намууд зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Эцсийн цэгийг Ерөнхийлөгч тавина. Учир нь Ерөнхийлөгчийн дэмжлэгийг алдсан Засгийн газар, Ерөнхий сайд удаан тэсч үлдсэн түүх байдаггүйг үе үеийн огцорсон Засгийн газруудын түүх гэрчилдэг билээ. Өөрөөр хэлбэл яг одоо тамга хөзөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гарт байна.

Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 24 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 37 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 55 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 55 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 37 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа